Иргэд Энтеровирус-71 халдвараас хэрхэн сэргийлж байна вэ

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Батнасан
-Гэр зуураа сэрэмжилж байна. Цэцэрлэг, олон нийтийн газраар энэ өвчний тархалт ихэслээ. Тиймээс бид 15-аас доош насны хүүхдүүдээ гэрт нь байлгаж байна. Тэгэхдээ зүгээр байлгах биш гap хөлийг нь угаах, гадуур дотуур явуулахгүй байх талаар анхаарч байгаа. Хэрэв гадуур гарах зайлшгүй шалтгаан байвал амны хаалт зүүлгэдэг. Гар хөл, аяга тавгаа сайтар угааж хэрэглэж байна.
Сүхбаатар дүүргийн иргэн И.Алимаа
-Гудамжаар бага насны хүүхэд олон явж байгаа харагдах юм. Миний хувьд цэцэрлэгийн нэг хүүхэдтэй. Гэртээ байгаа. Гэхдээ гадаа тоглож л байна. Олон хүүхэдтэй нийлэхгүй, хашаандаа тоглодог. Цэцэрлэгийг нь хаасан учраас тоглуулахгүй байх арга алга. Гэрт нь rap хөлийг нь сайтар угаадаг.
Хүүхдүүд гадуур их явж байгаа харагдах юм. Урьдчилан сэргийлэх талаар телевизээр ярьж байгаа дорвитой зүйл алга. Хуучин бол сэрэмжлүүлэг байнга явдагбайсан. Мөн ариутгалын бодисыг элбэгшүүлмээр байх юм. Нэгэнтээ нийтийг хамарсан халдвар гарчихаад байхад үнэ нь хямд байвал зүгээр л байна. Жижиглэнгээр савлаад бага Мөнгөөр худалддаг бол ариутгалын бодис авна шүү дээ.
Хан-Үул дүүргийн иргэн Л.Цэрэн
-Хүүхдийнхээ гар хөлийг сайтар угааж байна. Манай хүүхдийн шүд нь өвдөөд аргагүйн эрхэнд гадуур дагуулж явсан. Хувийн ариун цэвэр л сахих нь илүү үр дүнтэй гэсэн. Тийм л арга хэмжээ авч байна даа. Амны хаалт авч амжаагүй. Сэрэмжлүүлэх мэдээллийг авч л байна. Мөн өрхийн эмнэлгээсээ зөвлөгөө авч байгаа.
11 дүгээр ангийн сурагч С.Пагмадулам
-Миний бодлоор ахлах ангийн сурагчдын хичээлийг чөлөөлсөн нь дээр гэж боддог. Аймшигт өвчин туссанаас муу авсан нь дээр биз дээ. Бага насны хүүхдүүд гадуур гарахдаа амны хаалт хэрэглэх нь цөөхөн байна шүү дээ. Зарим нь ердөө тоохгүй байх шиг. Харин би бол өвчнөөс сэргийлэхийн тулд гараа сайн угааж, амны хаалт хүртэл хэрэглэж байгаа. Өвчин тусахгүйн тулд хүн бүр өөртөө анхаарал тавьж хувийн ариун цэврээ сахих хэрэгтэй.
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Оюундэлгэр
-Бид өөрсдөө гадуур гараад ирэхдээ гар, хөлөө сайтар угааж байгаа. Өглөө, өдөр, орой гэлтгүй, гадуур гарсан хүнээ гараа угаахыг шаарддаг. Манай дүүгийн хүүхэд бий. Гадуур гаргадаггүй. Өвчний халдвар ихэссэн ийм үед ариун цэврийн дэглэм сахиад гэртээ л байх хэрэгтэй. Гэтэл гадуур дэмий сэлгүүцсэн хүүхэд олон харагдах юм. Эцэг эхчүүд нь анхаардаггүй юм байх даа гэж санаа зовж байна.
Дугаар 99/418/