Дүүргүүдийн удирдлага ой pyy дайран хотоо ногоон болгох аян эхэллээ

Уг нь намар, хаваргүй л мод тарих уриалга гарган дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн мод тарьж байгаа ч ургаж гийгүүлж байгаа юм алга. Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны харьяа хот тохижилтын хэлтсийнхэн болохоор хөрөнгө гаргаад модыг нь тариад өгчихөж байхад ургуулаад авчихаж чадахгүй бол хохь нь шүү дээ. Усалгаа дутаж байгаа юм хэмээн дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийг буруутгадаг. Үнэхээр бэлэн хоол өгч байхад ургуулаад, үржүүлж чадахгүй бол тэд өөртөө гомдохоос яахав.

Гэвч нийслэл болон дүүр¬гүүдийн урагшгүй албатуудаас болж, мод сонгуулийн шоу болж, улс төрчдийн хамгийн дуртай наадгай болж. Учир нь хамгийн хямд зардлаар бүтэх бүтээлч ажил гэнэ. Тиймээс ч сонгуульд өрсөлдөж байгаа зарим хүн ургаж өгдөггүй модыг нь ургуулж, дүүргүүдэд буян үйлдэж байгаа бололтой. Чингэлтэй, Сүхбаатар гээд л дүүргүүд ар араасаа мод тарих бүтээлч аяндаа мордож, телевизээр мундаг ажил хийлээ хэмээн өөрсдийгөө сурталчлан нэр хүндийн араас гүйж явна.

Өнгөрсөн баасан гаригт Т.Билэгт даргын гар доорх ажилтнууд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуулийн өмнөх дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит мод тариад ургадаггүй дархлагдсан цэцэрлэгт модны суулгац суулгав. Сүртэйхэн эхэлсэн энэ бүтээлч аяны дараахан Сонгинохайрхан дүүрэг мөн л мод тарих ажилдаа орох нь тэр. Гэхдээ тэд суулгаад ургадаггүй суулгацны оронд ойгоос нас бие гүйцсэн мод авчирч суулгаж байх юм.

Тэдний тайлбарласнаар ойгоос мод авчирч суулгах нь маш олон сайн талтай гэнэ. Тухайлбал, ойд тэр хэмжээний мод хээрийн түймэрт өртөж байснаас хотод агаар цэвэршүүлээд, өнгө үзэмж нэмээд үүргээ биелүүлж байх нь хамгийн зөв. Гэхдээ ойгоос модоо хөрстэй нь хуулан авчирч байгаа болохоор замдаа гэмтэхгүй. Энэ ажлыг гадаадаас техник оруулж ирсэн компани сайн хийж байна хэмээн далимд нь нөгөө компанийг сурталчлаад авав. Харин ойгоос авсан модныхоо оронд жижиг суулгац суулгаж байгаа аж. Авчирсан модоо суулгахдаа хотынхоо хөрсийг нь ариутган халдваргүйжилт хийгээд л модны соёлын довтолгоо өрнүүлж эхэлжээ.

Хэрвээ үнэхээр хөрс нь бохирдолтой болоод суулгац ургадаггүй байсан бол үүнийгээ аль хэдийн шийдээд сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бол өнөөдөр агаарын бохирдлын хэмжээ буурч хүүхэд, хөгшдөд таатай байхсан. Нөгөөтэйгүүр хотдоо хэдэн зулзаган мод суулгачихаад услахаа мартдаг хүмүүс ойд суулгачихаад услаад явна гэж юу байх вэ дээ. Хөх тэнгэр хураа хайрлаж, хэдэн зулзаган модыг тэтгэхгүй л бол. Гэвч үүнийг манай нийслэлийнхэн байтугай дүүргүүд ч умартан ойгоос мод авчирч тарих чинь ёстой зөв юм байна.

Нас бие гүйцсэн мод хатаад үхчихгүй хэмээн ам амандаа булаалцалдан шинэ санаа, шинэлэг бүтээл гэсэн шагнал олгох нь холгүй өөрсдийгөө магтаж байв. Нэгийг нь нөгөөд нь шилжүүлэн юу ч сэтгэх шаардлагагүй хийчих зүйлийг юунд шинэ санаа хэмээн магтаж байгааг зарим нэг хүмүүс гайхан хаврын синдром өвчний нэг гэсэн онош тавиад байгаа.

Ойгоос ургаа модыг шилжүүлэн зөөж болох талаар БОЯ-ны хэвлэл мэдээллийн хэлтсийн М.Дагвасүрэнгээс тодруулахад Хаана тэгж ойгоос мод шилжүүлэн суулгаж байгаа юм.

Цэцэрлэгт хүрээлэн байгуулбал яамнаас зөвшөөрөл авч суулгаж болно. Тэрнээс бусад тохиолдолд хууль бус үйлдэл хэмээн тайлбарлав. Ямартай ч оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр БОЯ-ныхан энэ тухай мэдээгүй ч арга хэмжээ авна хэмээн нухацтайхан хэлсэн юм. Харин яаралтай арга хэмжээ авахгүй бол нас бие гүйцсэн ногоон модтой болж ногоорох гэсэн сэтгэлийн хөдөлгөөнтэй дүүргүүдийн удирдлагууд хотыг тойрсон дөрвөн уулын модыг зөөн, нүцгэлж магадгүй болоод байна шүү.

Т.Халиун

Дугаар 99/418/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button