Хэнийг дугуйлсаныг шалгаж мөнгө өгнө

Тэгвэл гар утас үүний туслагч болох нь. Өмнөх жилүүдэд тэрний төлөө саналаа өгөөрэй гэж хэлээд мөнгө өгөхөөс биш хэний нэрийг саналын хуудсан дээр дугуйлсныг шалгах боломжгүй байлаа. Харин одоо техник хөгжөөд шал өөр болж. Бүхээгт саналаа өгч байгаа сонгогчийг хэнд саналаа өгснөө гар утасныхаа камераар зураг авч баталгаажуулахад мөнгө өгдөг болж өөрчлөгдөх юм гэнэ. Саналын хуудсаа бөглөөд гар утсаараа зураг дарахад хугацаа ч орохгүй, санал авах хэсгийнхэн ч харахгүй. Санал авах 1800 хэсэгт камер байрлуулах санал гарсан ч төсвөө хэмнэх үүднээс шаардлагагүй гэж үзсэн.
Дугаар 18/28/