Чихэрт дуртай зурамнууд
Манай хамт олон Зуун салаа модонд мөргөж яваад өхөөрдөм зурамнуудтай тааралдлаа. Тэд сүсэгтэн олны өргөсөн чихэр, жимс, жигнэмгийг иддэг юм билээ. Ер нь л хүмүүс байгаль дэлхий, ан амьтандаа идээнийхээ дээжийг өргөдөг юм хойно. Энд байгаа зурамнууд хүмүүсийн, идээ будаа өргөхтэй зэрэгцээд л жигнэмгийг нь түүж идээд хойд хөл дээрээ зогсч байх юм. Ийнхүү түүхдээ амттайгаас нь эхэлж идээд байх шиг. Зурамнууд хүнээс үргэх ч янз алга шүү. Хойд хөл дээрээ босч зогсчихоод урд хоёр хөлөөрөө жигнэмгээ барьчихсан хурдан хурдан мэрэх нь эгдүүтэй гэж. Яг л жаахан хүүхэд шиг, Зуун салаа модыг сүлжин давхилдаж, бүжиглэж, тоглож байгаа ч юм шиг. Бас амттай, чихэртэйг нь түүж идэх нь нялх хүүхэдтэй адилхан юм билээ. Амьтад хүнийг хараад айж зугтдаг бол Зуун салаа модны зурамнууд огтхон ч хүнээс айлгүй, хоолыг нь хувааж идэх нь холгүй байлаа. Бүр зургаа даруулаад сурчихсан байсан шүү. Амттан мэрээд зогсч байхад нь яг хажуугаас нь зураг авсан ч үргэхгүй байна билээ.
дугаар 143/462.463/