Түвд лам Жадо Рэнбүүчи Бээжингийн олимпийг бойкотлох оролдлого нь Далай ламын санаа биш…

2008 оны Олимпийн наадмыг бойкотлохоор салан тусгаарлахын төлөө тэмцэж байгаа олон Түвд хүний цус урсаж байгаад сэтгэл нь шаналж байгаагаа тэрээр ярьж байна.
-Дэлхийн нийтийн анхааралд байгаа Түвд орны тухай асуултаар ярилцлагаа эхлэе. Учир нь та түвд хүн учраас юу юунаас илүү эх орныхоо ирээдүйн хувь заяанд санаа тань чилж яваа байх?
-Хилийн чанадад мэдээлж байгаа бүхэн үнэн байна. Хэсэг сурвалжлагчид Түвдийн нэгэн хийдэд очиход тэнд байсан түвд лам нарын нүднээс нулимс гараад бид номоо чөлөөтэй үзэж чадахгүй, оюун санааны хүлээсэнд амьдарч байна гэж ярьсан байсан. Өнөөдөр Түвдэд Далай ламыг багшаа гэж хүндэлдэг хүн байдаг ч нэг ч удаа уулзаагүй. 40 гаруй жил Далай ламыг хараагүй хүмүүс олон байдаг. Одоо Хятадын засгийн газраас Түвдэд сайхан байна эрх чөлөөтэй байна гэж ярьж байгаа ч тэр бол худлаа зүйл гэж түвд хүмүүс гадаадын мэдээллийн агентлагт ярилцлага өгч байгаа нь тэд амь насаа аюулд дуудаж байгаа зүйл юм. Хятадын засгийн газраас Далай ламыг олон зүйлд буруутгадаг. Бээжингийн олимпийн өмнөх энэхүү хэрэг явдлыг бүгдийг нь түүнийг зохион байгуулж байна гэж тэд үзэж байгаа.
-Гэтэл Далай лам АНУ-д айлчлахдаа Би Түвдийг Хятадаас салан тусгаарлахын эсрэг байна гэж хэлсэн шүү дээ. Харин түвд хүмүүс ялангуяа лам нар энэ үгтэй санал нийлэхгүй байна. Түвдийн оюун са-нааны удирдагч Далай лам гэнэт л өөрийгөө би зөвхөн хэвлэлийн телоолөгч гэж тодорхойлсон. Энэ талаар таны бодол?
-Далай лам үнэхээр Түвд Хятадаас салан тусгаарлахын эсрэг байгаа. Тэрээр Түвдэд хүний эрх зөрчигдөж байхад Хятадад ч хүний эрх үүнээс илүү зөрчигдөж байгаа гэж үзсэн. Хятад түвд хүн ч үндэс угсааныхаа хувьд бие биендээ дургүйцээд хонзогноод байх юм байхгүй. Бээжинд 100 гаруй хүн гарын үсгээ зураад Хятадын засгийн газрын бодлогыг нэг үгээр хэлбэл Түвдийн бослогыг цэрэг зэвсгийн хүчээр дарж байгааг нь буруушааж өргөх бичиг өгсөн. Зарим хятад хүмүүс ч түвдүүдийн хөдөлгөөнийг хүчээр дарж байгааг нь буруутгаж байгаа шүү дээ. Миний хувьд Түвдэд ном шашин чөлөөтэй дэлгэрээсэй гэж хүсч байна. Өнөөдөр түвд хүмүүс уйлж байна. Тэдэнд эрх чөлөө хэрэгтэй. Оюун санааны эрх чөлөө бүр чухал.
-Түвдийн тухай ярианаасаа бага зэрэг хөндийрөөд Эрдэнэт хоттой холбоотой нэгэн асуудлыг танаас сонирхоо. Манай аймагт Бурхан багшийн сэрэг дүр бүтээх гээд ард түмний эсэргүүцэлтэй тулгарсан. Хүмүүс эсэргүүцэж байхад ийм зүйлийг босгохыг шашин номын ёсонд юу гэж үздэг юм боллоо?
-Гуулин том бурхан хийхэд энэ нь тухайн газарт сайн харагдах байхаа. Хэрвээ уурлаж байгаад харах юм бол сэтгэл нь тайвшраад сайхан болох байх гэж бодож байна. Нүгэлтэй байсан бол муу шалтгаан гарна, хэрэв буянтай байвал сайн шалтгаан гарна. Дэлхийн зарим оронд заан, заримд үхэр ямар нэгэн амьтны дүрс бүтээгээд шутдэг нь ч бий. Харин Бурхан багш бүтээвэл ач тус нь үүнээс их байх гэж бодож байна.
-Монголд тэр дундаа хөдөө орон нутагт лам нэртэй бага боловсролтой зарим нэг хүмүүс хараал хийнэ гээд хүмүүсийг айлгаж байна. Заримдаа хүмүүсийн эрүүл мэндэд аюултай зүйлийг хүртэл хийсэн байдаг. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Бурхан шашны жинхэнэ ёсоор явдаггүй лам нар байна л даа. Хэрвээ намайг шүтэхгүй бол хараал хийнэ гэдэг бол муу зүйл. Сайн лам ч байна муу лам ч байна. Хүний чанараар муу байна гэдэг бол өөрсдийнх нь гэм юм.
-Сүүлийнхээ асуултыг дахиад л нөгөө Түвдийн асуудал руугаа чиглүүлээд байна л даа. Хятадууд Бээ-жинд тодруулсан панчин ламыг шүтэх хэрэгтэй гэж тувдүүдэд тулгадаг. Харин таны бодол?
-Уучлаарай уулзалтын цаг болсон байна. Би үүний эсрэг саналтай байдаг хүн.
Б.Чин
Дугаар 98/165/