Бостончууд арайхийж ялалт байгууллаа

Энэхүү тоглолт хэний ч санаанд оромгүй байдлаар өндөрлөсөн. Учир нь хүн бүр Кливлэндийн талд зогсч байсан гэхэд болно. Тоглолт 9792-оор талбайн эздийн ялалтаар өндөрлөв. Харин Кливлэндийн энэхүү хожигдолд түүний дасгалжуулагч шууд буруутай хэмээн үзсэн байна. Учир нь тэмцээн дуусах сүүлийн мөчид алдаатай хувилбар сонгосноор өнгөрсөн жилийн аман хүзүү ийнхүү мултарлаа. Леброн Жеймс уг тоглолтод 45 оноо+ 5 самбар+ 3 оновчтой дамжуулалт хийж байгаа тэргүүлсэн. Харин Уэйст 15 оноо авч түүний оноон дээр нэмэрлэсэн хэдий ч хожилд нөлөөлж чадсангүй.
Тэдний бусад хамтрагч нар тун хангалтгүй тоглолт үзүүлсэн. Кливлэндийн бүх энэ цагийн тоглолт бүгд Леброноор дамжиж байсан нь алдаа болсон хэмээж фенүүд нь нэлээд гомдолтой байсан. Тэгвэл арайхийж хожил авч бүсийн аваргын төлөө тоглох эрхтэй болсон Бостоны йх гурвалаас Пор Пьерс 41 оноо+ 4самбар+ 5 оновчтой дамжуулалт хийснээр багаа тэргүүлсэн. Тэгвэл Кевин Гарнетт 13 оноо+ 13 самбар+ 3 оновчтой дамжуулалтаар дабль дабль хийлээ. Харин Рондо ердөө найман оноо авсан бол Рэй Аллен зургаан оноо авч талбайд бараг гарсангүй ээ. Плейоффын сүүлийн шатны тэмцээн Сан Антонио Спэрз, Нью Орлеан Хорнетсын талбайд өрнөх юм. Зургаа дахь цувралын дараа Сан Антониогийн түлхүү тоглогчдын нэг Роберт Орригийн болчимгүй алдааны талаар хэвлэл мэдээллийнхэн шуугиж байсан. Долоо дахь тоглолт өнгөрсөн жилийн аваргуудын хувьд нэлээд хүндхэн болох байх даа хөөрхий.
Дугаар 097 /770/