Хүүхдийн нэвтрүүлэгт оролцоход зөндөө их мөнгө нэхдэг юм биш үү

Гэхдээ өдөр ирэх бүр хувьсан өөрчлөгдөж байгаа хорвоогийн төрх тэдэнд алаг цаастай чихэр биш, техник технологи болоод шинэ ертөнцийг санал болгож байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ ч утгаараа, балчирхан сэтгэхүй нь өдрөөс өдөрт тэлсээр… Ингээд Амьдрал хүүхдийн нүдээр булангийн энэ удаагийн зочноор Нийслэлийн 24 дүгээр сургуулийн 1-В ангийн сурагч У.Ану уригдлаа.

-Миний дүү одоо юу хийж байна даа?

-Гэртээ математикийн хичээлээ хийгээд байж байгаа. Уг нь энэ сарын 13-нд шалгалт авах байсан юм. Гэтэл хойшилчихоод…

-Өө, яагаад тэр вэ. Цэцэрлэг, сургуульд хөл хорио тогтоосноос болов уу?

-Тиймээ. Гар, хөл, амны өвчин хүүдүүдэд халдах байх гээд хичээлийг минь завсарласан. Энэ муухай өвчнөөс болоод хичээлдээ хүртэл явахаа больчихлоо. Гэртээ байхаар их уйдах юмаа. Жаахан ч гэсэн хичээллэж болдоггүй юм байх даа. Тэгвэл шалгалтаа өгчих юмсан.

-Тэр муухай өвчин гараад байхад уу?

-Мм…(бодолхийлэв) Нээрээ, хүүхдүүдийн гар, хөл, аман дээр юм туурчихсан байхыг зурагтаар үзсэн шүү.

-Ямар хичээлд дуртай вэ?

-Монгол хэл, математик. Манай эмээ Математик амьдралын бүхий л зүйлд хэрэгтэй гэж хэлдэг юм. Барилгын материал, мөнгө төгрөг гэх мэт тоо хэмжээ, см, жингийн тухай сэтгэн бодох мэдлэг өдөр бүр хэрэг болдог нь ч үнэн л дээ. Монгол хэл сайн сурвал уншиж бичих, харилцаанд хэрэгтэй. Би бас биеийн тамирын хичээлдээ дуртай. Даанч гүйх юмуу удаан алхахаар гэдсээр хатгуулж, татаж өвдөөд байдаг юм. Тэгэхлээр нь бүс бүсэлчихдэг.

-Чамайг зураг зурах дуртай гэж сонссон?

-Тиймээ. Зураг урлалын хичээлдээ сонирхолтой. Гэхдээ би дүрсээ үргэлж л далий муруй наачихаад байдаг юм. Шугам хэрэглэхгүйгээр хайчилж, наадаг болохоор тэр байх. Ангийнхан маань ч гэсэн над шиг муруй дүрс хайчилдаг юм чинь.

-Гэртээ хэнтэй хамт өнжиж байна?

-Ээж, эмээ хоёртойгоо. Би зав л гарвал зураг зураад суучихдаг юм. Цаас олдохгүй бол компьютер дээрээ зурна. Хааяа барби хүүхэлдэйгээрээ тоглох юмуу амралтын өдрөөр гадаа гардаг. Цэцэрлэгийнхээ хашаанд орж тоглоно доо.

-Арай цэцэрлэгээ санаад байгаа юм биш биз дээ?

-Үгүй ээ, би том болчихсон юм чинь. Гэхдээ гадаа гарч тоглохоор гар сайртдаг юм билээ. Сая хоёр хоног гадаа тоглож, элс ухаад байсан чинь гар минь хуурайсч, хорсоод… Харин эмээ сүүлний тос түрхэж өгөөд зүгээр болгосон.

-Аав, ээж хоёр нь юу хийдэг билээ?

-Аав маань циркт ажилладаг. Туркт тоглолтоор яваад удаж байгаа болохоор аавыгаа их санаж байна аа. Ээж гэрийн ажлаа хийгээд, намайг асардаг.

-Аав нь гоё юм явуулж байна уу?

-Мөнгө л явуулдаг. Аавынхаа өгсөн мөнгөөр би шүдээ янзлуулж, бас гэртээ хэрэгтэй юм авах гэж байгаа.

-Хүүе, чи чинь шүдээ яачихсан юм бэ?

-Мэдэхгүй, алга болчихсон. Тэгэхдээ зарим шүд нь ургаж байгаа биз дээ.

-Арай таваг хуурайлсаар байгаад шүдээ өвтгөөгүй биз?

-Үгүй ээ, би чихрийн таваг хоосолдоггүй. Хааяа л иддэг байхгүй юу. Харин том болсон чинь шүд маань ургахгүй бол яана аа.

-Ямар мэргэжилтэй болох вэ. Энэ тухай бодсон зүйл бий юу?

-Байгаа, надад гурван сонголт бий. Багш юмуу эмч, эсвэл дуучин болчихвол гоё шүү. Бүгдээрээ л хүнд тустай сайхан мэргэжил.

-Багш болбол сурагчид чинь үймүүлээд хичээлээ хийхгүй байвал яана?

-Гайгүй байх аа, би л лав загнахгүй. Тэртээ, тэргүй би хичээлээсээ ирээд багш болж тоглодог юм чинь. Шүүгээн дээрээ цаас наачихаад л хүүхдүүдэд хичээл зааж байна гэж… Эмийн жор олдвол Монос-оос тийм эм авъя гээл эмч болж тоглоно.

-Чи аав шигээ циркийн жүжигчин болохгүй юмуу?

-Болно л доо. Гэхдээ циркийн жүжигчин болно гэхээр нэг л сонин санагдаад байдаг юм. Үргэлж л үсэрч харайгаад, бас бэртэл гэмтэл авах нь ч хялбар юм шиг.

-Удахгүй хүухдийн баяр болох нь. Энэ өдөр хэрхэн баярладаг вэ?

-Гэрийнхэн маань надад гоё ширээ засч өгдөг. Гэхдээ энэ жилийн баяраар аав ирж амжихгүй болохоор ээж, эмээ хоёртойгоо л хамт тэмдэглэнэ дээ. Уг нь, баярын өдөр парк орьё гэж бодсон чинь засвар нь дуусаагүй гэсэн. Яасан дуусдаггүй засвар вэ…

-Тэгвэл гэртээ зурагтаа үзээд л сууж дээ?

-Харин тэгэхээс. Унагалдайн мухлаг, Лоолойгийн найзууд гээд л суваг болгоноор хүүхдийн нэвтрүүлэг, хөгжилтэй кино гардаг болохоор уйдахгүй байх.

-Чи хүүхдийн нэвтрүүлэгт орохсон гэж боддог уу?

-Үгүй ээ, нэвтрүүлэгт орсон хүүхдүүд их мөнгө төлдөг юм биш үү

-Хэн тэгэж байна?

-Манай ангийн Номин Улаан малгайт ах нэвтрүүлэгт орохдоо их мөнгө төлсөн гэсэн. Нэвтрүүлэгт оролцож байгаа, хүүхдээс бараг хэдэн зуун мянган төгрөг нэхдэг байх. Тэр их мөнгөөр нэвтрүүлэгт оролцож байсны оронд, өөртөө хэрэгтэй зүйл худалдаж авч болно шүү дээ.

-Мөнгө тийм их хэрэгтэй гэж үү. Түүнгүйгээр амьдарч болох болов уу?

-Хүн ажил хийж, мөнгө олж амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол бүгдээрээ өлсч цангаад үхчихнэ.

-Их мөнгөтэй болоод яах вэ?

Гэрийнхнийгээ салхинд авч гарна, дуртай зүйлийг нь бэлэглэнэ. Тэгэхгүй бол хотын агаар утаатай, хог шороо ихтэй шүү дээ.

-Яахав дээ, цэвэрлэхгүй юу?

-Яаж цэвэрлэх юм бэ. Утааг нь цэвэрлэж мэдэхгүй юм чинь. Тэгээд ч хүмүүс хог хаяхаа болихгүй бол бид нар хэчнээн шүүрдээд ч нэмэргүй.

-Мөрөөддөггүй хүн байдаггүй гэлцдэг. Ану өөрийнхөө мөрөөдлөөс хуваалцаач?

-Ямар ч байсан, би сайн хүн болохыг л мөрөөддөг. Ажил төрөлтэй, бусад хүмүүст тусалдаг, архи тамхи хэрэглэдэггүй эрдэмтэй хүн болно.

-Сайн хүн болох гэж байгаа юм чинь эмээдээ тусалдаг биз дээ?

-Мэдээж, тусална аа. Заримдаа л мартчихаад үймүүлж байдаг болохоос биш, үгэнд нь их сайн ордог. Бас хоол хийхэд нь гурил элдэж, сонгины хальс цэвэрлэж тусалдаг юм. Эртүүд ээжийг эзгүй хойгуур хог шүүрдэж, шалаа арчсан. Гэхдээ муухан л арчсан байх даа, би.

-Дүүтэй болмоор байна уу?

-Тэгвэл ч мөн гоё оо. Даанч ээж, эмээ хоёрт хэлэхээр Яршиг, яршиг гээд дургүйцээд байх юм. Хашгирч, орилоод хэцүү гэж боддог юм байлгүй, энэ хоёр. Ангийн маань хүүхэд хоёр дүүтэй. Нэг нь цэцэрлэгт, нөгөөх нь аягүй жаахан гэсэн. Тэгээд бүр дүү нараасаа залхчихсан байна лээ.

-Гэхдээ чи дүүгээсээ залхахгүй юм байгаа биз дээ?

-Үгүй л дээ. Тэртээ, тэргүй ээж надад дүү гаргаж өгөхгүй юм байх аа. Та надаас өөр юм асуухгүй юмуу. Жишээ нь, хувийн амьдрал ч юмуу…

-Тэгвэл чамд хувийн гэж нууцлахаар асуудал байдаг байх нь ээ?

-Байлгүй яахав. Би жаахан мөнгөтэй болохоороо ээж, эмээ хоёроос нууцаар тоглоом худалдаж авдаг юм. Даанч үүнийг маань мэдчихээд байх юмаа, тэд. Ээж, эмээ хоёр нэг удаа надаас Чи том болоод ямар хүнтэй суух вэ гэж асуугаад…

-Тэгээд яасан?

-Яах юу байхав. Би монгол нөхөртэй болохгүй гэсэн. Гадаад, тэр тусмаа америк хүнтэй сууна.

-Яагаад?

-Яах юм бэ. Монгол нөхөр чинь архи ууж, тамхи татаад л гэр бүлээ зовоогоод байвал яана. Ажил ч хийхгүй, алга болоод өгнө.

Р.Мөнгөн

Дугаар 097 /770/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button