Хулгайн анчдын Гавьяа-гаар бүх амьтад улаан номд бичигдэх нь

Үүнийг үгүйсгэж болохгүй юм. Даанч эрхэм түшээдийн анхаарлыг тэр бүр татаад байдаггүй, хүмүүс төдийлөн анзаараад байдаггүй олон зүйл байдаг. Үл анзаарагддаг маш олон хууль тогтоомж өнөөдөр хэрхэн хэрэгжиж, биелэл нь ямар байдаг нь сонин.
Ан агнуур, Амьтны аймгийн тухай зэрэг хууль тогтоомж зөвхөн улирлын чанартай хэрэгжиж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Урин дулаан цаг ирж, амьтад ичээ-нээсээ гарах үед хууль бус анчдын ажил жинхэнэ эхэлдэг энэ үед л дээр дурдсан хууль, дүрэм гэнэт амь ордог. Үүнтэй маш олон хүн санал нийлэх байх. Цагаан зээрийн халуун цус уух, тарваганы бөөр залгих зэрэг нь хүний биед маш сайн нөлөөтэй гэлцдэг. Эдгээрийг л халуун дээр нь идэж уусан бол бараг мөнх наслана гэсэн ам дамжсан үнэн байдаг. Үнэн худал нь төдийлөн батлагдаагүй ам дамжсан ярианаас болоод сүүлийн үед хууль бус ан газар авч, төрөл бүрийн жийп машин хөлөглөсөн буутай эрхмүүд олширсон билээ. Дуртай нэгэн нь ан хийдэг болсон гэхэд ч буруудахгүй байх.
Хууль бус ан хавтгайрахын хэрээр нэн ховор болон дархан цаазад амьтад ч цөөрсөөр байгаа. Хаа сайгүй шахам гүйлдэж байдаг хулгар шар л гэхэд өнөөдөр ховор амьтны тоонд орох шахаж байгаа нь өнөө анчдын хийсэн гавьяа гэлтэй.
Хууль бус анчдын ажил эхэлсэнтэй холбогдуулан Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хууль бус агнууртай тэмцэх ажлын хүрээнд зарим аймгуудын нутгаар шалгалт хийжээ.
Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Баяндэлгэр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сумын Хонин нуга болон нийслэлийн Багануур дүүрэг, Тэрэлж, Хандгайт, Их, Бага баян, Гүнт зэрэг газрыг шал-галтын хэсгийнхэн онцолсон аж. Учир нь эдгээр газрууд нийслэлээс ойрхон бөгөөд хулгайн анчдын их явдаг газар гэнэ. Энэ удаагийн шалгал-таар Ан агнуурын тухай, Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зөрчсөн 18 зөрчил илрүүлсэн байна. Шалгалтын хэсгийнхэнд буюу гурав хоногийн дотор нийт 45 машинтай 123 иргэн таарч шалгалтад хамрагдсан аж. Зөрчил гаргасан иргэдэд нийт таван сая 535 мянган төгрөгийн торгууль ногдуулж, холбогдох баримт бичиггүй байсан буунуудыг хураан улсын орлого болгосон талаар албаны эх сурвалж хэлсэн юм.
Илэрсэн зөрчил дутагдлын тухайд гэвэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ерөө голын эх Хонин нугад загасчилж байсан гурван иргэнээс ТОЗ-8 маркийн гар буу хураажээ. Түүнчлэн тус газар улсын байцаагчийн дүгнэлтээр ажиллах эрхийг нь хассан Петровис компанийн амралтын газар амарч байсан О.Мөнхбаярын машинаас мөн л ТОЗ-8 маркийн буу олдсон байна.
Эх сурвалжийн хэлснээр хураагдсан буунууд нь гарал үүслийн болон холбогдох албаны баримт бичиггүй байжээ. Мөн серийн дугаар зэрэг нь арилсан байсан нь Галт зэвсгийн тухай хуулийн заалтуудыг зөрчиж байна гэдгийг байцаагчид онцолж байсныг дурдах нь зүйтэй. Хууль бусаар ан хийгчид зөвхөн нэг удаагийн ан хийгээд сэтгэл нь ханаж чаддаггүй гэнэ.
Тухайлбал, шалгалтын хэсгийнхэнтэй таарсан хүмүүсийн дийлэнх нь буутай байснаас гадна загас барих хэрэгсэлтэй байсан аж. Иргэдээс нийт 11 загасны уурга, хоёр ширхэг прожектор хураан авч 350 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Түүнчлэн нэн ховор амьтан болох халиун бугын хоёр ширхэг чив шалгалтын үед хураагджээ. Бугын чив, засааг таван хүв худалдан худалдаж авсан гэх шалгалтынханд баригдсан бөгөөд дээрх иргэ-дэд Амьтны аймгйин тухай, Ан агнуурын тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль ногдуулсан байна.
Эх сурвалжийн хэлснээр сүүлийн жилүүдэд цагаан зээрийг ямар ч хяналтгүйгээр агнах болсон гэнэ. Энэ нь цагаан зээрийн тоо толгойг эрс багасгаж байга Иймд зээр агнахыг хориглосон хууль тогтоомж гарган, хяналт шалгалтыг чангатгаад байгаа юм байна. Энэ мэтчилэн зөрчил дутагдлыг тоочоод байвал дуусахгүй нь. Ямартаа ч жийп хэмээх тансаг унаа хөлөглөсөн анчин эрхэмүүдийн гавьяагаар Монгол Улсад улаан номд бичигдэхгүй үлдэх амьтангүй болох янзтай. Ан агнах хобби гээч дэлгэрээд байгаа энэ үед баталсан хууль дүрмийнхээ биелэлтэд анхаарах цаг болжээ, эрхэм хууль сахиулагчид аа…
дугаар 097 /770/