Америк цэрэг Коран судрыг буудлагын байгаа болгожээ

Түүнээс хоёр хоногийн дараа нутгийн цагдаагийнхан коран судрыг нь буудлагын бай болгож ашиглан юу ч үгүй сийчиж хаясан байсныг олжээ.
АНУ-ын тал аюулгүй байдлыг хангах үүднээс коран судрыг доромжлон бай болгон ашигласан цэргийнхээ нэрийг нууцалсан байна. Мөн түүнийг иракийн газар нутгаас яаралтай гарган эх орон руу нь явуулсан аж.
Цэргийн командлагч коран судар доромжилсон хэргийг эсэргүүцэн лоозон барин жагсаж буй иракчуудын өмнө гарч болчимгүй үйлдэл гаргасан цэргийнхээ нэрийн өмнөөс уучлал гуйсан байна. Тэрбээр хэлэхдээ, би та нарын нүд рүү харж байгаад чин сэтгэлээсээ уучлал хүсэхээр ирлээ. Тиймээс намайг болон миний цэргийг уучлаарай гэжээ.
Түүгээр ч барахгүй, коран судрыг буудсан түрүүчийнхээ гараар бичсэн уучлал хүссэн захидлыг уншиж өгсөн аж. Дараа нь буудуулж навсайсан коран судрын оронд шинэ судар бэлэглэсэн байна
Дугаар 097 /770/