Нян хальтирдаг хальс бүтээлээ

Энэхүү үнэтэй бус, энгийн хальс нь анагаах ухааны тусгай зүйлээр бүрхэгдсэн шинж чанарынхаа ачаар АНУ-д жил бүр 4.5 тэрбум ам.долларын хохирол учруулдаг дотор өвчний халдваруудтай тэмцэхэд тус дөхөм болно. Ийм хальснууд аюултай бактериудын тоо хэмжээний өсөлтийг зогсоож, үр дүнтэй микрофлоруудын өсөлтөд нөлөөлөх аж. Эрдэмтэн Ван Влит болон түүний багийнхан бактерийн эсрэг хальсны туршилтыг гурван төрлийн бичил биетэд хийжээ. Эхнийх нь хүний арьсан дээр үрждэг стафилококк бактери бол нөгөө хоёр нь гэдэсний савханцар юм. Хүний биед оруулдаг эмнэлгийн бусад багаж төхөөрөмж бүхий харь зүйлүүдийг оронд хальсыг ашиглаж болно. Ингэснээр гадны биеттэй хамт хүний биед төрөл бүрийн бактери орохоос урьдчилсан сэргийлэх аж. Өөрөөр хэлбэл, эрдэмтдийн гаргаж авсан шинэ хальсан дээр ямар ч нян хальтираад хөл тавих аргагүй болох гэнэ. Уг хальс 50 нанометрийн өргөнтэй.
дугаар 097