МАХН мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж СЕХ-д хүргүүллээ

Бага хурлын III хуралдаанд 172 гишүүн ирж, ирц 69 хувьтай байв. Бага хурлын даргаар УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, орлогч даргаар Төв аймгийн МАХН-ын хорооны дарга Ц.Энхбатыг санал нэгтэй баталсан. Хуралдааны эхэнд Бага хурлын гишүүн агсан Ж.Жанцангийн гэгээн дурсгалыг хүндэтгэн журмын нөхөд нь босч хүндэтгэл үзүүлсэн юм.

Ээлжит хуралдааныг МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр нээж үг хэлсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр мөрийн хөтөлбөрийн төслөө Бага хурлын гишүүдэд танилцуулав.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох улстөрийн нам мөрийн хөтөлбөрөө Бага хурлаараа баталгаажуулж, СЕХ-нд хүргүүлэх учиртай ажээ. Тиймээс энэ удаагийн ээлжит Бага хуралдаанаар 2008 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслөө хэлэлцсэн юм. Одоогоор төсөлд аймаг, орон нутгийн хөгжлийн талаар тодорхой саналуудыг авч байгаа. Тиймээс Бага хурлын дараагийн хуралдаан буюу энэ сарын 30-нд нэр дэвшигчдийг тодруулж, мөрийн хөтөлбөрөө эцэслэн баталгаажуулах юм. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт аймаг, орон нутаг бүрийн хөгжлийн талаар нарийвчилсан ажлыг илүү тодорхой болгож оруулах л үлдээд байна.

Мөрийн хөтөлбөрийн төсөлтэй холбогдуулан Бага хурлын гишүүд санал хэлсэн. Ингээд мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд Бага хурлын III хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар 2008 оны УИХ-ын сонгуульд оролцох хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа.

Д.Заяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button