Л.Болд Манайх хянадаг байгууллага нь биш

Энэ компани нь хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй, энэ компанийн бусармаг үйлдлийг ашиглан Л.Болд даргын нэр хүндийг унагаах гэсэн хэсэг бүлэг хүмүүс байгаа талаар өөрийн биеэр хэвлэл, мэдээллийн байгууллагынханд дуудан мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Бат-Оргил дараахь тайлбарыг өгөв. Манайх бол бүртгэдэг байгууллага. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг хянах, шалгах эрх, үүрэг бидэнд байхгүй. Манай байгууллага байтугай YХЯ-наас ч хянадаг, шалгадаг эрхийг нь авчихсан. Энэ хянадаг, шалгадаг байгууллага бол БОЯ, УМХГ юм. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага нь шинэ бүтцээрээ улсын хэмжээнд дэх уул уурхайн салбарт олборлолт явуулж байгаа компаниудад гуравхан байцаагч шалгалт хийдэг.
Ер нь хөдөө орон нутагт олборлолт хийж байгаа компаниуд юугаа ухаж, ямар үйл ажиллагаа явуулж, юу сүйтгэж байгааг мэдэх боломж бидэнд байдаггүй. Тиймээс тухайн орон нутгийн удирдлагууд давхар хяналт тавьж, бидэнд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Бид ч гэсэн мэдээлэл өгдөг. Өөрөөр хэлбэл орон нутгийн Засаг даргын зөвшөөрөл авч байж, тухайн газарт нь лиценз олгодог байгаа. Тэрнээс биш би өөрийн мэдлээр хаа хамаагүй газарт дураараа зөвшөөрөл өгөхгүй. Хуульдаа ч тийм эрх байхгүй гэж ярьж байв. Харин энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа Зүб гол компанийн тусгай зөвшөөрлийг сэтгүүлчдийн нүдний өмнө АМГТХЭГ-ын дарга Л.Болд цуцлав. Мөн Туул голын ойролцоо олгосон байсан зургаан лицензийг хүчингүй болгосон аж. Учир нь, эдгээр лицензийн олгогдсон газрууд нь Туул голын ундарганы ойролцоо байсан гэнэ.
Yүний дараа Л.Болд дарга өөрийн биеэр тайлбар өгсөн юм. Тэрээр Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь нийгэмд хүргэхгүй байна. Хамгийн гол нь энд нэг өрөөсгөл ойлголт байна. Бид тусгай зөвшөөрөл өгөхдөө орон нутгаас зөвшөөрөл авдаг. Yүний дараа бүртгэдэг. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байна уу, химийн хорт бодис ашиглаж, байгаль орчин сүйтгэж байна уу гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага, БОЯ шалгаад бидэнд мэдээлэл өгдөг. Өгсөн мэдээллийг нь үндэслэн манайхаас тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг. Гэтэл өнөөдөр гараад байгаа мэдээллээр бол бид зөвшөөрөл өгөөд, биднийг хянадаг мэтээр ярьж байна. Хянах ажлыг манайх биш холбогдох байгууллага нь хийдэг. Болд гэдэг хүний нэр дээр ганц ч лиценз байхгүй, нэг ч ордод эзэмшил, хувьцаа байхгүй. Төр засгийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаа учраас ийм асуудал их гарч байна. БОЯ, УМХГ, иргэд манайд албан ёсоор хүсэлтээ гарга л даа. Yнэхээр хууль зөрчиж байна гээд нотлоод ирэх юм бол бид шууд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах болно гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. хэмээн ярилаа.
Д.Гансугар
Дугаар 99/418/