Ц.Сод-Од Болд ахын хамраа сарталзуулахыг хүртэл дуурайсаар адилхан болчихсон

Царай зүс төдийгүй дууны өнгө, ярих, дуулах, бүр амны хайрцаг, хамраа сарталзуулах нь хүртэл дуучин Л.Болдтой адилхан хүүг та бүхэнтэй танилцуулж байна. Өнгөрсөн намраас В one продакшн TҮ Sta буюу ододыг хэн сайн дуурайх вэ тэмцээнийг зарласан нь олон олон ододын ихрүүдийг төрүүлэхэд хүргэсэн. Тэдний дундаас дуурайж байгаа баатартайгаа зүс царай, дуу хоолойгоороо хамгийн адилхан нь Ц.Сод-Од байсан тухай тэд ярьж байсан. Ингээд түүний яриаг сонирхуулъя.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Яаж яваад Д.Болдтой ийм адилхан болчихов оо?

-Намайг Содоо гэдэг. 1989 онд төрсөн. Арван жилээ төгсчихөөд байж байтал В one продакшн TҮ Sta буюу оддыг хэн хамгийн сайн дуурайх вэ гэдэг тэмцээн болох гэж байгаа мэдээд оролцохоор болсон. Тэгээд 7 удаагийн шилдэг TҮ Sta болсон.

-Дуучин Д.Болдыг чи ялгахын аргагүй дуурайж байсан. Амны хайрцаг, хамар нь сарталзахыг хүртэл. Хэдийнээс тэгж адилхан болж эхэлсэн бэ?

-Бага байхдаа дуурайдаг байсан л даа. 7-р ангид байхаас л Болдтой адилхан болж байна гэж хүмүүс хэлдэг байсан. Түүнээс өмнө 5-р ангид байхдаа манай ангийн хэдэн найзууд нийлж Камертон гэдэг хамтлаг байгуулж байсан юм. Сурагчийн нэг өдөр гээд болдог доо. Тэр үеэр хамтлаг дуурайя гээд манай дөрвөн найз сууж байгаад Камертоныг дуурайж дуулъя гэж шийдсэн л дээ. Дуулаад үзсэн чинь хоолой ч гайгүй таарч байсан. Тэр өдөр Камертоны дуу дуулсанаас хойш сургуульдаа Камертон гэж нэр авсан.

-Та бол царай зүс, хоолойгоороо ч Болдтой адилхан юм. Харин бусад найзууд чинь Камертончуудтай адилхан байв уу?

-Бусад нь нэг их адилхан биш. Гэхдээ хоолой нь төстэй байсан. Би л ганцхан Болдтой адилхандуу байсан нь. Тэр үед туранхай байсан болохоор одоогийнхоос ч илүү адилхан байсан л даа. Тэгж явсаар арав төгсөхдөө хүртэл Болдын Чамдаа хэлье дууг дуулж, клипийг нь хүртэл дуурайж байсан. Тэгээд яг жилийн дараа TҮ Sta тэмцээн болоход оролцохоор шийдсэн. Би Болдыг хүндэлж явдаг юм л даа. Их хөдөлмөрч залуу. Тэр үүднээс өөрийгөө хүч сориод үзье гэж бодсон.

-Тэгээд шалгарсан уу? Уралдааны эцсийн дүн гарсан уу?

-Мэдэхгүй. Тэмцээн дуусаагүй байхад би өвдөөд хэвтчихсэн болохоор тэмцээн яг яаж дууссаныг мэдэхгүй байнаа. 2-р сард сүүлчийн шалгаруулалт болох гэж байна, бичлэгээ өгөөрэй гэхэд нь өгсөн. Тэгээд удаа ч үгүй бие өвдөөд дахиж очиж ча даагүй. Тэгээд л таг чиг болчихсон.

-Болдтой уулзаж байв уу? Чиний тухай мэдсэн бол гайхаж, балмагдсан байх даа?

-Болдтой уулзсан л даа. В1-аас Болдыг хэн сайн дуурайх вэ гэдэг долоо хоног зарласан юм. Тэнд би шалгараад, шилдэг TҮ Sta болоод Болдтой уулзаж байсан л даа. Тэр чинь есөн cap, яг Болдын тоглолт болох гэж байсан үе таараад. Анхны бие даасан тоглолтоо хийсэн ш дээ. Тэр үед ажилтай байсан болохоор тэгж тухтай, удаан уулзаж чадаагүй. Гэхдээ богинохон ч гэсэн уулзаж амжсан. Үнэхээр гоё хүн байдаг юм билээ. Миний бичлэгүүдийг үзчихээд үнэхээр адилхан юм байна гэж байсан.

-Бүр хүлээн зөвшөөрчээ дээ?

-Хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бүр адилхан нь ч юу юм бэ. Ерөнхийдөө намайг ижилхэн дуурайсан байна, шалгаруулалт шударга болжээ гэж байсан.

-Болдтой тийм адилхан болохын тулд бас чамгүй их хугацаа, хөдөлмөр зарцуулсан байх. Танай гэрийнхэнд урлагийн авъяастай хүн бий юу? Тэмцээнд оролцохыг яаж хүлээж авсан бэ?

-Би багаасаа л Болдыг дуурайсан л даа. Дагаад дуурайгаад байхаар чинь амны хайрцаг аяндаа адилхан болж байгаа юм л даа. Үнэндээ Болд ахтай адилхан болохын тулд хамраа сартайлгаж үзсэн. Гэхдээ одоо харахад тийм ч төстэй биш байгаа биз дээ. Шил зүүчихээр л их адилхан болчихдог байхгүй юу. Багадаа би яг Болдтой адилхан хоолойтой байсан. Томрохоор хоолой бүдүүрээд өөр болчихдог юм байна. Манай өвөө их авьяастай хүн байсан. Гэхдээ урлагийн чиглэлээр явж чадаагүй. Гэр орныхон маань дэмжиж байсан. Ээж их дуртай байсан. Манай ах ч гэсэн Болдтой адилхан гэдэг байсан болохоор намайг бас их дэмжиж байсан.

-Арай Болдтой хамаатан юм биш биз дээ?

-Тийм юм байхгүй ээ. Гэхдээ манай хамаатны нэг хүүхэд нь бас Болдтой адилхан ш дээ. Харахад яг л Болд. Ахтайгаа хамт оръё гэсэн чинь манай ах том залуу болохоор за яахийн гээд оролцоогүй.

-Цаашид чи урлагийн чиглэлээр суралцах уу? Болдоос өөр хүнийг дуурайдаг уу? Чапи энэ тэр шиг элэглэгчийн авьяас байна уу, үгүй юу?

-Дуучин Тарканыг дуурайдаг. Миний бас шүтдэг дуучин л даа. Тарканыг лаг дуурайгаад сурчихвал бас мундаг л даа. Уг нь зун клипийг хийлгэе гэж бодож байсан ч амжаагүй. Гэхдээ хүмүүст таалагдсан байна лээ. Андрей Губины Милая моя дууг бас дуулж байсан. Чапи ах бид хоёр чинь хамт ажилладаг ш дээ. Би тэдний FM-д ажилладаг байсан юм. Чапи ахыг би маш их хүндэлдэг. Үнэхээр авьяаслаг. Хүнийг яаж дуурайж, яаж инээлгэхээ их сайн мэддэг. Би хүн элэглэх гэж үзсээн. Болохоор л юм билээ. Цаашдаа урлагийн чиглэлээр сурах эсэхээ мэдэхгүй л байна. Урлагт бол дуртай. СУИС-д сурах хүсэл байдаг л даа. Хэрвээ суралцвал би жүжигчин, найруулагчийн чиглэлээр сурна гэж боддог. Тэгвэл авьяас маань илүү их гарах байх. Дууны тухайд тийм сайн дуучин биш ээ. Манай ангийн хоёр, гурван ч хүүхэд СУИС-д сурч байгаа. Би бие өвдөөд сургуульд орж чадаагүй.

-Манай сониноор дамжуулж Болдод юу хэлэх вэ?

-Юу хэлэхэв дээ. Болд ах чинь их ажилтай хүн ш дээ. Тийм учраас уулзъя гэх нь ч хаашаа юм. Хамгийн гол нь Болд ахыг хүндэлж явдаг. Цаашид ард түмэндээ хүрсэн гоё гоё дуу гаргаарай гэж хэлмээр байна. Тэгж байгаад уулзах боломж гарах байлгүй дээ.

-Найз охинтой юу? Охидууд Болдтой адилхан гээд л шуурч байна уу?

-Найз охинтой. Саяхнаас үерхэж эхэлсэн. Охидууд нэг их араас гүйгээд, хошуураад байдаггүй юм аа. Өөрөө ч тэгж яваад байж чаддаггүй. Би чинь их ичимхий ш дээ. Тайзан дээр ч юм уу, дуулж муулахдаа ч нүүрэмгий болохоос яг охидуудтай уулзаад ирэхээрээ аймаар ичимхий.

-Ер нь танай үеийнхэн R&B урсгал, тухайлбал Болдыг сонсох дуртай юу?

-Хүн хүнээсээ л шалтгаална. Манай үеийнхэн чинь ихэнхдээ хип хоп их сонирхдог ш дээ. Би бол хип хоп сонирхдоггүй, дургүй. Хип ход байж болно л доо. Гэхдээ миний бодлоор хип хоп арай назгай талдаа, хүүхдийн ёс суртахууны хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг юм болов уу гэж боддог юм. Арай өөр сонгодог чиглэлийн, поп мөн гадаадын дуу сонсвол тухайн хүний ухамсар, хүмүүжил, соёл боловсролд нь хүртэл нөлөөлдөг юм уу. Одоо манай залуучууд арай л биш, хэтэрхий назгай талдаа байна уу гэж боддог. Би дууны хэмнэл аяз гэдэг үүднээс R&B, Болдыг шүтдэг.

-Болдын яг юу нь чамд хамгийн их таалагддаг вэ?

-Ер нь гоё ах ш дээ. Өөрөө өөртөө тавьж байгаа шаардлага өндөр, маш хөдөлмөрч, ажил хэрэгч. Би нэг хүнээс сонсч байсан л даа. Max бараг хэрэглэдэггүй, цагаан хоолтон. Архи дарс уудаггүй, тамхи татдаггүй гэж. Тэр нь их гоё санагдсан. Ер нь хөдөлмөрч зан нь надад маш их таалагддаг.

-Анх дууг нь дуурайж эхэлж байхдаа мэдээж хөдөлмөрч, хүмүүжил сайтай гэдгийг нь мэддэггүй байсан биз дээ?

-Анх дууг нь сонсоход хоолойных нь цар сайтай, тэр нь таалагдсан. Хүмүүс хамраараа дуугардаг гэж ярьдаг л даа. Хэдийгээр хамраараа ч гэсэн энэ хоолой ганцхан тэр хүнд заяаж байгаа байхгүй юу. Их өвөрмөц хоолойтой. Анх 18 нас дууг нь урлагийн үзлэг дээр дуулж байлаа. Сүүлд ганцаараа дуулж эхэлсэн нь өөрийг нь хэн гэдгийг жинхэнэ харуулсан ш дээ.

-Шүүмжилмээр юм байдаг уу?

-Болд ахыг уу? /инээгээд/ цаг барьдаггүй юм шиг байна лээ. Үнэндээ шүүмжлэх юм байдаггүй юм аа. Угаасаа шүтэж байгаа хүнээ шүүмжилсэн нүдээр харж чаддаггүй. Болд ах, Рикки Мартин, Майкл Жексон, Таркан гэх мэт.

-Хувцаслалт, имижийг нь хүртэл дуурайх уу?

-Дуурайх дуртай. Гэхдээ тэр бүр дуурайгаад байна ч гэж юу байхав. Би чинь бас өөрийн гэсэн ертөнцтэй хувь хүн. Би хоёр стиль, имижээр л хувцаслах дуртай. Албаны ажил хэрэгч хувцсанд их дуртай. Бас R&B стилийн хувцас өөрөөр хэлбэл Болд ахыг дуурайх дуртай.

Дугаар 19

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button