Айбекс, Молам-тай байгуулсан гэрээ хэмээгчийн дуулиан

Олон улсын гэрээний эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцид /манай улс 1988 онд нэгдэж орсон/ зааснаар олон улсын гэрээ гэж нэг буюу хоёр, эсхүл өөр хоорондоо холбоотой хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа

бөгөөд түүний тодорхой нэрээс хамаарахгүйгээр улсуудын хооронд бичгээр байгуулсан, олон улсын эрх зүйгээр зохицуулагдаж байгаа олон улсын хэлэлцээрийг хэлнэ.

Венийн конвенцийг улс гүрний хооронд байгуулах гэрээнд хэрэглэх учраас олон улсын эрх зүйн бусад субъект, тухайлбал олон улсын засгийн газар хоорондын байгууллагууд гэх мэт/, түүнчпэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үндэстний төлөөлөх хөдөлгөөний /Палестины чөлөөлөх байгууллага гэх мэт/ оролцоотой байгуулах олон улсын гэрээ өөрийн онцлогтойг харгалзан Олон улсын эрх зүйн комисс тусгайд нь хуульчлан боловсруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Чингээд, 1986 онд Улс гүрэн, олон улсын байгууллагуудын хоорондын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц байгуулагдсан. Тийм ч учраас, БНХАУ-ын олон улсын гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах журмын тухай 1985 оны хуульд БНХАУ-ын олон улсын гэрээг гадаад улс, Олон улсын байгууллагатай байгуулна гэж тусгасан байдаг. Уг хуулийг биелүүлэх тухай Сайд нарын Зөвлөлийн 1987 оны 315 дугаар тогтоолоор баталсан зааварт БНХАУ-ын олон улсын гэрээг ингэж тодорхойлжээ.

БНХАУ-аас олон услын эрх зүйн субъекттай хийсэн хэлэлцээний дунд олон улсын эрх зүйн түгээмэл зарчим, хэм хэмжээний дагуу улс төр, цэцэг, худалдаа, эдийн засаг, соёл, нийгэм, хүний эрх, хууль зүйн тодорхой асуудлаар харилцан

эдлэх эрх, хүлээх үүргийг тогтоох, өөрчлөх, зогсоох талаар зөвшөөрөлцсөн тохирйлцоог тодорхойлсон баримт бичгийг БНХАУ-ын олон улсын гэрээ гэнэ.

Монгол Улсын олон улсын гэрээний тухай 1993 оны шинэ хуульд дээрх тодорхойлолтын үндсийг хадгалж, агуулгыг тодотгон дараахь байдлаар найруулжээ. олон улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хуралболон Монгол Улсын засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон

тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ.

Дээр өгүүлснээс үзэхэд, олон улсын гэрээ мөн гэж үзэх нэг шалгуур нь тухайн хэлэлцээрийг олон улсын эрх зүйн субъекттай байгуулдагт оршино. Энэ нь олон улсын хоёр талт гэрээний хувьд түүнийг тодорхойлох үндсэн нөхцөл мөн.

Тэгвэл Түншлэлийн гэрээ гэгчийг олон улсын эрх зүйн субъект биш, хаана ямар улсад албан ёсоор бүртгэгдсэн нь хүртэл тодорхойгүй Айбекс групп хэмээх гадаадын нэгэн пүүстэй байгуулжээ.

Энэ утгаараа Түншлэлийн гэрээ нь олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц, Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн үүднээс Монгол Улсын олон улсын гэрээ биш гэж үзэх үндэстэй,

Хоёр. Түншлэлийн гэрээ хууль бус үйлдлийн үр дүн мөн

1 .Түншлэлийн гэрээ гэгч нь хууль бус үйлдлийн үр дүнд буй болсон нь баримт материалаас тодорхой байна. Иймээс асуудлын гол гогцоо нь Түншлэлийн гэрээг олон улсын гэрээ гэж үзэх үү, үгүй юу гэдэгт биш, харин түүнийг 1995 оны 3 дугаар сарын 14-нд дотоод, гадаадын зөвлөмж, сануулгын даралт доор цуцлах хүртэлх 2 жил шахмын хугацаанд гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр хийж байсан үйлдлийн улс төр эдийн засаг, эрх зүйн болон ёс суртахууны үр дагаврыг шударгаар үнэлж, зохих дүгнэлт хийхэд оршино гэж үзнэ.

Энэ үүднээс авч үзэхэд А. Ч.Пүрэвдорж нар дур мэдэн хийсэн тохиролцоогоо олон улсын гэрээ гэж тооцож ажилласан нь тодорхой байна. Цаашилбал, түүнд онцгой ач холбогдол өгч, Түншлэлийн гэрээ гэж нэрлэснээр манай улсын эдийн засгийн бүрэн эрхнийг хөндөх үндэс тавьж, аюулгүй байдалд уршиг тарьж болзошгүй ноцтой алхам хийснийг Монгол Улсын Үндэсний аюулгүй Байдлын зөвлөлийн 1995 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн зөвлөмж болон Гадаад харилцааны яамны 1994 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн тодорхойлолт бичигт дурдсан байна.

Үнэхээр ч, Түншлэлийн гэрээг хэрэгжүүлэхэд Монгол Улс өөрийн нутаг дэвсгэр дэх байгалийн баялгаа нийлүүлэн

оруулж, 99 жилийн туршид уг гэрээнд ямар нэг засвар оруулах юм уу, түүнийг цуцлах эрхгүй байхаар заасан байна.

Б. Түншлэлийн гэрээ- ний дагуу тохиролцсон анхны төсөл/ англи бичвэрт нь төслүүд гэсэн байв/ хэрэгжсэний дараа уг тохиролцоог Улсын Их Хурлаар соёрхон батлуулах тухай протокол байгуулснаар хууль бус энэ баримт бичгийг гэрээ гэж үзэж хэрэгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа хоёр тал илэрхийлжээ.

В. 1993 оны 10 дугаар сард Ахмед Хоссейн Монголд ирэх үер Түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр 4 төрлийн тодорхой хэлэлцээр болон протокол байгуулсан нь энэ гаж буруу үйл ажиллагааг үргэлжлүүлэх нэг алхам болсон байна.

Г. Ч.Пүрэвдорж Вашингтон дахь манай улсын элчин сайдын яаманд 1994 оны 2 дугаар сарын 26-нд явуулсан албан бичигтээ Түншлэлийн гэрээ -г хэрэгжүүлэх асуудал шинэ шатанд орж байгаа ойлгуулж, элчин сайдын яам энэ ажлыг анхааралдаа байлгаж холбогдох байгууллага, хариуцлагатнуудаас хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс холбогдох

арга хэмжээ авч байх шаардлагатай гэж бид үзсэн юм гэжээ.

Үүнийг болчимгүй ажиллагааны дамжрал гэж үзэх үндэстэй. Энэ бичгийн агуулгаас үзэхэд, Ахмед Хоссейн найдвартай түнш биш бололтой гэсэн санаа бүхий мэдээг элчин сайдын яамнаас 1993 оны 5 дугаар сарын 5-нд өгснийг үгүйсгэсэн байдал бас ажиглагдаж байгаа юм.

2. Түншлэлийн гэрээ байгуулж Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан явдал бүр эхнээсээ аваад Монгол Улсын хууль тогтоомжийг үл ойшоох, илт зөрчих арга барилаар явагдаж ирсэн байна. Энэ утгаараа

А. Хуулийг дээдлэх төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим тогтоосон Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй.

Б. Ч.Пүрэвдорж зохих ёсоор шийтгэн олгосон бүрэн эрхийн итгэмжлэлгүй атлаа Түншлэлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4, мөн 38 дугаар зүйлийн 9 дэх хэсгүүдээр тогтоосон заалтын зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Эдгээр заалтад шадар сайд байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар олон улсын гэрээ байгуулахын өмнө Улсын Их хуралтай зөвшилцөх, дараа нь соёрхон батлуулж байх зарчмыг тогтоосон юм.

В. Түншлэлийн гэрээ-г байгуулах үед үйлчилж байсан манай холбогдох хууль тогтоомж болон уг гэрээ-г хэрэгжүүлж эхлэх үед батлагдсан Монгол Улсын олон улсын гэрээний тухай хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтуудыг хайхарч үзээгүй тухай ярих ч бараг илүү юм.

3. Шадарсайд Ч.Пүрэвдорж, зөвлөх Р.Батмэнд нараас Түншлэлийн гэрээ байгуулахтай холбогдуулан хийсэн бүх үйлдэл, араншин нь туйлын хариуцлагагүй явдал болсон бөгөөд манай орны олон улсын нэр хүндэд хохирол учруулж болох уршигтай болсон гэж үзэх үндэстэй юм. Зарим жишээ дурдахад

А. Зохих бүрэн эрхийн итгэмжлэлгүй хэрнээ манай улс байгалийн баялгаа захиран эзэмших бүрэн эрхийг ноцтой хөндөж болох тогтолцоонд Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурж болчимгүй үйлдэл хийсэн тухай дээр дурдсан.

Б. Тэр тохиролцоогоор түншээ гэж сонгон авсан этгээдийнхээ эрх зүйн статус, хариуцлага хүлээх чадварыг нь нотолсон ганц хуудас баримт ч олж аваагүй байна.

В.Олон улсын гэрээ байгуулахад холбогдолтой өөрийн улсын хууль тогтоомжийг зөрчиж гэрээ-г зөвхөн англи хэлээр үйлдсэн. Бичвэрийн нь зөв болохыг нотолж хуудас бүр дээр нь шадар сайд үзэглэсэн Түншлэлийн гэрээ -ний 6 өгүүлбэр нь утга бүрхэг бөгөөд хэд хэдэн дүрмийн алдаатай байна. Гарчигтайгаа нийлээд гуравхан өгүүлбэрээс бүрдсэн хавсралт протокол нь дүрмийн 6 алдаатай бөгөөд Монгол Улсын Их хурлын нэрийг хүртэл Үндсэн хуулийн дагуу бичээгүй байна.

Г. Уг гэрээн -нд 1992 оны байдлаар гэж бичсэн манай орны малын TOO үнэхээр гайхал төрүүлж байна. 1992 оны статистикийн мэдээгээр хонь 14.6 сая байхад 10 сая гэж, ямаа 5.6 байхад 11 сая гэж, үхэр 2.8 сая байхад 1.8 сая гэж тус туе бичээд 2.2 сая адууг орхисон байна. Харин тэмээний тоог ойролцоогоор бууджээ.

4. Үүнээс гадна гэрээ-ний монгол орчуулга нягт нямбай биш болсныг тэмдэглэх хэрэгтэй. Нэр нь уг утгаараа түншлэлийн хэлэлцээр гэж байхад хамтын ажиллагааны гэрээ гэж орчуулжээ. Түншлэл гэдэг нь оролцогч талууд эд хөрөнгөө захиран мэдэх эрх хэмжээг бусад түншүүдээс; нэлээд хараат болгодог бөгөөд эрх үүргийн бусад зохицуулалт нь хамтын ажиллагааныхаас ихээхэн ялгаатай айдаг байна. Түншлэлийн гэрээ-гээр бол Айбекс групп манай байгалийн баялгийг хэнд, яаж ашиглуулах асуудлыг шийдэхэд шууд оролцох эрхтэй болно.

Монгол орчуулгад англи эх бичвэрээс хөндийрч тэнд байхгүй үгүүд нэмэх, байгаа заримыг нь орхих зэрэг алдаа магад байгаагийн нарийн учир шалтгааныг тогтоох гэж оролдоогүй.

5. Цаашид тэмдэглэхэд Айбекс групп гэгч нь, тухайлбал ноён Ахмед Хоссейн бол Түншлэлийн гэрээ-нд заасан тийм том хэмжээний бизнесийн зуучлал хийх мэдлэг дадлага суугаагүй, тийм чадвар ч үгүй бөгөөд зальхай арга хэрэглэж хожоо олохыг оролдсон найдвар муутай этгээд байж болох талтай гэдэг сэтгэгдэл материалтай танилцсаны дүнд төрлөө.

Ийм дүгнэлтэд хүрэхэд үндэс болсон зарим баримт гэвэл

A. Бизнесийн баримт бичиг үйлдэх мэдлэг, дадлага байхгүйг нь харуулсан зарим баримтыг дээр дурдсан. Наад захын нэг жишээг нэмж дурдахад ноён Ахмед Хоссейн гарын үсгээ зурсан баримт бичгүүдэд овог, нэрээ 2-3 янзаар бичсэн байна.

Б. Түншлэлийн гэрээ-г цуцлах саналыг ямар нэг хариу санал юм уу, эсэргүүцэл илэрхийлэхгүйгээр түргэн хүлээн авсан нь Айбекс групп өөрийн болчимгүй ажиллагааны талаар

шуугиан гаргахгүйгээр дарагдуулж өнгөрөөх гэсэнтэй нь холбоотой гэж үзэх талтай.

B. Манай хүмүүсийн анхаарал, сэрэмжийг сулруулах, өөртөө

итгүүлэхийн тулд тэднийг хуурах, ёргиох арга хэрэглэсэн ч юм уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан дурдахад Монголын хөгжлийн комисс гэгчийн чиг үүрэгт Монголын Төв Азийн хөгжлийн модел /үлгэр жишээ/ болгох тухай, Монголын Төв Азийн зах зээлд хөрөнгө оруулалт болон үйл ажиллагаагаа өргөтөгөхийг зорьж байгаа компаниудын ажиллах бааз болган хөгжүүлэх талаар орсон заалтуудыг буурь суурьтай зүйл гэж үзэхэд бэрхтэй.

Дээр өгүүлсэн бүх зүйлээс үзэхэд, гэрээ хүчингүй болсон, манайд шууд хохирол учраагүй гэх зэрэг яриагаар уг үйлдлийн болзошгүй уршгийг урьдаас үгүйсгэх, дутагдлыг хаацайлах нь энэ мэт ноцтой гажуудалд хандах зөв арга биш гэж үзэх ёстой. Засгийн ихээхэн өндөр албаны хүмүүс ийм гажуудал арчаагүй байдлаар гаргаж байгаа нь манай улсын нэр хүндийг эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийнх нь хувьд сүрхий хохироож, энэ хамтын ажиллагаанд сөрөг уршиг тарьж болзошгүй гэж бодогдоно.

Манайтай хамтран ажиллах, хөрөнгө оруулах асуудлыг нөгөө талууд болгоомжлох, хойргоших хандлагад нь энэ үйлдэл нэмэр түлхэц өгөөгүй гэж үзэж хараахан болохгүй бөгөөд тойруу замаар, цагийн явцад манай хөгжлийн ашиг сонирхолд урт хугацааны нөлөөлөлтэй уршиг тарихгүй гэж үзэх үндэс байхгүй юм. Ахмед Хоссейнээс АНУ-д хийж байгаа зальхай үйлдлүүдтэй холбогдуулан нэг том гүрний элчин сайд манайханд ярихдаа энэ хүний араншингаас болж манай улсын нэр хүнд хохирч болох тухай, түүнээс урьдчилан сэргийлэн

шаардлагын тухай цохон дурдсан нь бидний энэ болгоомжлолыг нотлох нэг баримт юм.

Улсынхаа ашиг тус, хууль ёсыг дээдлэн Үндсэн хуулийн зарчмын үүднээс энэ асуудалд хандаж, ийм хууль бус үйлдэл үүссэний бүх талын нөхцөл байдлыг тодруулж, ард түмэндээ үнэнээр нь мэдээлэх, гадаадад улсынхаа нэр хүндийг өргөх арга хэмжээ авах зүйтэй гэж бодогдоно.

Шинжээчид Л.Хашбат

М.Дүгэрсүрэн

Б.Жамбалдорж 1995.10.05

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

1995 оны 03 дугаар сарын 02 №05

Улаанбаатар

Зарим гэрээ, хэлцлийн тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс АНУ-ын Айбекс групп, МОЛАМ корпорацитай байгуулсан гэрээ, хэлцлүүд нь Монгол Улсын ашиг сонирхол, эдийн засгийн аюулгүй байдал, Монгол улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав. Үүнд

Нэг. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүд, албаны бусад хүмүүсээс Айбекс групптэй 1993 оны 4 дүгээр сарын 17-нд байгуулсан Түншлэлийн хэлэлцээр болон бусад гэрээ, хэлцэл.

Төгсөв

Дугаар 18/28/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button