МУГЗ хөгжмийн зохиолч, уран сайхны удирдаач Р.Ганбат Миний ихэнх бүтээл бямба, ням гаригуудад төрдөг

уран сайжны удирдаач, хөгжмийн зохиолч Р.Ганбат, харин хөтлөгчөөр Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын зовлөх доктор, профессор В.Алзахгүй оролцлоо.
Ренчиндоржийн Ганбат нь 1980-1986 онд Москва хотын Чаяковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн. Тэрээр ЦДБЭЧ-т жирийн хөгжимчнөөс хөгжмийн удирдаач, уран сайхны удирдагч ерөнхий найруулагч болтлоо ажиллаж чуулгынхаа урын санг цэрэг эх орон болон, ардын уламжлалт, сонгодог болон орчин үеийн сэдэвт олон арван бүтээлүүдээрээ баяжуулан ирсэн. Ганбат нь 30 гаруй найрал хөгжмийг найруулан, удирдан сонсогч түмэндээ хүргэсэн байна.
-Бага нас, эцэг эхийнхээ тухай дурьдатгалаар яриагаа эхлэх үү?
-Буянт-Ухаагийн дэнж буюу одоогийн нисэх гэж ярьдаг тэр газар Туул голын эрэг дээр бага нас минь өнгөрсөн. Миний аав Ренчиндорж гэдэг байсан 43 жил нисгэгч хийсэн дээ. Ээж онгоцны үйлчлэгч, мөн цэцэрлэгт багшилж байлаа. Тэгэхээр миний бага нас Буянт-Ухаа нисэхтэй салшгүй холбоотой.
-Нисэхийн хүмүүс гэдэг чинь үндсэндээ цэргийн албан хаагчид шүү дээ, Монголын нисэх хүчин гэдэг чинь хожуу иргэний нисэх болсон. Тэгэхээр нэгэнт л офицерүүдийн гэр бүлд цэргийн команданд өссөн хүн гэнэт хөгжим бүжгийн их сургуулийн морин хуурын ангид очиж суралцах болсон нь юутай холбоотой байсан бол?
-Би эхээс тавуулаа л даа. Манай аав ээж гурван хүүтэй байлаа. Би айлын хоёрдахь хүүхэд. Би нэг ахтай. Аав маань ахыг эмч болгосон. Надад хамгийн анх хөгжим зааж өгсөн хүн аав. Миний анхны багш гэсэн үг дээ. Миний бага дүү нисгэгч болох хүсэлтэй байсан л даа. Харин ээж зөвшөөрөөгүй. Яагаад гэхээр 43 жил аавыг чинь өглөө гараад явахад орой ирэх үү ирэхгүй юу. Ялангуяа агаар эвгүй үед ирэх ирэхгүйг нь мэдэхгүй дандаа л түгшүүртэй байдаг байсан гэж дургүйцсэн. Бас нэг шалтгаан нь гэвэл тэр үед онгоцны аваар их гардаг байсан юм. Түүнээс биш манайд гурван нисэхийн хүн байх байсан. Одоо дүү мань хувийн хэвшилд ажиллаж байгаа. Блиц Хэлэх дуртай үг Давс хийвэл уустал Ажил хийвэл дуустал
-Хөгжим бүжгийн сургууль төгсөөд ажил амьдралын гараагаа хаанаас эхлэв дээ?
-Хөгжим бүжгийн дунд сургуульд би тавдугаар ангиасаа ороод хамгийн анх Жамъян багшаараа А үсгээ заалгасан. Багш маань намайг төгсөх курт байхад давхар ажил хийдэг байсан болохоор зарим шавь нараа өөр багшид өгсөн л дөө. Тэгээд би Буян багш дээр очсон. Жамъян, Буян багш нар маань тэр үед номер нэг морин хуурчид байсан. Би өөрийгөө их азтай гэж боддог. Эдгээр сайн сайн хүмүүсийн гараар орж суралцсандаа би баяртай байдаг. Тухайн үед багш маань ирээдүйг маань харж л байсан юм шиг байна лээ. Багш маань намайг Цэргийн ансамбльд оч гэсэн. Тухайн үед би Цэргийн ансамблийг сайн мэдэхгүй. Тэгээд ёсолж хүндлэхээс жаахан хаширсан л даа. Ардын дуу бүжгийн чуулгад очоод нэг жил ажилласан. Тэнд ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 122-р ангид хөгжмийн салаанд нь эхний дөрвөн cap байж байтал аав ирсэн. Тэгээд л чи ерөөсөө л цэргийн ансамбльд ор гэсэн. Аавын өөдөөс үг хэлэх эрхгүй байлаа..
-Уран бүтээл хэдийнээс эхлэв?
-Зургаан жил морин хуурын хөгжимчнөөр ажилласан. Энэ хугацаанд гаргасан амжилт гэвэл 1977 онд болсон улсын мэргэжлийн үндэсний хөгжимчдийн нэгдүгээр уралдаан болсон. Манайхаас дөрөв, таван хүн оролцсон л доо. Би шагналт байранд орж байсан. Багш нар маань ч их дэмждэг байлаа. Тэгээд гоцлол хөгжимчин болсон. Хоёрдугаар уралдаан нь энэ жил болсон.
Блиц Таны бахархал Би урлагийн хүн болсондоо, тэр тусмаа хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч болсондоо бахархдаг.
-Өөрийн сургууль, багш нарынхаа тухай эргэн дурсахад сайхан байх нь мэдээж?
-Манайх дан үлээвэл хөгжмийн сургууль л даа. Тэгээд чиглэл нь жаахан өөрчлөгдөөд ансамблийн чиглэлээр сурсан юм. Москва хот ч гэсэн таван цэргийн ансамбль. Түүний нэг ансамблийнх нь багш манайд давхар багшилдаг байлаа. Орос багш нараасаа их юм сурсан. Цэргийн ансамбльд байхад олон сайхан багш нартай байлаа. Д.Бадарч гэж багш маань байна. Мөн хөгжийн удирдаач, Гун-Аажав. Эдгээр багшийнхаа л удирдлаган доор удирдаачийн мэргэжлийг эзэмшсэн дээ.
Блиц Таны сэтгэл зовинож явдаг зүйлЗалуус цагийг сул их өнгөрөөж байна. Үүнд л хамгийн их сэтгэл зовинож явдаг даа.
-Энэ сайхан уран бүтээлүүдийг хийхэд юу нөлөөлөв. Олон жил даргахийсэн. Уран бүтээлч чинь яг цэвэр уран бүтээл хийж байгаа хүнээсээ арай л өөр ш дээ. Чуулга маань цэргийн нэг том анги. Ангийн захирагч хариуцлагатай том ажил. Энэхүү байдал чинь уран бүтээл хийхэд хэр зэрэг нөлөөтэй байдаг вэ. Заримдаа сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг уу?
-Би нот их бодно 00. Ажлын цагаар ноттойноцолдох зав байдаггүй. Одоо миний зохиогоод, найруулаад байгаа хөгжим голдуу л ажлын цагаас хойш бямба, ням гаригуудад л хийсэн бүтээлүүд байдаг. Заримдаа даргын ажлаа залуу хүмүүстээ өгөөд уран бүтээлээ ч хийдэг юм бил үү гэж боддог. Хоёр жилийн өмнө нэг CD биччихээд одоо хүртэл гаргаж чадаагүй л явж байна даа. Энэ жил цэргийн баяраар УГЗ авсан. Тэгэхээр хоёр гурван жил цэргээс гарна гэсэн ойлголт байхгүй.
Блиц Яг одоо үзэхийг хүсч байгаа газар юу байна вэ?
Хавайн арлыг л үзэх юм сан гэж боддог. Бүр болохгүй бол Хайнан арлыг үзнэ гэж бодож байгаа.
-Уран бүтээлийнхээ тухай жаахан ярихгүй юу?
-Би уран бүтээлч хүн. Дууг аялгуу талаас нь сайн хийхийг боддог. Түүнээс гадна дууг дуулахад хүний нүдэнд харагдахаар зурж хийж өгөх юм сан гэж их боддог доо . Баярын жагсаал -ын дуу бол миний анхны дуу. Энэ дуу маань 30-аад жил дуулагдаж байна. Тэр ч байтугай шүлгийг нь хүртэл би бичсэн. Тэр үед надад хэн ч шүлэг бичиж өгөх билээ. Тэгээд ч намайг ая зохиодгийг мэддэггүй байсан юм чинь. 1994-1995 оны үед гарч байсан Насны ганц хань дуу. Энэ дуу маань ч гэсэн нэлээн олон жилийн настай дуу болчихлоо. Энэ дууг маань шилдэг яруу найрагч Д.Амгалан гуай бичсэн.
-Цэргийн албан хаагчдадаа зориулж аялан тоглолт хийж байв уу. Ойрын үед хаагуур явав?
-Сүүлийн үед бид гадагшаа нэлээн явж байна аа. Харилцаа холбоо нэлээн их байгаа. Өмнөд солонгостой харилцаатай ажиллаж байна. Чэжү аралд болсон олон улсын хөгжмийн наадамд манай эстрад найрал хөгжим явж тоглоод ирсэн. Өнгөрсөн жил Ким Ир Сенийн мэндэлсний ойгоор болдог олон улсын хаврын баяраас Гранпри авсан. Гадаадын орнуудаар ер нь их явж тоглолт хийсэн шуу.
Дугаар 18/28/