Газар хумслах явдал гаарлаа

ангуучид барилга орон сууцаа тохижуулах нэрийдлээр газар хумслах явдал газар аваад байна. Барилга орон сууцны хаалганаас хоёроос гурван метрт байгууламж өргөтгөн барихад төдийлөн хэл ам гараад байдаггүй учраас газрын ангуучид ийнхүү сэтгэжээ. Орон сууцны хорооллын нэгдүгээр давхрыг гол төлөв үйлчилгээний ямар нэгэн байгууламж болгосон байдаг бөгөөд үүнийгээ явган хүний зам тал руу шахаж өргөтгөл хийдэг нь өнөөдөр явган хүний замаар зорчиход хүндрэл учраад байгаа тухай иргэд гомдоллож байна.
Уг нь хэдэн жилийн өмнө хоёроос гурван метр сунгадаг байсан бол өнөөдөр таваас дээш метр газар хумсалдаг болжээ. Эдгээр газрын наймаачид орон сууцаа зарах болбол энэхүү хууль бусаар бий болгосон байгууламжаа метр квадратад тооцон арилжаалах үзэгдэл бий болсон байна. Харин элдэв хэл ам болбол түүнийг худалдан авсан иргэд хохирдог ажээ. Нийслэлийн газрын албанаас ээлжит газрын дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулдаг. Эхлээд худалдаалах газар элбэгтэй байсан газрын алба нь сүүлдээ арилжаалах газрын хомсдолд орж эхэлсэн. Тиймээс орон сууцны хороолол дахь хүүхдийн тоглоомын талбайг доор нь гарааш байгуулж, дээр нь шинээр тоглоомын талбай байгуулах зориулалтаар дуудлага худалдаагаар арилжаатдаг болсон.
Гэтэл газрын наймаачид мөн л энэхүү байдлыг далимдуулан өөрийн эзэмшлийн талбай болгон барилга барих гэсэн оролдлого байсаар байна. Уг нь журмын дагуу бол зөвхөн нэг хаалга сунгах төдийд хяналт тавьж байх учиртай Нийслэлийн газрын албаныхан дөрөв, таван метр газраа алдан чимээгүй суусаар байгаа нь хачирхалтай.
С.Ууганбаяр
дугаар 112/2399/