Өнөөдөр Бурхан багшийн агуу их гурван үйл давхацсан өлзий их учрал бүрдсэн өдөр

Энэ хугацаанд гурван ч удаа тасарсан боловч 1989 оноос албан ёсоор Ганданд зул өргөж тэмдэглэж иржээ. Энэ цагаас хойш энэхүү ёслолын ажиллагаа нэг ч удаа тасраагүй юм байна.
Эл өдөр бол Бурхан багш Шигжамунийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн агуу их гурван үйл давхацсан өлзий их учрал бүрдсэн өдөр билээ.
Анх Буддын шашин дэлгэрсэн цагаас буддын шашинт бүх орнууд энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай юм байна.
Бурхан багш мэндэлсэний 2551 жилийн ойн хүрээнд зохиогдож буй зуны эхэн сарын 15-ны их дүйчин өдөр энэ сарын 19, 20, 21-ны өдрүүдэд тохиож байна.
Их дүйчин өдрийг тохиолдуулан сүсэгтэн олныг хамруулан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн талаар Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээллийн ажилтан Д.Даваасүрэнгээс тодрууллаа.
үideo1
Их ёслолын үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар МБШТөв Гандантэгчэнлин хийд, МБШИСургууль, Ерөнхийлөгчийн тамгын газар, Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Махаяана төв, Жэвзүндамба төв, Таны буянд даган баясъя төв, Асралт төв, МБШИС-ийн оюутны зөвлөл, Буддын шашинт оюутны холбоо, Бэбүв хийд, МYОНРТ, ТВ 9 телевиз нар ажиллаж СТӨ, Бөхийн өргөө, Жанрайсигийн өмнөх талбайр дээр тус тус сүсэгтэн олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр Гандан тэгчинлэн хийдийн Жанрайсигийн өмнөх талбайр дээр их бурханыг залах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын ажилагаанд МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Гандантэгчилин хийдийн Тэргүүн Их Хамба лам Гавж Чойжамц болон дагалдах хүмүүс, лам хуврагууд мөн сүсэгтэн олон ард түмэн хуран цугларсан байлаа.
Энэхүү сайхан билэгт өдрийн үйл ажиллагааг нээж Монголын бурханч шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам Гавж Чойжамц гуай үг хэллээ.
үideo2
Их дүйцсэн өдрийг тохиолдуулан сүсэгтэн олныг хамарсан олон олоон үйл ажиллагаа зохион байгуулагдсаны нэг нь Гандан шадавлин хийдээс сүсэгтэн олныхоо дунд буяны ном хуран, лекц уншсан явдал байлаа. Энэхүү лекцийн гол зорилго нь бурхан багшийн хүн төрөлхтөнд оруулсан шашны болон соёлын үрийг сурталчилан сургаалыг нь олон түмэнд таниулах явдал байлаа. Уг лекцийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Цаашид ч уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон байна.
МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр бурхан багшийн дүйчин өдрийг билэгшээн хурсан олныг хүндэтгэн билэгт сайн өдрийн мэндийг дэвшүүлэн үг хэллээ.
үideo3
Гандантэгчэнлин хийд энэ өдөр хөл хөдөлгөөн ихтэй байгаа нь монголын ард түмэн хэрхэн бурхан багшаа дээдлэн хүндэтгэж, бишрэн шүтэж байдгийн нэг илрэл бизээ.
Хурсан олны сэтгэгдлийг хуваалцлаа.
үideo4
Энэ өдөр сүсэгтэн олон арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буянаа дэлгэрүүлж, байгалийн гаралтай буюу цагаан хоол идэж, маань мэгзэм уншиж өөрийнхөө энэ болон хойд насныхаа буяныг даатгаж бясалгал хийх ёстой. Дээр нь хулгай хийж худал ярихгуй, амьтны амь таслахгүй, хэрүүл тэмцлийг намжаан, ариусаж буян үйлдэх хэрэгтэй юм байна.
Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Тэгчэн сожэн хүртээж, Дэмчог бурханы бүтээл бясалгал, Дэмчог бурханы даган зөвшөөрөл, Дэмчог бурханы авшиг, Жигжэд бурханы бүтээл бясалгал, Жигжэд баву жигийн авшиг, Нар хажод бурханы бүтээл, Нар хажод бурханы авшиг, Нар хажодын үүсгэл төгсгөлийн зэргийн хөтөлбөр, Жигжэд баву жигийн үүсгэл төгсгөлийн зэргийн хөтөлбөр, Насны авшиг Цэван зэрэг номуудыг тус тус айлдах тул утгыг чухалчилагч, оюу төгс сонсогч хэн бүхнийг морилон ирэхийг МБШТөв Гандантэгчэнлин хийдээс айлтгаж байна.








БУРХАНЫ ШАШИН НАРАН МЭТ МАНДАХ БОЛТУГАЙ!!!
Б.Солонго
Б.Ганболд