Замын-Үүдэд 700 гаруй вагон ачаа сойлттой байна

Шөнөжин довтолгосон галт тэрэг өглөөний 07.00 цагийн орчимд Замын-Үүд суманд саатсанаар сайдын гэнэтийн шалгалт эхлэв. Төмөр замчид шөнөжин ажиллажээ. Ядаж байхад 34 дүгээр галт тэргэнд гэмтэл гарч, инженер, техникийн ажилтнуудыг багагүй махалсан бололтой юм. Мэргэжлийн хүний ярьснаар илчит тэрэгний ашиглалтын хугацаа хэтэрснээс жиндээ галт тэрэг татаж явахад хүндрэл учрах болжээ. Гэвч сайд зэмлэнгүй, өвлийн тэсгим хүйтэнд гардаг гэмтэл халуун зун гарна гэж юу гэсэн үг вэ. Шаардлагатай сэлбэг хэрэгсэл хэр байна гэж аашлах, асуухыг зэрэгцүүлэв.

Хариулт товчхон, Сайншанд дахь хэсэгт тааруухан аж. Үнэндээ бол төмөр замд техникийн шинэчлэл хийх цаг иржээ. Тэрэгний хүчин чадал муудсан, цахилгаан машинууд эвдрэх тохиолдол бишгүй. Генераторууд маш их халдгаас хос дугуй гацна. Зарим гэмтэл байгалийн хүчин зүйлээс ч хамааралтай. Тухайлбал, тоосжилтоос болоод генератор ачааллаа даахгүйд хүрч, эвдрэх нь бий. Эцэст нь сайд Эндээ хуримтлал бий болгож, чухал эд ангиудыг татаж авчрах хэрэгтэй.

Миний ойлгосноор Сайншандын депогоо бид устгасан юм шиг байна лээ ш дээ. Ерөөсөө хэрэггүй гэж үзээд гэсэн шүүмжлэл ч дагуулав. Мөн унаж байгаа техниктээ эзний ёсоор хандах ёстойг ч сануулсан.

Арын хаалга

Замын-Үүдийн элс, хог хоёр хэрээс хэтэрчээ. Эргэх депогоос ачих, буулгах талбай хүртэлх зам барагцаагаар морь аргамжааны газартай дүйх ч сууж яваа машин элсэнд золтой л зоогдчихсонгүй. Зарим үед машины дугуй хий эргэж, бууж түлхэхдээ ч туллаа. Гэхдээ элс ч яах вэ, хог нь үнэн лайтай. Шуурга дэгдэхэд цаасан хайрцагны тасархайнууд агаарт нисэн, гялгар уут жингүйднэ. Үхсэн малын сэг, зэм ч бишгүй. Овоолгоотой хог Замын-Үүдчүүдийн чимэг биш л байлтай.

Ямар сайндаа гудамжны булан бараадан морь харж зогсоо согтуу залууг нэг маань харснаа Ажилгүй залуусыг их цэвэрлэгээнд дайчилж болдоггүй юм байх даа гэж уулга алдах вэ дээ. Хатуухан хэлэхэд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс болтол өдий харагдана билээ. Ядаж л хогноосоо салах хэрэгтэй биз дээ. Бэлтгэл болгож… Зам зуур хүнд даацын машинууд элсэнд зоогдоод явж чадахгүй болчихоо юу гэлтэй зогсох.

Үнэндээ бол вагондоо ачаагаа ачуултал хүлээж байгаа хэрэг л дээ. Зарим машины ачаа даацаасаа хэтрээд нум нь хэзээ мөдгүй хугарах шинжтэй харагдана. Ачааг нь сонирхвол ихэнхдээ барилгын материал. Цемент, улаан тоосго, бүр карьерийн хайрга ч ачсан байх жишээтэй. Нэг машин 120 тонн ачаа ачдаг. Лут сонстож байгаа биз. Тэгтэл вагоны дээд хэмжээ 60 тонноос хэтрэх ёсгүй. Ачих буулгах ангийнхны ажил байдалтай танилцахаар явах зам зуур Д.Эрдэнэчимэг гэгч эмэгтэй таарлаа.

Гэрээсээ гараад арав гаруй хонож яваа тэрбээр урд хөршөөс улаан буудай татсан ч ачуулах вагон олдохгүйгээс Замын-Үүдэд хоёр хоножээ. Дугаараараа явна аа гэж Замын-Үүдийн төмөр замынхан журмаа барьсан болохоор хэд хоног ч алдаж магадгүй. Тариалалтын цаг дуусах гээд байдаг. Тэгтэл нийт 5000 тонн улаан буудай оруулж ирсэн тэрбээр хоёр вагон шаардлагатайгаа сайдад уламжилж, сайд ч төмөр замынхныг хүчлэн хоёр вагон гаргуулах болсон юм. Арын хаалгаа гэж…

Карьерийн элс зөөж, ачаалал нэммээргүй байна

Төмөр замын ачаа шилжүүлэн буулгах хэсэгт жинхэнэ алаан болдог шинжтэй. Гэрээс гараад гэдэс алдсан монголчуудын нүд нь гялалзаж, шүд нь яралзаад л… Сайдад ч бухимдлаа тайлах зуур төрийн бодлого үгүйлэгдэж байгааг шүүмжиллээ. Төмөр зам ачааллаа дийлэхгүй яая даа гэж байхад нэг хэсэг нь Хятадаас карьерийн хайрга зөөж лай болох юм. Монгол Улс ямар хайргагүй болчихсон юм уу. Тоосго ч мөн адилхан.

Яагаад дотооддоо үйлдвэрлэх бололцоотой бүтээгдэхүүнийг урд хөршөөс зөөх ёстой юм бэ. Шавар, ус нь үнэгүй байхад тоосго монголдоо үйлдвэрлэе л дээ. Үнэхээр хийж чадахгүй зүйлээ бусдаас авъя. Төмөр замчид өдөр, шөнөгүй ажиллаж байна. Вагоныхоо дугуйн дор орчих шахан, зүтгэж байна.

Хамгийн гол нь вагоноо нэмэх шаардлагатай. Одоо хоёр хилийн хооронд ачаатай машин залгагдчихсан байна. Худлаа яриагүй шүү гэсэн үгийг ч дамжуулав. Бас болоогүй Р.Раш сайд аа, та юу гийгүүлэх гэж энд ирээ вэ гэсэн адгуу асуулт ч тавив.

Төмөр замын ачаалал гурав дахин өсчээ

Албаны хүмүүсийн ярьснаар өнгөрсөн амралтын өдөр Замын-Үүдэд 700 гаруй вагон ачаа хүлээгдэж байлаа. Үүнд бид Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангийн дарга Л.Баасандоржоос дараахь асуултад хариулт авсан юм.

– Ачаалал нэмэгдсэн гэх юм. Яг хэдий хувиар өсчихөөд байна вэ?

-Замын-Үүдэд хоёр чиглэлээр ачаа ирдэг. Нэгдүгээрт, төмөр замаар, үүнийг вагоноос вагонд шилжүүлж ачдаг. Хоёр дахь урсгал нь автомашинаар, вагонд шилжүүлж ачихаар орж ирдэг л дээ. Өнөөдрийн байдлаар 700 гаруй вагон ачаа байна. Үүнээс 200-гаадыг төмөр замаар явуулна. Хоёроос гурав хоногийн дотор ачаад дуусчихна. Харин автомашинаар орж ирсэн 500-гаад вагон ачааг яах вэ гэдэг л хүнд. Гол шалтгаан нь 500-гаад вагон ачааны 300 нь цемент байгаа юм. Бусад төрлийн ачаа 200-гаад вагон болно.

Хүндрэл юунаас үүсч байна вэ гэхээр автомашинд ачаа ачихдаа даацыг нь хэтэртэл ачдаг байхгүй юу. Тухайлбал, 500-гаад вагон ачаа нь зарим тохиолдолд 400 орчим машины ачаатай тэнцэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нэг машинд хоёр вагонд ачих хэмжээний бараа ачсан байгаа юм. Монголын хилээр хоногт 270 орчим вагон ачаа орж ирдэг. Түүнээс бид 250 орчим вагон ачааг чөлөөлдөг. Цаана нь өдөр тутамд 20 вагон ачаа хуримтлагдаж үлддэг. Өнөөдрийн Замын-Үүд дэх төмөр замын хүчин чадал хоногтоо 202 вагон ачаачөлөөлнө.

Гэвч бид 250 вагон ачаа чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, төмөр замаар, автомашинаар орж ирж байгаа ачаа бүрийг чөлөөлнө гэж үзэхэд Замын-Үүдийн төмөр замын өөрийнх нь хүчин чадлаас давчихсан асуудал л даа.

-Тэгвэл БНХАУ-аас оруулж ирсэн ачааг Замын-Үүдээс Улаанбаатар руу автомашинаар зөөж болдоггүй юм уу. Тэгвэл танай ачаалал багасах юм биш үү?

-Уг нь бид өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад цементийг гурав дахин, бусад ачааг хоёр дахин нэмүүгээр зөөчихөөд байхад л ачаалал дийлдэхгүй байгаа. Автомашинаар ачаа зөөнө гэхээр ачаа илгээгч нар 32 тоннын даацтай

автомашинд 93-120 тонн ачаа ачдаг. Ийм хэмжээний ачааг авто замаар тээвэрлэх боломжгүй л дээ. Яагаад гэвэл Эрээнээс-Замын-Үүд хүртэлх зургаан км замд дээрх тоннын ачааг автомашин цагийн таван км хурдтай явж авто замаар тээвэрлэж байгаа юм. Автомашины даац ч дийлэхгүй, хүчин чадал ч хүрэхгүй шүү дээ. Харин сүүлийн үед зарим нэг хүн хөнгөн жинтэй ачааг Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл автомашинаар зөөх явдал анзаарагдах болсон. Нөгөөтэйгүүр, энд Эрээнээс-Замын-Үүд хүртэлх зургаан км-т замд нэг сая төгрөг замын зардалд төлдөг. Гэтэл Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл төмөр замаар ачаа ачуулахад 450 мянган төгрөг төлнө. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 700 гаруй км шүү дээ. Зардал хямд болохоор хүн бүр бараагаа төмөр замаар тээвэрлүүлэх сонирхолтой байна л даа.

-Ирэх зургадугаар сард шинэ терминаль ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Дээрх терминаль ашиглалтад оруулснаар ачааны бөөгнөрлийг багасгаж чадах уу?

-Автомашинаас вагонд ачаа ачдаг зориулалтын нэг функцийг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Үүнийг нээснээр цемент, тоосго, машин, механизм зэрэг ачааг түүгээрдамжуулна. Нэг хоногт 100 вагон ачаа ачна. Гэхдээ анхаарах зүйл бий. Хэрвээ бид ачаа ачдаг хүмүүсээ зөв зохион байгуулаад ажлыг нь зөв хуваарилвал ачаа, бөөгнөрлийг нэлээн багасгана гэсэн миний хувийн төсөөлөл бий. Учир нь, нэг талдаа техникийн боломж гарч ирсэн ч гэлээ ачаа ачигч нар олдохгүй байх зовлонтой. Жишээлбэл, 100 вагоныг техникээр ачлаа гэхэд 150-ийг гар аргаар ачдаг л даа. Зарим үед ачигч олддоггүй. Манай шилжүүлэн ачих анги өнөөдрийн байдлаар 400 гаруй хүн хөлслөөд ачаа ачуулж байна. Шинэ функц нээгдэхэд ачаа ачих хүн шаардлагатай болж байгаа юм. Тийм учраас эртнээс хүний нөөцийг бэлдэх шаардлага ч тулгарч байна.

Г.Нэргүй

Дугаар 99/418/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button