’’Афинаас Афинд’’ ном хэвлэгдэн гарлаа

ер нь спортод элэгтэй хэн хүний мэдлэг оюунд тус дөхөм болно гэдэгт зохиогч итгэлтэй байна.
Энэхүү ном хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэг нь олимпийн түүхийн тухай байх ба 80 хувь нь чөлөөт бөхийн талаар харин хоёр дахь ном нь Монголын чөлөөт бөхийн үүсэл гарлын талаар байх юм байна. А.Магсар багш олон сайхан шавь нар төрүүлсэн ба шавь нараас нь дөрвөн хөдөлмөрийн баатар, 15 гавъяат, олимпийн найман медальтан, гурван дэлхийн аврага гарсан ба тэрээр шавь нараараа бахархаж явдагаа ярьж байлаа.
Номынхоо талаар А.Магсар багш ийнхүү ярьж байна.
үideo1
Манай чөлөөт бөхийн баг тамирчид сүүлийн таван олимпод ганц ч медаль аваагүй байгаа ба энэ тал дээр зохих байгууллагууд анхаарал хандуулж ажиллах байхаа. Зууны манлай дасгалжуулагч А.Магсар багш ’’Бид хамгийн гол нь нэгдэж ажиллаж чадвал бүхнийг хийж чадна тэгэхээр нэгдэж ажиллая’’ хэмээгээд бөхчүүдийгээ амжилттай оролцоно хэмээн итгэж найдаж байгаа нэмж хэллээ.
Хуралд оролцсон Дархан аврага Х.Баянмөнх гуай удахгүй болох Бээжингийн Олимпийн талаар ’’Зөвхөн алт алт гээд хашгичаад хэрэггүй, наана нь мөнгө хүрэл гэж бас медаль байдаг юм. Медаль авах гэдэг тийм амар зүйл биш. Энэ удаагийн олимп бол цагийн зөрүү байхгүй гэсэн том боломж бий’’ хэмээн ярьж байна.
Б.Баяр
Ж.Дарханжаргал