Хар шуурганы тоо багасна

Гэхдээ хааяа болох байгалийн гамшгийн хүч одоогийнхоос хэд дахин хүчтэй байх гэнэ. Америкийн далай, цаг уур судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хийсэн уг судалгааны өөр нэгэн гайхмаар дүгнэлт нь сүүлийн жилүүдэд болсон хүчтэй хар шуурга, хуй салхи хүний буруутай үйл ажиллагаанаас болоогүйг тогтоосонд оршино.
Тэдний үзэж буйгаар далайн төвшин өсч, усны хэм нэмэгдсэн нь олон арван мянган хүний амийг авч одсон хүчтэй хар шуурга үүсэх гол шалтгаан болжээ. Далайн гадарганы хэм нэг цельсээр нэмэгдэхэд хар шуурга үүсэх магадлал дөрвөн хувиар өсдөг гэж эрдэмтэд үздэг байжээ. Харин уг тоо сүүлийн жилүүдэд 1-2 хувь болсон. Судалгааны багийн тэргүүн Том Нутсоны хэлснээр сүүлийн 30 жилийн ажиглалтаас харахад хар шуурганы давтамж өмнө нь олон байсан ч хүч нь сул байсан аж. Харин жил ирэх тусам тоо нь цөөрч, хүч нь нэмэгдэж байна.
Цаг уурын дулаарал хаа сайгүй хуурайшилт үүсгэж ус татрахад нөлөөлж байх талтай ч өдрөөс өдөрт нэмэгдэж буй далайн төвшин салхины хүчийг хэрхэн сулруулж байгааг эрдэмтэд хараахан тайлбарлаж чадахгүй байна. Юутай ч манай гараг дулаан цаг уурт нозоорох ч үе үе харгис болохыг Т.Нутсон сэрэмжлүүлжээ.
дугаар 097