Ч.Батболд Замын осол аваарын ихэнх нь гэрэл шилжүүлээгүйгээс болдог

Энэ арга хэмжээний талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ч.Батболдтой ярилцлаа.

-Гэрэл арга хэмжээний гол зорилго юу вэ?

-Жолооч нар гэрэл шилжүүлдэггүй болон тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн гүйцэд ашиглахгүйгээс болж, шөнийн цагаар гэмт хэрэг, осол гарахаас урьдчилан сэргийлж энэхүү арга хэмжээг зохиож байна. Гэрэл шилжүүлээгүйгээс өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч гялбаанд орох, зорчих хэсгийн баримжаа алдсанаас болж шөнийн цагт гарсан зам тээврийн ослын 60 хувь нь гардаг гэсэн үзүүлэлт байдаг. Мөн замын цагдаа нар тэр болгон шөнийн цагаар хяналт шалгалт хийх хүн хүчний тоо бага, иргэдийн зүгээс Авто радио FM 96.3-аар Замын цагдаагийн газарт хандан санал шүүмжлэл ирүүлж байгаагаас энэхүү Гэрэл нэртэй нэгдсэн арга хэмжээг зохиож байна. Энэ арга хэмжээг гэрэл шилжүүлдэггүй жолооч нарыг гэрэл шилжүүлж сургах, нөгөө талаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, ослын зогсолтын тэмдгийг зөв байрлуулж хэвшүүлэх чиглэлээр явуулҗ байгаа юм.

-Гэрэл шилжүүлэхгүй явах ер нь ямар хор уршигтай юм бэ?

-Гэрэл шилжүүлэлгүй хоёр машин зөрж өнгөрөхөд жолоочийн нүдний хараанд өөрчлөлт өгч, орчноо хяналтдаа авах, таньж мэдэх мэдрэмж нь алдагддаг. Энэ байдал ойролцоогоор арван секунд үргэлжилдэг. Тээврийн хэрэгсэл 80 км цагийн хурдтай явж байна гэвэл арван секунд нь 120 метр замыг туулах хугацаа юм. Энэ хугацаанд аваар осол болох нөхцөл бүрдэхэд ямар нэг шийдвэртэй үйлдэл хийх боломж хязгаарлагддаг.

-Гэрэлтүүлэх хэрэгслийн ач холбогдол юунд байдаг вэ?

-Харанхуй үед хүн хар бараан зүйлийг хорин метр зайд харах боломжтой. 60 км цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл бүрэн зогсоход 40 метр орчим зам шаардагддаг. Тэгэхээр гэрэлтүүлэх хэрэгсэл болох ослын зогсолтын тэмдгийг суурин газарт тээврийн хэрэгслээс 15 метр, сууринаас гаднах замд 30 метр зайд байрлуулдаг. Ослын зогсолтын тэмдгийг ийм зайд байрлуулснаар араас ирж яваа тээврийн хэрэхслийн жолоочид 150 метр зайд мэдээлэл өгөх чадвартай байдаг. Иймд зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч ослын зогсолтын тэмдгийн оронд запас дугуй, эсвэл чулуу, поошиг гэх мэт элдэв зүйлийг байрлуулах нь аваар ослоос сэргийлсэн ослын зогсолтын тэмдгийн үүргийг гүйцэтгэж чадахгүй. Үүнээс болж аваар осол гардаг.

-Тээврийн хэрэгсэлд үйлдвэрээс нь тавьсан гэрэлтүүлэх хэрэгсэл гэж байдаг ч тэр нь ажиллахгүй болчихсон машин тэрэг их болжээ. Энэ байдлыг Гэрэл арга хэмжээний үеэр цэгцлэх үү?

-Тээврийн хэрэгслийн оврын гэрэл ажиллахгүй, Мөн эргэх дохионы гэрэл бохирдсон буюу ажиллахгүй болсон, үйлдвэрээс тавьсан гэрэлтүүлэг гэрэл ойлгуур мэдээлэл өгч чадахгүй болсон, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн тохиргоо алдагдсан, гэрлийн тоо, хэлбэр зэргийг өөрчилсөн тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон заалт Замын хөдөлгөөний дүрэмд байдаг. Тиймээс зөрчлийг газар дээр нь засуулж, арилгуулах талаар ажиллана. Газар дээр нь засах боломжгүй тээврийн хэрэгслийг засч янзалтал түр хугацаагаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

Миний машины гэрэл ойлгуур машин хуучирч, ашиглах боломжгүй болтол хүчинтэй гэж боддог жолооч нар байдаг. Гэтэл нөгөөх нь шороо тоос дарсан, бохирдсон бол мэдээ-лэл өгөх чадвараа алдана. Тухайлбал, номер руу тусгадаг гэрэл 20 метр зайд бүрэн харагдаж байх ёстой. Энэ зайд харагдахгүй бол жолооч нар түүнийгээ сольж стандартад заагдсаны дагуу шинэчилж байх ёстой. Ингэсэн тохиолдолд л аваар осол болохоос урьдчилан сэргийлдэг.

-Гэрэлтүүлэх хэрэгслийг газар дээр нь солиулахын тулд ямар арга хэмжээ авах вэ, газар дээр нь солиулах боломж байна уу?

-Цагдаа газар дээр нь солиулах боломжгүй. Хэрвээ тэр жолоочид запас гэрэл байдаггүй л юм бол. Газар дээр нь арилгуулна, гэрлээ аваад ир гэхээр цагдаа хүнд суртал гаргасан болно. Бид авто сэлбэг борлуулдаг бизнесийн байгууллагуудтай хамтраад газар дээр нь ажиллая гэхээр замын цагдаа бизнес хийлээ гэж хардах болно. Тэгэхээр аль боломжтой хувилбараар нь шийдээд газар дээр нь зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллана.

-Тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй жолоочид хариуцлага тооцох уу?

-Илт гэрэлгүй тээврийн хэрэгслийг журамлахаас эхлээд Захиргааны хариуцлагын хуулийн 25-5-д заасны дагуу 1000-10.000 төгрөгөөр торгож хариуцлага тооцно.

-Ямар нэг арга хэмжээ зохиоход тэгсхийгээд үр дүн багатай дуусдаг хандлага манайд хаа сайгүй бий. Гэрэл арга хэмжээнээс ямар үр дүн гарахыг хүлээж болох вэ?

-Замын хөдөлгөөний дүрэмд тавигдаж байгаа эдгээр шаардлагыг жолооч нар хэрэгжүүлж хэвштэл энэхүү арга хэмжээг замын цагдаагийн алба тус тусын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн зохион балгуулна. Тэгэхээр жолооч нарт дээрх шаардлагыг биелүүлж сурахыг заавал хэвшүүлнэ гэсэн үг.

Б.Сэлэнгэ

дугаар 112/2399/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button