Бурханч лам Г.Пүрэвбатад Б.Арго шавь оржээ

Учир нь буруу өдөр шинэлснээсээ болж сөнөж мөхөх дээрээ тулаад байсан бидний гай барцадыг арилгахын тулд мань Б.Арго их зүйлийг хийсэн юм байх. Ямартаа ч түмний тусын тулд ийнхүү гавьяа байгуулсан Б.Арго багш сүүлийн үед Мөнх тэнгэрийн Даахий бурханыг бүтээгээд тунчиг завгүй явна. Эзэн Чингисийг хаан суудалд нь Бөртийг хатан суудалд нь залахад бүтээсэн тус бурхныг 1000 хувь бүтээсэн гэх. Харин 2 сая 600 мянга гаруй Монголчуудын дотроос од аз нь гийсэн хүмүүс Б.Арго багшийн бурханыг авснаар ахуй амьдрал дэвжин дээшилж энэ насандаа л олз омгоор дүүрэн амьдрах учиртай гэж тэрээр ярьж байгаа. Түүгээр зогсохгүй өөрийнх нь бүтээн бий болгож залж байгаа Мөнх тэнгэрийн Даахий бурханыг Гандан хийдийн лам нар сүсэгтэн олон бултаараа талархаж дэмжиж буй гэж тэр бас ярьж байна. Түүнд Г.Пүрэвбат лам ихэд зааж зааварчилж байгаа аж.
Дугаар 19