Дэлхий дээр амьдрал хэзээ үүссэн бэ?

Тэд чулуугаар өөрсдийн дүр төрхийг хэмжээ хэлбэрээр нь сийлэн түүндээ мөргөдөг байжээ. Эртний аварга том нэг нүдэт хөшөөний үлдэгдэл нь лемуро-атлантчуудын уран бүтээл юм. 500 тонн хүртэл жинтэй чулуун цутгамлуудыг ашиглан барилга барьдаг байжээ. Английн Солюсбергийн хөндий дэх Унжигч чулуунууд болон Египетийн Сфинксийг лемуро-атлантчуудын бүтээл гэсэн таамаг байдаг. Лемуро-атлантчуудын соёл иргэншил нь дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан юм. Тэд дэлхийгээс тасран хөөрөх чадвартай нисдэг төхөөрөмжүүдтэй байжээ.
Эдгээр нисдэг аппарат нь мантрын хүчээр буюу сэтгэл оюуны асар өндөр түвшинд хүрсэн хүний тарнийн хүчээр хөдөлдөг гэж үзжээ. Өөрөөр хэлбэл нисдэг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч хүч нь сэтгэлийн энерги юм. Эдгээр аварга биетүүдийг Түвдийн гүн ухаанч Лувсандамба Оюун ухааны хэт хөгжилтэй хүмүүс гэж нэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр хэт оюунтан-ыг лемуро-атланчтууд гэж үзэх олон нотолгоо байна. Лемуро-атлантчууд 6-8 метр, түүнээс ч өндөр биетэй байжээ. Мөн л Лувсандамбын үзэж байгаагаар хэт оюунтан-ы амьдарч байсан үед газар Дэлхий дээрх уур амьсгал дулаан, ургамал амьтны аймаг нь илүү баялаг байжээ. Тэр үед дэлхий өөр тойрог замаар эргэдэг байсан ба ихэр-гаригтай байсан. Түүний бүтээлд л лемуро-атлантчуудын өөр өөр бүлэглэлийн хоорондын сөргөлдөөний талаар ч бичсэн байдаг. Сөргөлдөөн нь Дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн аймшигт дэлбэрэлтийг дагуулсан дайнаар төгсжээ. Үүнээс хойш ихэр гариг нь Дэлхий рүү ойртсоор байгааг хүмүүс анзаарчээ.
Уг гариг бур ойртоход Дэлхийн далай тэнгис эргээсээ халин гарч, урьд өмнө үзэгдэж байгаагүй хүчтэй шуурга болжээ. Лемуро-атлантчууд тэмцэл маргаанаа мартан яаран сандран нисдэг төхөөрөмжиндөө сууж тэнгэрт хөөрөв. Тэд дэлхийг үүрд орхихоор шийджээ. Дэлхий дээр аймшигт гамшиг үргэлжилсээр байлаа. Ойртсоор буй гариг улам бүр томорсоор, төдөлгүй дэлхий уг гаригтай асар хүчтэй дэлбэрэлт үүсгэн мөргөлджээ. Хар үүлс нүүн, цэвдэг хүйтэн болов. Ихэнх хүмүүс (атлантчууд) үхэцгээжээ. Үүнээс хойш Нар дорно зүгээс гарч өрнө зүгт жаргадаг болов. Дэлхий өөр тойрог замд шилжин өөр нэгэн дагуул сартай болжээ. Сүүлд нь хүмүүс гаригс мөргөлдсөний улмаас асар том хонхорхой үлдсэнийг олжээ. Лемуро-атлантчуудын үндэстэн нь Дэлхий дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан тухай баримт нотолгоо олон байдаг. Тэд бүр мөсөн устаж үгүй болсон юм гэж үү? Зарим нэгэн баримтаар бол тэд одоо хүртэл самадийн байдалд Хүний Генийн Сангийн төлөөлөгч болон оршсоор буй юм. Мөн өөр бусад эх сурвалжид лемуро-атлантчууд нь хувьслын явцад нарийн ертөнцөөс бодит ертөнцөд шилжиж сураад оньсогот Шамбалын орны үндсэн бүрэлдэхүүн нь болсон гэжээ. Николай Рерих Шамбалын орныг дүрслэхдээ тус орны хүмүүс нь алга болох буюу үл үзэгдэгч болох увидастай гэж нэг бус удаа бичсэн байдаг. Энэ бүхэнд итгэж болох уу? Мэдэхгүй л юм. Ямартаа ч нарийн болон бодит ертөнцийн хооронд шилжих боломжтой.
Атланчууд
Лувсандамбын бичсэнчлэн гаригуудын мөргөлдөөний улмаас үүссэн гамшгийн дараа амьд үлдсэн атлантчууд Дэлхийн өөрчлөгдсөн нөхцөл байдалд дасан зохицож эхэлжээ. Амьд гарахад нь тусалж чадах хэт оюунтан-уудын үндэстэн үгүй болсон байлаа. Тэдний дурсгал болж шашин шүтлэг үүсжээ. Бөө төлөгч нар сүсэг бишрэлийг нь ашиглан хүмүүсийг эрхэндээ оруулахыг оролдож байлаа. Бронттозавр, арслан заан шинэ нөхцөл байдалд дасан зохицоогүйгээсээ болж Дэлхийн гадаргаас арчигдан үгүй болжээ. Урьд нь улаан байсан тэнгэр цэнхэр болон хувирчээ. Тэнгэрээс хаяа цас ордог болж, салхи мэдэгдэхүйц сэрүүсч, далайн түрлэг татлага үүсчээ. Аажимдаа хүний бие жижгэрэв.
Атланчуудын бөө төлөгчид лемуро-атлантчуудын мэдлэггүйгээр нийгмийг хөгжүүлэх боломжгүйг ойлгож байлаа. Тэд лемуро-атлантчуудын эртний бичээсийг цуглуулж тайлан уншихыг оролдож байв. Эртний мэдлэгийн бусад эх сурвалжийг олж авах үүднээс малталт явуулдаг байжээ. Эртний мэдлэгийг эзэмшсэнээр хөгжил цэцэглэлтийн үе эхлэв. Том жижиг олон хот баригдаж, эрдэмтэд байгалийг байлдан дагуулах шинэ шинэ аргыг олж байв. Хүмүүс өөрөө нисэгч төхөөрөмжийг бүтээн далавчгүй онгоцоор агаарт хөөрдөг болжээ. Эдгээр нь онгоц нь чимээ шуугиангүй нисч, газар дэлхий дээр хаана ч хөдөлгөөнгүй зогсож чаддаг байлаа. Таталцлын нууцыг нээн, таталцлын эсрэг хуулийг ашигласны үндсэн дээр ингэх боломжтой болжээ. Хүмүүс алган дээр багтан багажийн тусламжтайгаар агаарт аварга том чулууг удирдаж чаддаг байжээ. Голдуу агаараар зөөж тээвэрлэдэг байсан ба ойрхон зайнд л газрыг ашигладаг, усан замаар зөөвөрлөлт хийх нь тун ховор байлаа. Атлантчуудыг Амьдралын хүч-ийг эзэмшсэн байсан гэж бичжээ. Жишээ нь тариан түрүү нь Йотроо брших амьдралын хүч-ний тусламжтайгаар нахиалах шидтэй болдог. Атлантчууд уг амьдралын хүчийг техникийн хүч болгож, нисдэг болон бусад төхөөрөмжийг хөдөлгөгч хүч болгон ашиглаж байжээ. Тэд таталцлын хучинд үйлчилж, амьдралын хүч-ийг ашиглахаас гадна билгийн нүд-нийхээ тусламжтайгаар сэтгэлийн энергийг ашигладаг байжээ. Энэ талаар Нострадамус бичихдээ пирамид болон бусад байгууламжийг барихдаа атлантчууд харцаараа чулууг хөдөлгөдөг байсан гэжээ. Атлантчууд хувьслын явцдаа билгийн нүд-нийхээ үүргийг алдсан боловч дотоод хараа-ны үүргийг нь хиймлээр идэвхжүүлдэг байсан гэж бичжээ.
Лувсандамбын бичсэнчлэн атлантчууд хоорондоо харьцахдаа бүгдийнх нь хувьд түгээмэл хэл болсон телепатийг ашигладаг байсан. Аажимдаа хэл яриа хөгжин, өөр өөр хэл үүсч хүмүүс бие биенийгээ ойлгох нь муудаж эхэлсэн. Бичиг үсэг зохиогдов. Акашийн товчоо-нд атлантчууд нь маш сайн хөгжилтэй ой ухаантай ч хийсвэр сэтгэхүй муутайгаараа орчин үеийн хүмүүсээс ялгардаг байсныг тэмдэглэжээ. Тэдний настайчууд нь урт удаан амьдралынхаа туршлагыг эргэн харах боломжтойгоороо илүү нэр төртэй байж. Атлантын соёл иргэншлийн үеийн тив дэлхийн газар зүйн байршил одоогийнхоос өөр байсан. Мөн л Акашийн товчоо-нд атлантын тив газар нь өнөөгийн Америк Европ хоёрын дунд, Атлантын далайд байдаг байсан гэж бичжээ. Е.П.Блаватская нэг нь Атлантын далайд, нөгөө нь Номхон далайд орших хоёр эх газар байсан гэжээ. Түүний бичсэнчлэн аварга том номхон далайн тив газрын үлдэгдэл нь Мадагаскар, Цейлон, Суматра, Ява, Борнео болон Полинезийн арлууд юм. Уг живсэн эх газрын гурван багана болсон Сандвичевийн арлууд, Шинэ Зеланд, Пасхын арлуудаас түүний ямар хэмжээтэй байсныг нь мэдэж болно.
Эдгээр арлын зэрлэгүүд нэгнийгээ мэддэггүй ч бүгдээрээ л тэдний арал нь живэн алга болсон аварга том эх газрын нэгэн хэсэг юм гэж ярьцгаадаг. Энэ зэрлэгүүд бүгд нэг хэлээр ярьдаг, нэг ёс заншилтай нь ихээхэн сонирхол татсан. Атлантидын хоёр дахь эх газар нь Атлантын далайд байсан бөгөөд эдүгээ түүний үлдэгдэл болж Азорын болон Канарын арлууд үлдсэн. Өнөөгийн Ази тивийн суурин дээр тэр үед хэдхэн арал байжээ. Атлантчуудыг янз бүрийн үндэстэн ястнаас тогтдог байсан тухай мэдээ баримт байдаг. Атлантыг 7 дэд үндэстэн байсан гэж бичжээ. Анхны дэд үндэстэн буюу Рмоагали нь маш өндөр хөгжилтэй ой ухаан болон үгний шидээр ялгардаг байжээ. Хоёр дахь дэд үндэстэн буюу Тлавиатли нь үнэнч шударга зантай, үйлдсэн үйл, гавьяа зүтгэл, бүтээлээ ой ухаандаа маш сайн хадгалдаг байсан. Гурав дахь дэд үндэстэн буюу Толтекчууд нь амжилт, мэдлэгээ үр удамдаа өвлүүлэн үлдээдэг болсонтой холбоотойгоор отог омог, тэргүүлэгч үүссэн байна. Дөрөв дэх дэд үндэстэн буюу Пратуранцчууд нь өөрийн эрх ашиг хүсэл сонирхлыг хөөдөг шинж чанартай байжээ.
Тав дахь дэд үндэстэн болох Прасемитчууд нь шүүн тунгаах чадвараараа ялгардаг байв. Зургаа дахь дэд үндэстэн буюу Аккадийчууд сэтгэн бодох үйл ажиллагаагаа хөгжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шинэ содон зүйл, өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх болжээ. Долоо дахь дэд үндэстэн буюу Монголчууд сэтгэн бодох үйл ажиллагааг цааш нь хөгжүүлсэн боловч хамгийн эртнийх байх тусмаа хамгийн гүн утга санаатай байдаг гэдэг дүгнэлтэнд хүрцгээжээ. Е.П.Блаватская нь номныхоо нэг хэсэгт атлантыг Дэв, Перин гэсэн хоёр дэд үндэстэн болгон ангилаад, Дэвчүүдийг хүчирхэг аварга биетэн байсан гэж тодорхойлжээ. Номныхоо өөр нэгэн хэсэгт тэрээр атлантчуудыг Буддагийн төрхтэй хүмүүс болон Пасхын арлын чулуун хүний төрхтэй хүмүүс гэж ангилжээ. Тэгээд тэр Буддагийн төрхтэй хүмүүс нь Бурхны Хүүхдүүд байсан ба Пасхын арлын чулуун хөшөөний төрхтэй хүмүүсийг хорон муу санаат шидтэний хүүхдүүд гэж тэмдэглэжээ. Түүнээс гадна Е.П.Блаватская атлантчуудыг шар, хар, хүрэн ба улаан атлант гэж ангилжээ. Тэгээд шар атлантчууд нь монгол, хятад, туранчуудын эх үндэс болж, хар атлантчууд нь африкийн негрүүдийн, улаан атлантчууд нь еврейчүүдийн эх сурвалж болсон гэсэн байна. Мөн зохиогчийн бүтээлээс атланчууд нь шинэ технологийг муу үйлд ашигласан нүглийн талаар бичсэнийг мөн олж уншиж болно. Бурхан байрлах ёстой Гэгээн цамхагийг сэтгэлийн янз бүрийн нүгэл үйлдсэн хүмүүсийн хөргийг тавьдаг газар болгосон байж. Энэ бүх нүглийн шийтгэл болж атлантчуудын бүлэглэлүүдийн хооронд мөнхийн дайн дэгдэв. Лувсандамба дайн дэгдсэний шалтгааныг атлантчуудын дунд олон янзын хэл үүссэнтэй холбон тайлбарлажээ. Мөн тэрбээр атлантчууд шинэ төрлийн зэр зэвсэг бүтээсээр байсан гэж бичжээ.
Хүмүүст гаж хувьслыг үүсгэгч туяан зэвсэг бүтээсэн байна. Дараа нь бактерологийн зэвсэг бүтээн хэрэглэсэн нь Дэлхий дээр олон төрлийн аймшигт өвчнийг үүсгэжээ. Удалгүй давхраа мандалд урьд өмнө үзэгдэж байгаагүй их үүлсийг үүсгэгч шинэ зэвсэг зохион бүтээжээ. Газар дэлхий чичирч тэнхлэгээсээ гарах шиг болов. Yep yc, гал түймэр, үхлийн туяа зэрэг нь хүмүүсийг сая саяаар нь устгалаа. Хүмүүсийн зарим нь усны мандал дээр хөвөгч битүү онгоцонд сууж, зарим нь нисэгч төхөөрөмжөөрөө агаарт хөөрөн амь гарахыг оролдож байв. Е.П.Блаватская атлантчуудын өөр хоорондын дайны талаар дараах зүйлийг бичжээ. Дэлхийн бодит сүнсний доод түвшинг удирдаж, нийт хүн төрөлхтний 2/3-ийг эзэлдэг байсан хар атлантчууд нь хүн төрөлхтний 3/1-ийг эзэлж бурханд үнэнч хэвээр үлдсэн шар атлантчуудтай дайтаж байлаа. Атлантчуудын энэ хоёр бүлэглэл хоорондоо биеийн байдлаараа төдийгүй мөн сэтгэл оюунаараа ихээхэн ялгаатай байжээ. Тэд бүгд анхдагч мэргэн ухаан, байгалийн нууц зэрэгт ихээхэн нэвтэрсэн боловч хоорондоо тэмцэлдэж байлаа. Шар арьстнуудын тэргүүлэгч нь цэвэр ариун хүмүүстэй нисдэг завиа ахан дүүс тэргүүлэгчиддээ дараах үгтэй захианы хамт илгээжээ. Шар арьстан болгон хар арьстан бүрт нойрыг илгээг. Тэд хүртэл бүү зовж шаналаг. Нарны Бурханд үнэнч хүн бүхэн сарны Бурханд үнэнч хүн бүгдийг хувь тавилангаасаа зугтаах чадалгүй болгон хүлэг Хар арьстнууд сэрэн нэмэгдэж буй уснаас айхдаа виманагаа санахад угүй болсон байг. Тэгэхээр лемурчуудын соёл иргэншлийн дараа үүссэн атлантчуудын соёл иргэншил нь аажимдаа лемуро-атлантчуудын мэдлэгийг эзэмшин хөгжүүлснээрээ өндөр хөгжилтэй соёл иргэншил болж чаджээ. Гэвч энэ соёл иргэншлийн дотор дайнд хүргэсэн хагарал үүсчээ. Шинэ шинэ зэвсэг ашигласан мөнхийн дайн нь Атлантидыг мөхөлд хүргэжээ. Ийнхүү дайны хөлд гайхамшигт оюун ухаантан үрэгдэж, дараагийн төрөл буюу хүн дэлхийг эзэгнэж эхэлсэн байна.
Дугаар 19