А.Литвиненкогийн хэргийг шийднэ

2006 оны арваннэгдүгээр сард хорлогдсон түүний үхэлд Их Британийн тал Оросын аюулгүйн албаныхныг буруутгадаг юм. Бид Их Британийн албаныхантай хамтран ажиллахад бэлэн байна. Гэхдээ эхний алхмыг тэд хийх ёстой гэж Холбооны аюулгүйн албаны гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Виктор Комогоров дээрх мэдэгдлийг хийхдээ онцолжээ. Түүний хэлснээр Их Британийн тал Оросын албаныхныг хүн амины хэрэгт холбоотой хэмээн гүтгэснийхээ хариуд албан ёсоор уучлалт гуйх ёстой гэнэ.
Хуучны КГБ буюу одоогийн Холбооны аюулгүйн албаны ажилтан байсан А.Литвиненко 1998 онд тус албанаас халагдсан юм. Тэрбээр 2006 онд Их Британийн иргэн болжээ. Түүнийг нас барсны дараа Их Британийн тал иргэнийх нь амийг хөнөөсөн хэмээн Төрийн Думын гишүүн Андрей Луговойг Оросын талаас шаардсан. Москва Их Британийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бөгөөд уг хэрэг хоёр орны харилцааг багагүй хөргөсөн юм.
дугаар 097