Роснефть-ийг шүүж манайд буян болоосой

Газрын тосны бүтээгдэхүүнд дөрвөн төрлийн татвар орж ирдэг байна. Yүнд гаалийн, онцгой, тээврийн хэрэгсэл, НӨАТ гэсэн татвар байдаг аж. Тухайлбал, онцгой албан татвар тонн тутамд 38 ам.доллар. Yнийн өсөлт өндөр байх юм бол 38-аа 0 болгочихож болох гэнэ. Тэгэхээр тонн тутамдаа 38 ам.доллараар багасах юм байх. Yүнийг нэг литр дээр шилжүүлээд тооцоход ойролцоогоор 40-өөд төгрөгөөр шатахууны үнэ буурна гэж Yйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү танилцуулж байх юм.
Мөн тэрээр цааш нь хэлэхдээ тогтоосон татварт хөнгөлөлт үзүүлэх юм бол литр тутамдаа А80- 280 төгрөгөөр, А92-249 төгрөгөөр, дизель түлшний үнэ 274 төгрөгөөр буурах боломжтой гэж хэлэв. Хэрвээ үнэхээр үнэн бол болж л байна. Гэвч бид нэгийг хийхийн тулд нөгөөг нь золиослодог муу зуршилтай болоод удаж байгаа. Мэдээж, Роснефть компанийн ирүүлсэн дарамт-ны мэдэгдлээс болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ байнга л нэмэгдээд байгаа. Тиймээс Засгийн газар шатахууныхаа л үнийг барьж байх бодлого баримталж байна. Хамгийн гол нь нэгэнт нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ буурна гэдэг юу л бол. Харин дахиж нэмэхгүй талаас нь л анхаарах хэрэгтэйг УИХ-ын чуулганы үеэр зарим гишүүд сануулж байсан юм.
Хуралдааны төгсгөлд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл, тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг зүйтэй гэж үзсэн юм. Ер нь ОХУ шатахууныхаа үнийг нэмж байгаа сургаар манайхан их хэмжээгээр шатахуун нөөцөлж, улсын хэмжээнд хомсдолд орох аюул нүүрлээд байгаа. Тиймээс нөөц бүрдүүлэх талаар мөн төлөвлөж байгаа аж. Хоёр сарын нөөц бүрдүүлэхэд 190 тэрбум төгрөг, гурван сарын нөөц бүрдүүлэхэд 250 гаруй тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардагдах гэнэ. ОХУ Азийн бусад орнуудад шатахуун экспортлохдоо манай улсад өгч байгаагаас 11-12 хувиар өндөр үнээр нийлүүлдэг гэж Yйлдвэр, худалдааны сайдын танилцуулгад сонсогдлоо. Харин Монгол Улс ОХУ-ын дотоодын үнээс хоёр хувиар доогуур авч байгаа аж.
Хэрэв татварын хөнгөлөлт үзүүлэх юм бол 17-18.5 хувийн өсөлтийг барих, зохицуулалт хийх боломжтой гэдгийг ч онцлов. Харин нэг сонирхол татаж байгаа зүйл гэвэл өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганд танилцуулсан шатахууны талаарх мэдээлэлд Роснефть компанийн талаар ганц ч үг ган хийсэнгүй. Уг нь, шатахууныхаа хэрэгцээг 100 хувь импортлон авдаг тус компанийн өнөөгийн байдал, цаашид ямар алхам хийх бол гэсэн талаар дуугарсангүй. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Холбооны монополийн эсрэг албаны Эрхүүгийн удирдах газар шударга өрсөлдөөнийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзэн Роснефть-ийг шүүхэд өгөөд байгаа. Тус компанийг шүүх хурал ирэх сарын 4-нд болно. Дөрөвдүгээр сард бензинийхээ үнийг зохиомлоор өсгөсөн хэмээн буруутгаад байгаа аж. Хэрвээ энэ нь нотлогдвол манайд ч тустай шийдвэр гарна.
Чухам л Роснефть-ийн 100 ШТС-ыг оруулж ирэхгүй бол үнээ нэмэх гээд байна хэмээн тайлбарлаж байсан хүмүүс одоо болохоор юу ч ярихгүй байна. Манай улсад нийлүүлэх шатахууныхаа үнийг нэмнэ гэж байгаа хэрнээ дотооддоо Роснефть үнийн хөөрөгдөл бий болгосон хэмээн шүүхийн хаалга татаж байдаг. Энэ талаар Ерөнхий сайд С.Баяр, Yйлдвэр, худал¬дааны сайд Х.Наранхүү хоёр тайлбар өгнө байгаа.
Д.Сугар
Дугаар 99/418/