Гадаадынхан Өмнөд Африкаас зугтаж байна

Цагдаа нар гадаадын иргэд рүү дайрч, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэж буй зэвсэглэсэн залуусын эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой ашиглаад ч байдлыг намжааж хүчрэхгүй байна. Амь үрэгдэгсдийн заримыг нь амьдаар нь шатааж, заримыг нь амьсгаа хураатал нь занчжээ. Yймээний үеэр гэмтэж, бэртэж, шархадсан 50 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Арьс өнгөөр ялгаварлах үзэл, гадаадынхныг нүд үзүүрлэх үзэгдэл тайван цагт ч амь бөхтэй оршсоор байгаа Өмнөд Африкт долоо хоногийн өмнө сүүлийн үймээн дэгдсэн юм. Гадаадын, тэр дундаа зэргэлдээх ядуу буурай улсуудын иргэдийг хөөж гарга хэмээн Александра хотын залуус нутаг нэгтнүүддээ уриалсан нь эмх замбараагүй байдал үүсэх гол шалтгаан болжээ. Гадаадын иргэдийг хөөх ажиллагаа-ны гол бай нь хөлс өндөр ажил хийхээр тус улсад ирсэн зимбабве, мозамбек, малавичууд юм. Тэдний дийлэнх нь ойроцоохь цагдаагийн газар толгой хорогдож байгаа бол зарим нь төрөлх нутаг руугаа зугтаж байна. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Табо Меки аллага, хүчирхийллээ зогсоохыг хэт үндсэрхэг үзэлт залуусаас шаарджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button