Тун олон тойрогт дахин сонгууль болох нь л дээ

Өчигдөр СЕХ-нд улс төрийн найман нам, намуудын нэг эвсэл бүртгүүлж. Yүнээс үзэхэд УИХ-ын энэ жилийн сонгууль ихээхэн өрсөлдөөнтэй болох нь. Түүгээр ч барахгүй энэ жилийн сонгууль тун олон тойрогт дахин сонгууль явуулах дүр зураг харагдаж эхэллээ. Орон нутагт хөлгүй зөвхөн хотод данстай Иргэний хөдөлгөөний эвсэл, Ардчилсан хөгжлийн нам зэрэг нь хөдөөд хүнээ нэр дэвшүүлдэггүй юм гэхэд нийслэлийн хэдэн тойрогт нэр дэвшигчид нь чихэлдэх нь тодорхой байна. Нийслэл дэх УИХ-ын сонгуулийн тойргууд 3-4 мандаттай. Нам эвсэл бүр тухайн тойрогт мандатын тоогоор нэр дэвшүүлнэ гэвэл хамгийн олон нь 36 хүн болно. Саналын хуудсандаа ч яахав 36 хүнийг жагсаан бичээд яахав, нохойн хэл шиг урт юм болгож байгаад багтаадаг юм гэхэд энэ сонгуулийн дүн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хүчинтэй гарч чадах уу гэсэн асуулт гарч ирж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 3-т Тойргийн хороо нэр дэвшигчдийг авсан саналын нь тоогоор дараалалд оруулах бөгөөд хамгийн олон, гэхдээ сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно гээд заачихаж. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргээр жишээлээд л бодоход энэ тойрогт нэр дэвшсэн 36 хүнээс дөрвөн хүн л сонгогдоно. Тэр дөрвөн хүн дөрвүүлээ 25 хувийн санал авч байж УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдох болж байна. Гэтэл энэ тойрогт нэр дэвшсэн бусад 32 хүн нь бүр нэг ч хувийн санал авахгүй байж дээрх дөрвөн хүн сонгогдоно. Хэрэв тэд нь нэг нэг хувийн юм уу, бүр 0.5 хувийн санал авахад л аль нэг нэр дэвшигчийн нь санал 25 хувьдаа хүрэхгүй болно гэсэн үг.

За үүнийг больё гэхэд аль нэгэн нэр дэвшигч бусдаасаа цойлж гараад 30-40 хувийн санал авчихад л хуулийн дагуу 25 хувиас дээш санал авах хүний тоо цөөрнө. Тэгэхээр энэ жилийн сонгууль тун олон тойрогт дахин сонгууль явуулах магадлалтай нь харагдаад байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд тухайн тойрогт сонгууль хүчингүй болсонд тооцох тухай заахдаа тухайн тойрогт нэр дэшигчид сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал аваагүй бол гэжээ. Сонгуулийг хүчингүй гэж үзвэл мэдээж дахин сонгууль зарлана. Гэхдээ энэ хуульд дахин сонгууль зарлавал саналын хуудсанд анхны санал хураалтаар хэдэн хувиас дээш санал авсан хэдэн нэр дэвшигчийг бичих тухай заагаагүй байна.

Дөрвөн мандаттай тойрогт дөрөвхөн хүний нэр бичихгүй нь ойлгомжтой. Тэгээд л нөгөө хэдэн хүн нь дахиад саналаа хуваагаад авдаг, бас л нөгөө хуулийн сонгогчдын 25 түүнээс дээш хувийн саналыг авч чадахгүй. Дахиад л дахин сонгууль явуулах уу. Гэтэл УИХ энэ жилийн сонгуулийг явуулах зардал гэж СЕХ-нд 7.2 тэрбум төгрөг л өгсөн. Yүнд мэдээж дахин сонгууль явуулах зардал тусгаагүй нь мэдээж. Энэ зунжингаа дахин сонгууль өгч, хөрөнгө мөнгө үрсэн ажил болох ч юм уу.

Ц.Хас

Дугаар 99/418/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button