15 жил хүлээсэн алт

Шувтаргын тоглолтод талбайн эзэн Канад болон манай хойд хөрш ОХУ-ын шигшээ баг алтан медалийн төлөө ширүүн өрсөлдөж, оросууд нэмэлт цагт 54-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авав. Ийнхүү Оросын хоккейчид 15 жилийн дараа ДАШТ-ий алтан цомыг эх орондоо авчирлаа. Энэ өдрүүдэд Орос улс даяараа хоккейчдынхоо ялалтыг баярлан тэмдэглэж байна. 1993 онд Борис Михайлов дасгалжуулагчтай, одоогийн ахлах дасгалжуулагч Вячеслав Быковын ахалсан хоккейчид алтан медаль авч байсан аж. Тоглолт эхлээд л Оросын Семин эхний шайбыг оруулж, оросууд 10-ээр хошуучилж эхлэв. Канадуудын довтолгоо ширүүсч нэгдүгээр үед оросуудын хаалганд гурван ч шайб оруулав. Хоёрдугаар үед багууд эсрэг хаалгандаа нэг нэг гоол оруулав. Харин гуравдугаар үед байдал эсрэгээр эргэв. Оросууд тоглолтын санаачилгыг гартаа авч Канадын багийн хаалганд хоёр ч гоол оруулав.

Ингээд тоглолтын үндсэн цаг тэнцэж, тоглолтын хувь заяаг нэмэлт дөрөвдүгээр үеийн тоглолт шийдэхээр болов. Оросын багийн ахлах дасгалжуулагч В.Быков мөсөн дээр С.Федоров-И.Ковальчук-А.Овечкины гурвалыг гаргав. НХЛ-ийн шилдэг мэргэн буучдын нэг И.Ковальчук С.Федоровын дамжуулалтыг чулуу болгож шигшээ тоглолтын хоёр дахь гоолоо оруулснаар оросууд 54-өөр ялалт байгуулав. Хүрэл медалийг Шведийн багийг 40 харьцаагаар хожсон Финландын шигшээ баг хүртэв.

М.Тилеген

Дугаар 122/2882/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button