Сөүл Рестораны баар охидыг хууль бусаар тайчуулдаг байжээ

Энэ талаар Нийслэлийн соёл урлагийг хөгжүүлэх сангийн ажилтан Э.Оюунтунгалагаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Сарын шалгалтын аян зөвхөн баар цэнгээний газраар хязгаарлагдаж байгаа юу?
-Эрүүгийн цагдаагийн газар манай байгууллагатай хамтран баталсан удирдамжийн дагуу дөрвөн чиглэлээр ажиллаж байна. Үүнд нь баар цэнгээний газар, билдярд, караоке, интернэт тоглоом зэргээр шалгалт хийж байна. Шалгалт энэ сарын 14-23 хүртэл үргэлжлэх юм.
-Нийтлэг зөрчил юу байх юм?
-Чиглэл чиглэлд олон зөрчлүүд байна. Тухайлбал караокены газрууд гэхэд дуу өсгөгчийн ариутгал байхгүй байгууллагын тохижилт хэвийн биш байна. Хамгийн гол нь цагийн хуваарь огт барьдаггүй. Энэ зөрчил цэнгээний газрууд илүү нийтлэг байна. Мөн баар цэнгээний газарт тайчиж буй охид ихээр бий болж.
Гэтэл эдгээр газарт ямар ч стандарт алга. Тайчих бүжигчид үйлчлүүлэгчийн биед хүрч болохгүй, хувцсаа тайлж шидэж болохгүй, өрөө дүүшээр хангагдсан байх гэх мэтчилэн стандарт байдаг. Түүнээс гадна мэргэжлийн бүжиг дэглээч багштай байх ёстой. Гэтэл энэ бүхэн байхгүйгээс гадна өмнөх шалгалтаар зөрчилтэй гарсан газрууд зөрчлөө засаагүй, давтагдаж байна.
-Жишээлбэл?
-Бид өдөрт 8-9 газарт шалгалт хийсэн. Үүнд 2-3 баар цэнгээний газрыг хамруулсан. Гэтэл байнга тайчих үзүүлбэртэй газрууд Садар самуунтай тэмцэх тухай хуулийг дандаа зөрчиж байдаг. Тухайлбал Энхтайван найрамдлын ордны хажууд орших Сөүл ресторан, баар караоке гээд цогцолбор газартай.
Үзүүлбэр үзүүлж буй охид нь ширээ дамжин бүжиглэж үйлчлүүлэгчдийн өвөр дээр хүртэл бүжиглэдэг. Вэб өрөөнүүддээ ганцаарчилж бүжиглэх үйлчилгээтэй. Хэдийгээр тайчиж буй охид зөвхөн хөхөвчөө тайлдаг гэж өөрсдөө тайлбарлалэг ч яг очиход ямар ч хувцасгүй нүцгэн байсан. Тэгээд үүнийгээ үйлчлүүлэгчид хүчээр тайлуулдаг гэж тайлбарладаг.
Энэ ч бага хэрэг. Тэдгээр охидыг хамгаалах, үйл ажил-лагааг нь хянах ямар ч багаж хэрэгсэл байхгүй байгаа нь тухайн өрөөнд юу болж байгааг хэн ч мэдэхгүй гэсэн үг. Магадгүй тэнд хүчингийн хэрэг болох эрсдэл маш өндөр байгаа нь тодорхой байгаа биз дээ.
Тэнд байсан 10 охин биеийн байцаалт байхгүй байсан бөгөөд өөрсдөө л бид янхан биш, гэрээгээр ажилладаг гэж байсан. Энэ зөрчил бүхий л бааранд байдаг болохоор бараг л ердийн зүйл болчихсон байх юм.
-Эдгээрт тооцох хариуц-лага гэж байна уу?
-Уг нь бол байгаа. Гэхдээ яг газар дээр нь ямар ч хариуцлага хүлээлгэх эзэн байхгүй байдаг. Бүгд л эзэн одоо ирнэ гээд алга болдог. Бидэнтэй хамтарч ажиллаж буй Эрүүгийн цагдаагийн газар торгох гэх мэт арга хэмжээнүүдийг авсан. Харин тайчиж байсан 10 охиныг байцааж шалгаж байгаа. Ийм байдалтай байдаг охидын ихэнх нь оюутнууд байдаг юм билээ.
-Цахим тоглоомын газруудад шалгалт хийсэн гэж байсан. Энэ талаараа товчхон ярихгүй юу?
-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрийтэй тоглоом тоглохыг хориглосон хуулийн заалт байдаг. Гэтэл 40 мянгатад байрлах Баам билльярдны газарт мөрийтэй тоглоомын газар болох нууц өрөө байсныг илрүүлсэн. Ганцхан энд биш л дээ, ийм үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газрыг илрүүлж үйл ажиллагааг нь зогсоогоод байна.
Үүнээс гадна интернетээр мөрийтэй тоглоом тоглуулдаг байсан газруудыг ч илрүүлсэн. Үүнээс гадна бидэнд рулет тоглуулдаг газрын тухай мэдээлэл ирснийг шалгаж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд иймэрхүү газрыг илрүүлэхэд тусгай төлөвлөгөө гаргаж үйлдэл дээр нь барихгүй л бол илэрдэггүй зовлонтой байдаг.
Дугаар 097 /770/