Бүлэг загасчдыг шалгаж, уургыг нь хураажээ

загасчилсан Амарбат, Ганбаатар, Зоригтбаатар нарын хууль бус үйлдлийг газар дээр нь илрүүлжээ. Тэднээс гурван загасны уургыг нь хураан авч 30 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн ТОЗ-8 маркийн ангийн буу авч явсныг нь хураажээ. Мөн 94-32 УБН дугаарын Аксент маркийн суудлын машинтай иргэн Мандах, Борхүү нарыг загасчилж байхад нь илрүүлж, загасны гурван уургыг нь хураан 10 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Ланд-Круйзер 80 маркийн 00-80 ТӨА дугаартай автомашинтай С.Энхбаатарыг Петровис ХХК-ийн амралтын газар байрлаж байхад нь ЦЕГ-ын хэрэг бүртгэгч үзлэг хийжээ. Үзлэгээр загасны уурга нэг ширхэг олдсон байна.
Дугаар 99/418/