У.Тунгалаг Лазераар сэвх арилгах нь насан туршид дархлаа тогтоож байна гэсэн үг

-Юуны өмнө манай уншигчдад ямар эмчилгээ, үйлчилгээ явуулдаг талаараа танилцуулахгүй юу?

-Манай эмнэлэг 1998 онд байгуулагдаад тасралтгүй арван жил ажиллаж байна. Арьс бэлгийн замын халдварт өвчин, арьсны харшилт үрэвсэл, эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би ОХУ-д арьс өнгөний эмчээр төгссөн, арьс гоо сайхны чиглэлээр Москвад нарийн мэргэжил эзэмшсэн. Манай эмнэлгийн онцлог нь лазер туяаны тусламжтайгаар арьсны бүх төрлийн үрэвсэлт өвчнийг эмчилдэг бөгөөд сүүлийн үед эмчилгээний гоо сайхныг лазер туяагаар арьсны нөсөө сэвх, мэнгэ толбо, улаан судас, үс гэх мэтийг арилган эмчилж байна. Лазер аппарат нь мэс заслын бус аргаар арьсан дээр байгаа гаж эмгэгийг арилгадаг. Тэгэхээр арьсан дээр ямар нэгэн толбо, сорви үүснэ гэж айх хэрэггүй.

Гэхдээ монгол хүний арьсны онцлог бий. Бор арьстай, дандаа нөсөөжиж сэвхтдэг учраас хүн болгоныг лазераар эмчилж болдоггүй. Тиймээс эхлээд заавал сорил тавиулах хэрэгтэй. Тохирч байвал дунджаар 3-5 удаа лазерт орно. Бор арьстай хүмүүсийг нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс шалтгаалан зуны улиралд лазераар эмчилдэггүй. Харин аравдугаар сарын сүүлээс эхлэн 21 хоногоос сарын зайтай эмчилгээнд орно. Өөрөөр хэлбэл арьсны нөхөн төлжилт явагдах хугацааг харгалзаад мөн тухайн хүний арьсны онцлогоос шалтгаалаад 21 хоног уу, сарын дараа юу гэдэг давтамжаа тодорхойлдог. Манай эмчилгээний бас нэг гол чиглэл нь арьсны батгаших өвчин юм. Хотжилт явагдаж байгаатайгаар хоол унднаас шалтгаалсан батгаших өвчин буюу тосны булчирхайн үрэвсэл ихэсч байгаа. Зарим гоо сайхны газар батгыг гадна талаас нь л шахаад байдаг. Шахах гол биш, дотроос нь эмчилгээ хийж эмчлэх нь чухал юм.

-Манай эмэгтэйчүүдийн санааг их зовоодог зүйл нь сэвх. Сэвхжилт юунаас үүсдэг вэ. Түүнээс урьдчилан сэргийлэх гол арга юу бол?

-Монгол эмэгтэйчүүдийн ихэнх нь элэг цөс, ходоод гэдэсний өөрчлөлттэй байдаг. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн өвчин болон өндгөвчний үрэвсэл, өндгөвчний киста зэрэг дааврын гаралтай өөрчлөлтүүд их явагдаж байдгаас сэвхжилт элбэг тохиолдож байна. Мөн монгол арьсны онцлогоос болоод нарны хэт ягаан туяанд амархан борлож сэвхтдэг. Тэгэхээр бид юуны түрүүнд тухайн хүнд шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэж гол шалтгааныг дотроос нь эмчлээд, лазер эмчилгээгээр үүссэн сэвхийг арилгадаг. Гэхдээ лазер хийснээр үүссэн сэвхийг арилгана уу гэхээс насан туршид нь дархлаа тогтоож байна гэсэн үг биш. Зарим хүмүүс нэг л лазердуулчихвал дахиж сэвхдэхгүй гэж ойлгоод байдаг. Yүний тулд өөрөөс шалтгаалах хүчин зүйл их бий. Хоол хүнс, арьсны арчилгаагаа тохируулах, нарны хамгаалалт сайн хийх гээд лазер хийсний дараа бид маш сайн зөвлөгөө өгдөг. Тэр зааврыг биелүүлвэл үр дүнд хүрнэ. Хоолны дэглэм гэхээр мах хориглох биш, биед амархан шингэх нүүрс ус багатай хоол хүнс хэрэглээд байх юм бол элэг цөс, ходоод гэдэсний өөрчлөлт хэвийн байдалдаа ордог.

Тухайлбал өдөр тутамдаа хүнсний хэвэг, хар гурилан бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэж, цагаан гурил, чихэрлэг зүйлс, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Өөхтэй мах бага хэрэглэж байвал махны хэмжээ нөлөөлөх хүчин зүйл биш. Хоёрдугаарт, арьсны арчилгааг маш сайн хийх хэрэгтэй. Монголд янз бүрийн тос орж ирдэг. Хүмүүс аль нь сайн гэдгийг мэдэхгүйгээр аль үнэтэйг нь сайн мэтээр бодож авдаг. Энэ их буруу. Зарим тос дааврын бэлдмэл агуулсан байдаг. Ялангуяа цайруулах тос дааврын бэлдмэл их агуулсан байдаг учраас тухайн үедээ цайруулаад, тэр бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болихоор эргээд харладаг нэг аюул бий. Тиймээс охид, бүсгүйчүүд маань гоо сайхны тос хэрэглэхдээ мэргэжлийн эмчээр арьсаа тодорхойлуулан зөвлөгөө авсны үндсэн дээр хэрэглэвэл зөв юм. Гуравдугаарт, манай орон жилийн 360 хоногоос 300 хоногт нь нартай гэж үздэг учраас нарны хамгаалалттай тосыг зөв сонгон авч хэрэглэх нь чухал.

-Сэвхний эмчилгээг өвлийн улиралд хийвэл илүү үр дүнтэй гэдэг?

-Хамгийн гол нь тухайн хүний арьснаас шалтгаална. Шар, цагаан арьстай хүмүүст бид улирал хамаарахгүй сэвхний эмчилгээ хийдэг. Харин бор арьстай хүмүүст тавдугаар сараас хойш эмчилгээ хийдэггүй, зундаа арьсаа нарнаас сайн хамгаалах зөвлөгөө өгч байгаад арваннэгдүгээр сараас эмчилгээгээ эхэлдэг.

-Лазераар сэвх, толбо арилгасны дараа арьсанд сорви үлдэх үү. Лазер эмчилгээ тохирохгүй хүн гэж байдаг уу?

-Гүнзгий сэвхтэй хүмүүсийн арьс бага зэрэг цэврүүтэх, улайх, тав тогтох гэх мэт байж болно. Гэхдээ бид тухайн хүний арьсанд тохирсон давтамжаар шардаг болохоор арьсан дээр ямарваа өөрчлөлт үүсэхгүй.

Харин жирэмсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхэд, халуурч байгаа хүнд лазер хийдэггүй. Ер нь лазер хүнд ямар ч хор нөлөөгүй.

Манайд хоёр төрлийн лазер байдаг, эмчилгээний болон мэс заслын лазер гэж. Эмчилгээний лазераар бүх төрлийн арьсны үрэвсэлт өвчин хатиг, үлд, хомхой, бүх төрлийн идээт үрэвслийг эмчилдэг. Хатуу лазерыг хацрын улаан судас, сэвх толбо, нөсөө сорви, үс авах зэрэгт хэрэглэнэ.

-Yс гэдэг нь?

-Суга, сахал, шилбэ зэрэг шаардлагатай газрыг бас лазераар үсгүй болгодог юм.

-Хацрын улааныг арилгахад улирал хамаарах уу. Ер нь яагаад хацрын судас өргөсдөг юм бэ?

-Хацрын улааныг арилгахад улирал хамаарахгүй. Хэр зэрэг судасжилт байгаагаас шалтгаалаад 21 хоногийн давтамжаар мөн адил 3-5 удаа лазерт ордог. Дунджаар гурван удаа ороход хацрын улаан арилна. Арьс тэжээлгүй болсноос мөн цаг агаарын огцом өөрчлөлтөөс болж хацар улайдаг. Тэгэхээр тэжээлийн алдагдлыг арилгах тос, массажны зөвлөгөө өгөөд дараа нь лазер хийнэ.

-Сүүлийн үед залуус шивээс их хийлгэдэг болсон. Шивээс хийлгэх гэж байгаа хүн юуг анхаарах ёстой вэ?

-Манайд олон төрлийн шивээс хийж байна. Сүүлийн үеийн шивээс зориулалтын будгаар хийж байгаа, дээхнэ үед дандаа тушь,бэхээр хийдэг байсан шүү дээ. Тийм шивээсийг арилгахад давтамж шаарддаг. Өөрөөр хэлбэл тушиэр хийсэн шивээсийг нэг удаа хийгээд арилахгүй гэсэн үг. Зориулалтын будгаар хийсэн шивээс бол нэг удаа хийгээд арилна. Гэхдээ анхаарах зүйл нь муу будгаар мөн будаг хольсон тохиолдолд нэг удаа хийгээд арилахгүй.

-Лазераар шивээс арилгахад арьсны өнгө хуучин хэвдээ орж чадах уу?

-Лазераар арилгаж байгаа тохиолдолд арьсанд эмгэг өөрчлөлт үлдэхгүй. Хамгийн гол нь шивээс хийсэн хүнээс шалтгаална. Шивээс хийхдээ сорвижуулаад, зураад хаясан байвал улаан сорви үлддэг. Гэхдээ давтамжаар арилгуулаад байвал сорви арилдаг.

-Өнөөдөр хөмсөг, контур, уруулны шивээсийг гоо сайхны газар бүр л хийж байна. Ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд энэ төрлийн шивээс хийлгэвэл халдварт өвчин тархах магадлалтай юу?

-Хамгийн гол нь зөв газраа сонгосон уу гэдгийг бодох хэрэгтэй. Эмнэлгийн нөхцөлд хийлгэвэл илүү баталгаатай. Мөн хийж байгаа хүн чинь мэргэжлийн хүн мөн үү гэдгийг сонгож, шилэх хэрэгтэй. Тэртэй тэргүй сонголт арвин байна шүү дээ. Ингээд нэг удаагийн багаж сонгож байгаа эсэхийг анхаарах нь чухал. Сүүлийн үед элэгний С вирусын халдвар ихэсч байгаа нь үүнтэй холбоотой. Нэг удаагийн багаж сонгоогүй бол зүүгээр нь тэмбүү, ДОХ бүгд л халдана. Харин шивээс арилгах, лазер хийхэд халдвар дамжих эрсдэл байдаггүй. Яагаад гэвэл туяагаар буюу зайнаас хийж байгаа. Тэгэхээр шивээс хийлгэхдээ нэг удаагийн багаж шаардах хэрэгтэй.

-Лазер анагаах ухаанд шинэ арга. Лазерийн эмчилгээ гэж юу болохыг тайлбарлаж өгөхгүй юу?

-Нам давтамжит лазер туяа, хатуу лазер, александр шигтгээт лазер гээд байдаг. Монголд хатуу буюу эмчилгээний лазер байгаа. Лазер гэдэг нь туяагаар арьсыг түлж гуужуулах гэсэн үг. Тиймээс маш болгоомжтой, давтамж, программаа зөв тохируулж хийхгүй бол арьсан дээр эдгэшгүй өөрчлөлт учруулдаг учир мэргэжлийн эмнэлэгт хандах нь чухал. Өөрөөр хэлбэл лазер арьсны эвэрлэг давхаргыг гуужуулж байгаа юм.

-Yү, үлдийг лазераар бас авдаг юм байна?

-Сүүлийн үед вирус, мөөгөнцрийн халдвар ихэссэн. Вирусын халдвар гэдэг нь манайд ихээхэн тохиолдож байгаа хомхой, үү, бэлэг эрхтний үү зэрэг юм. Тэгэхээр дотроосоо вирусын эсрэг бэлдмэл хэрэглээд гадна талаас нь ямар аргаар авахаа шийднэ.

Аргаа зөв сонгоод, дотроосоо вирусын эсрэг эмчилгээ сайн хийвэл найдвартай эдгэнэ. Yлдний хувьд хүүхдүүд саун, бассейнд ордог болсон. Чийглэг орчинд мөөгөнцөр үржих таатай нөхцөл бүрддэг. Ингээд халдвар тархаад байгаа юм. Гэхдээ саун, бассейнд битгий ор гэж байгаа юм биш, газраа зөв сонгоод, өөрөөс шалтгаалах ариун цэврээ сахиж чадвал таны л сонголт шүү дээ.

-Мэнгээ авахуулах гэсэн хүмүүс нэлээдгүй байдаг. Гэхдээ авдаггүй мэнгэ гэж байдаг биз дээ?

-Ер нь мэнгэ хавдрын урьдал өвчинд ордог. Авдаг болон авдаггүй мэнгэ гэж бий. Yрэвссэн, томроод байгаа мэнгийг заавал эдийн шинжилгээ авч байж авах ёстой. Хавдар болж байгаа мэнгийг хамаагүй оролдвол үсэрхийлэн даамжирч болно. Мэнгэ авах хэд хэдэн арга бий. Арьсны суурин давхарга руу шигдэж ургасан байдаг учир хонхойлгож авах мэс заслын арга байна. Өнгөц жижиг мэнгийг лазераар шараад авч болно.

-Хомхой гарахаар сэжиглэснээс боллоо гэдэг нь үндэслэлтэй юу?

-Хомхойг сэжиглэснээс боллоо гэдэг нь худлаа. Биеийн эсэргүүцэл суларснаас вирусын халдвар ихсэн халдварлаж байгаа хэрэг. Агаар дуслын замаар л халдварлана шүү дээ. Хомхой үүссэн тохиолдолд ерөөсөө оролдож болохгүй. Вирусын эмийг, вирусын тостой хэрэглэх хэрэгтэй. Манайд лазер шарлага байдаг. Хомхойг нэг удаа шарахад л хатаадаг.

-Танай эмнэлэг батганы эмчилгээг цогцоор хийдэг юм байна. Шилжилтийн насны батгыг эмчлэх шаардлага байна уу?

-Хүүхдүүдийн батган дээр их анхаарах хэрэгтэй байна. Эцэг, эхчүүд шилжилтийн насны батга гээд тоохгүй явуулаад байдаг. Ганц хоёрхон гарч эхэлсэн үед нь эмчид хандаад арчилгаагаа зөв хийвэл хүндрэхгүй. Цаг агаарын онцлогоос болоод арчилгааг зөв хийдэггүйгээс хүүхдийн арьс багаасаа гэмтдэг. Мөн сүүлийн үед хүүхдүүдийн идэж ууж байгаа хоол хүнсний найрлага өөрчлөгдөн, баталгаатай хүнс байхгүй болсноос хеликобактери их байна. Ходоодны байх ёстой бактери ихэссэнээс ходоодны улайлт, шархлаа үүсдэг. Хоолны шингэц алдагдахаар батга бас гардаг. Бид судалгаа хийгээд үзэхэд батгатай хүүхдүүдийн 90 хувь нь хеликобактери өндөр гарч байгаа. Тэгэхээр өсвөр үеийнхний батгыг багаас нь анхаарвал хүндэрсэн батга болохгүй. Ер нь хүмүүс гоо сайхандаа их анхаардаг болжээ. Гагцхүү сэтгэлийн хөөрлөөр таарсан газраа орж шивээс хийлгэж, арьсаа оролдуулж болохгүй, ултай хандах хэрэгтэй шүү гэж л зөвлөе.

Л.ЭРДЭНЭМАА

дугаар 097

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button