Монголын хууль гурав хоног байсан бол одоо гурван цаг л болоо юу даа?

Жаахан дэггүй хүүхэдтэй аав, ээжийн толгойн өвчин болсон хүүхэд байдаг шиг нийслэлийн тээврийн асуудал иргэд зорчигчдын л лав толгойн өвчин болоод байна. Ялангуяа хойд чиглэлийнхний хувьд энэ бол бүр ч хүнд болоод байгааг хариуцдаг эрхтэн дархтнууд нь мэддэг л баймаар юм. Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал чиглэлээс урагшилдаг зорчигчид нь ингэж ихдээд байгаа юм уу аль эсвэл автобусны тоо нь багасаад байгаа юм уу. Ямартаа ч эдгээр буудлуудаас хөдөлж буй зорчигчдын сүүлчийн хүмүүс тал бие нь гадаа унжсаар хөдлөх нь хэлэхийн муугаар хэлэлцдэг өнөө муу социализмын үеийн дүр зургийг санагдуулна.

Арай гэж багтаад ортол түрүүлж орсон туулай-нууд нь мөнгөө төлж, тасалбараа авахгүй өнөө кондуктор хүүхнүүдийн мэдэх, мэдэхгүй хамаг хараал, зүхлийг урсгаж орхино. Сүүлийн үед фэншүй энэ тэр гээд элдэв долоон сайн муу энерги ярьцгаах болсон нийслэлчүүдийг ёстой л нөгөө хамаг муу энергиэрээ тургиж орхино. За тэгээд ам нь загатнасан нэгэн таарах юм бол харилцан хар энергиэрээ буудалцана даа. Хүнсний үнэ хаданд гараад байгаа өнөө үед автобуснаас дүрвэгсэд бүгд таксидаж дөнгөнө гэж үү. Улсын нийслэлд ажиллаж амьдарч байгаа хэн ч л гэлээ гэсэн ажил алба, хичээл сургуульдаа хэр чадлаараа гангараад л гарна шүү дээ. Гэтэл өнөө арай ядан чихэлдэх автобусанд орсон хойноо юун нөгөө тосолсон гутал, товчилсон цамц манатай болно биз дээ. Хэрэв та итгэхгүй байгаа бол хүмүүсийн хичээл сургууль, ажил албандаа явдаг ид ачааллын үеэр та ийм байдлыг 32-ын тойргийн арын буудал дээр очоод харж болно шүү. Шар хадны чиглэлд явдаг гэх жижигхэн шар автобуснууд бол бүр ч хэрэг алга. Хүн харахад байгаа ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг гэдэг шиг Шар хад-Долоон буудлын чиглэлд яваад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг ингэж мэргэжлийн улсын хэлдгээр шугам таглаж байхаар чаддаг улсад нь өгч, энэ чиглэлийн зорчигчдыг дарамтнаас гаргамаар юм.

Хэрэв Нарантуул захын чиглэлд явдаг хэдэн микро байдаггүй бол тэдгээр зорчигчид чухам яахыг чөтгөр л мэдэх байх даа. Ганцхан чиглэлийн буудал дээр өглөө бүр ийм дүр зургийг хальс нь зурагдсан пянз гэдэг шиг дахин дахин харж байна гээд бод доо. Автобуснаас айгчид араас нь ирэх микро автобус руу уралдана. Нэн ялангуяа Багшийн дээд сургууль чигтэй сургууль номтой оюутнууд болон тэр зүгт ажиллагсад Багшийн дээд-ийн микрог ирэхгүйг нь мэдсээр байж горьдоно. Мэдсээр байж горьддогийн учир гэвэл энэ чиглэлд микро явуулахыг хорьчихсон юм билээ. Гэсэн ч микро энэ чиглэлд явдаг л байхгүй юу. Явах, явахдаа осолтой нислэг олонтаа хийнэ шүү дээ. Дөрөвдүгээр дэлгүүрийн арын уулзвар, урд талын нь уулзвар, ТИС-ийн арын уулзвар гээд чухал чухал мест-эн дээр зогсч буй зарим нэгэн замын цагдаа нараас бултах гэж ёстой л нөгөө Ну погоди буюу Чамайг даа киноны чоно, туулай хоёр аятай юм болно шүү дээ.

Ингэхдээ бас болоогүй ээ, нөгөө нугас гээч жолоочийн арын зайндаа тээвэрлэж яваа нөхдөө хэвтээрэй, за одоо босоорой. Хүүе одоо дахиад хэвтээрэй гээд л бяцхан жүжиг тавьсаар зарим газар гэнэт огцом эргэж аль нэг уулзвар руу нуувчиндорж амь гарна. Тэр нуувч нь хаа ч байж мэднэ. Хэрэв танихгүй цагдаа нь харагдвал хоёр машинтай давхар эргэж, аль ойр байгаа уулзвар руу эргэнэ. Зарим үед буудлаа ч хүрэхгүйгээр эргэх тохиолдол олонтаа. Спортын ордны үүдэнд танихгүй цагдаа нь байх юм бол шууд л НИК-ийн урд замаар баруун тийш эргэх маршрут гаргаж зорчигчдыг тэнд буулгаад хаячихна. Таньдаг цагдаа нь байгаа бол аль ч чиглэлийн микроны жолооч ямар ч байдлаар хамаагүй дүрэм журам зөрчиж байсан ч ёстой айж харагдаач. Бас болоогүй ээ, кондуктортойгоо өнөө цагдаагийнхаа тарган, туранхай, шар, ногоон, шаамий энэ тэр гээд хамаг л өө сэвийг дотроо сууж яваа зорчигчдод үзэгдэж харагдтал ярихыг нь яана.

Хэдхэн сарын өмнө микро автобуснуудын хойшоо хардаг бүх сандлыг урагш харуулах шийдвэр гарлаа л гэсэн. Бас чиглэлээ хашгирч зарлахыг болиуллаа л гэсэн. Монголын хууль гурав хоногийн үлгэр одоо цагт гурван цаг л болсон санагдана. Бас тухайн микроны үйлдвэрлэсэн оноос хамаарч шаардлага хангахгүйг нь үйлчилгээнд явуулахгүй л гэсэн. Юун шинэ хуучин манатай хүн тээвэрлэж шугаманд явах нийтийн тээвэр гэсэн шар туузгүй машинууд ч туулайдаж явах юм. Өчигдөр өглөө гэхэд л Багшийн дээдийн чиглэлд 76-06УБК микроавтобус хүн тээж явах жишээтэй. Нэг буудал газар байсан ч 300 төгрөг нэхэж бурхангүй газрын бумба галзуурах-ын үлгэр үзүүлж байна. Харах эзэн, хайхрах захиргаагүй энэ хэдэн тээврийн хэрэгслийнхээ учрыг олж, хужрыг тунгаахгүй бол найдвартай бус тээврийн хэрэгслээр зорчсон иргэд нь хохирч, баахан хүнээ нисдэг авсаар тээвэрлэж буйгаараа Геннисийн номд монголчууд бид бичигдэх нь байна шүү. Энд тэнд сонгуулийн шоу хийж баахан мөнгөө цацаж явахаар нийслэлийнхээ тээврийн хэрэгслийг сайжруулахад анхаарал тавиач хэмээн сэтэртэнгүүдэд хэлмээр санагдана.

Ц.Энхтүвшин

Дугаар 112/2399/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button