Д.Зоригтбаатар Рашаан сувиллаар олон өвчнийг эмчилж болно

Тэрбээр Рашаан сувилал уламжлалт анагаах ухаан төвийн ерөнхий эмчээр ажилладаг нэгэн. Түүнтэй хийсэн ярцлилагаа толилуулъя.

-Урин цаг ирж хүмүүс рашаан, сувилалд явж эхэлж буй энэ үед тантай уулзаж байгаадаа олзуурхаж байна. Тиймээс танай рашаан сувиллын талаар яриагаа эхлэвэл ямар вэ?

-Манай рашаан сувилал бол Монгол орны баруун чиглэлийн цорын ганц улсын иж бүрэн рашаан сувилал юм. 1994 онд орон нутгийн өмчид шилжсэнээр одоо Завхан аймгийн Отгон тэнгэр рашаан сувилал гэж нэрлэгдэх болсон.

-Танай рашаан сувилал жилийн дөрвөн улирлын турш ажилладаг юм уу?

-Үгүй. Манай рашаан сувилал нь орон нутгийн өмчит, төсөвт, эрүүл мэндийн байгууллага бөгөөд сувиллын үйл ажиллагаагаа жилийн 6-9 дүгээр саруудад явуулдаг юм.

-Гол нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Хүчин чадлын хувьд хэр вэ?

-Манай рашаан сувиллын гол үйлчилгээ нь халуун рашаан, рашаанаар төлжүүлсэн хүхэрлэг шавар, физик эмчилгээ, иллэг ба бариа засал, зүү, төөнүүр, хануур шивүүр зэрэг эмчилгээ юм. Мөн эдгээрээс гадна сүүлийн жилүүдэд гүүний саам уулгах, цагаан хоолоор сувилах, ардын уламжлалт эмчилгээ, байгалийн аялал зэрэг эмийн бус эмчилгээг голлон үзүүлж байгаа. Нэг хэсэг манай амрагчдын тоо нэлээд цөөрсөн л дөө. Одоо бол харин өсч байгаа. Гэхдээ хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй л байна.

-Энэ нь юутай холбоотой вэ?

-Манай аймаг нийслэлээсээ харьцангуй хол л доо. Тээврийн зардлын л бэрхшээл байдаг байж бол ох юм. Гэхдээ манай рашааны ач холбогдлыг мэдэрсэн хүмүүс бүр гадаадаас хүртэл ирж байгаа шүү дээ. Ганц жишээ хэлье дээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л Австри, Герман, Чех, АНУ, Хятад, ОХУ-аас 50 гаруй үйлчлүүлэгч ирсэн байх юм. Мөн түүнчлэн баруун бүсийн аймгуудаас төдийгүй Дархан, Эрдэнэтээс ч сувилуулагчид маш их ирдэг болсон.

-Танай рашаан сувиллын ойр орчмын байгаль үнэхээр сайхан юм байна шүү. Энэ ч амрагчдад нөлөөлдөг байх?

-Тийм ээ, манай рашаан сувиллын орчин нь мөнх цас, мөсөн голоос эх авсан цэнгэг уст гол горхи, нуур цөөрмүүд, тагийн болон ойт хээрийн бүсийн ургамал, мод бут холилдсон ойн зурвас, вансэмбэрүү, алтан гагнуур зэрэг эмийн ховор ургамлуудтай нь зэрэгцээ аргал, янгир, буга, хүдэр, шилүүс зэрэг ан амьтлаар баялаг нутаг шүү дээ. Ямартаа ч манай энэ нутгийг Явуу найрагч Энэ нутаг бол Монголын Швейцарь юм. Энд зуны дунд сарын нэгэн хоногт жилийн дөрвөн улирлыг үзэж болдог гайхалтай нутаг хэмээж байхав дээ. Тиймдээ зөвхөн манай энэ байгалийг үзэх гэж ирдэг хүмүүс ч цөөнгүй байдаг.

-Ер нь танай сувилалд ямар өвчтэй хүмүүс очвол зүгээр вэ?

-Отгонтэнгэр рашаан сувилалд эмчилж сувилах эмгэгийн жагсаалт байдаг. Жишээ нь, мэдрэлийн тогтолцооны эмгэг гэхэд л мэдрэлийн ёзоор сүлжээний дарагдмал эмгэгүүд, захын мэдрэлийн эмгэгүүд, вегетатив мэдрэлийн эмгэг, невроз байх жишээтэй. Тэгээд цаашилбал, хоол шингээх эрхтний эмгэг гэхэд хэвлийн хөндийн хагалгаа, үрэвслийн дараа үүссэн наалдац гэх мэт байх жишээтэй. Мөн түүнчлэн амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд болох уушгины үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, уушги тоосжих өвчний үеийн амьсгал зүрхний дутмагшил зэрэг өвчнүүдийг эмчлэн сувилна. Мөн бөөр, шээс, бэлгийн замын эмгэгүүд, яс булчин холбох нэхдэсийн эмгэгийн өвчнүүдэд манай рашаан үр дүнгээ өгнө. Хайрст үлд, намарс зэрэг арьсны эмгэгт ч манай рашаан үйлчилнэ.

-Өөрийг тань БНПАУ-д ажиллаж байсан гэж дууллаа. Магадгүй уламжлалт анагаах ухааны чиглэлээрээ ажиллаад ирэв үү?

-Тиймээ, би 1995-1998 онд БНПАУ-ын дорно дахины эмнэлгийн хүрээлэнд эмч, маргэжилтнээр ажиллаж байгаад ирсэн. Польш явахаасаа өмнө би Ардын эмнэлгийн хүрээлэнд хүний их эмч, эрдэм шинжилгээний ажилтан хийж байгаад Польш явсан. Ирээд Завхан аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт их эмч, тасгийн эрхлэгч хийж байгаад дараа нь 2002-2004 онуудад уламжлалт анагаах ухааны төвийн захирлаар ажилласан. Дараа нь нэг хэсэг аймгийнхаа Ургамал сумын Засаг дарга хийж байгаад 2006 оноос РСУАУНТ-ийн ерөнхий эмчийн албыг хашиж байна.

-Ер нь Отгонтэнгэрийн рашааныг хэдийнээс хүн ард ашиглаж эхэлсэн юм бол?

-Түүхийн эх сурвалжуудаас үзэж байхад YIII зууны үеэс Отгонтэнгэрийн халуун рашааныг ашиглаж 1585 оноос Богд Очирваанийг мөнхийн ус хэмээн нэрийдэх болсон юм билээ. Энэ үеэс монголчуудад анагаах чанараараа гайхагдаж ирсэн юм билээ. 1912 оноос нутгийн алдартай оточ маарамбууд эмчилгээнд хэрэглэх журам тогтоон, нэр өгсөн байдаг ба 1930-1950 он, 1970-1982 онуудад Монгол Оросын эрдэмтэд хамтран шинжлэх ухааны иж бүрэн судалгаа хийсэн юм билээ.

-Рашааны химийн бүтцийн талаар юу хэлэх вэ?

-Манай рашааны нийт 48 булагт температур, ундрагын хэмжилт, гидрохимийн болон хийн химийн иж бүрэн шинжилгээг хийснээр эмчилгээнд хэрэглэж байгаа. Рашаан нь хийн бүтцээрээ азот хий 85-93 хувь, хүхэрт ус төрөгч 8,5-31хувийг эзэлсэн азот-хүхэрт ус төрөгч холилдсон байдаг. Цельсийн нэмэх 13-аас нэмэх 55 хэмийн халуунтай, 350-370 мгл эрдэсжилттэй, эрдэс бодисын 31,8-33,7 хувийг цахиурын хүчил эзэлдэг сульфат натрийн хэв шинжийн сул шүлтлэг хүхэрт устөрөгч бүхий цахиурын хүчилт азотын халуун рашаан болно. Ерөөсөө манай рашааны гол онцлог бол температур, цахиурын хүчил, орчны шүлтлэг урвал, фторын элементээс гадна лити, рубиди, цези, цайр, хүнцэл, стронци, манган, зэс зэрэг бичил мах бодь нэг литрт 0,008-0,14 мг хэмжээнд агуулагддагт оршино. Рашаан булгийн ихэнхэд цацраг идэвхт чанар, радон ялимгүй хэмжээгээр илэрдэг.

-Танай рашааны эмчилгээний шалгуур өндөр байдгийн гол учрыг та ганцхан өгүүлбэрээр хэлбэл?

-Бололгүй яахав. Рашааны найрлага, орчны үзэсгэлэн. хүхэрлэг хар шавар зэрэг нь эмчилгээний шалгуур өндөр байхад нөлөөлдөг.

-Танай рашаан сувилалд ирэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх хийгээд хоногийн зардал хэд вэ?

-Манайд ирж сувилуулахад нэг их сүртэй бичиг баримт гээд хүндрэл болоод байх юм байхгүй шүү дээ. Хаанахын иргэд байлаа ч манайд эмчилж сувилахад тохирох өвчний жагсаалтын дагуу илгээх картыг харьяа эрүүл мэндийн байгууллагаас авах ёстой. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний бичиг баримттайгаа ирэхэд л болно. Манайх хоногийн таван мянган төгрөгийн төлбөртэй.

-Танайд хэд хоног сувилуулах шаардлагатай байдаг вэ?

-Уг нь шинжлэх ухааны үүднээс 14 хоног сувилуулах нь зүйтэй гэж үздэг ч ихэнх хүмүүс 10 хоног л сувилуулж амраад буцдаг юм даа.

Ц.Энхтүвшин

Дугаар 112/2399/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button