Засгийн газрын ноолуур худалдаж авах төсөл юунд гацав
Max, ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 51 дүгээр тогтоол гарсан юм. Үүнийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 260 дугаар тогтоол бас гаргасан ч өдий болтол биелээгүй байна. Сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэл, дотуур байрны хөлс гээд малчдын хамгийн их мөнгө зардаг улирал ойртож байна. Чухам үүнд л зарцуулах гээд ноолуураа хадгалсан малчид цөөнгүй байгаа.
Засгийн газрын 260 дугаар тогтоолд Малчдаас монгол ямааны ноолуур худалдан авсан үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам-ыг баталсан юм. Журмаар монгол ямааны нэг кг ноолуурыг чанар, зэрэглэлийг харгалзаж 30-32 мянган төгрөгөөр тухайн аймгийн төвд худалдан авсан, гураваас дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдэд Хөрөнгө оруулалт хөгжлийн сан-гаар дамжуулж төсвөөс зээлийн хүүгийн татааст таван тэрбум төгрөг зарцуулах болсон. Ингээд ноолуур худалдан авах эргэлтийн хөрөнгөнд зориулж үйлдвэрлэгчид YХЯ, Ноос ноолуурын холбоо гурван галт гэрээ байгуулж арилжааны банкуудад хүргэсэн юм.
Одоогийн байдлаар ҮХЯ, Ноос ноолуурын холбоо, Худалдаа хөгжлийн банк, Капитал банк хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ноолуур худалдаж авах үйлдвэрүүд бэлтгэх ноолуураа барьцаалж банкнаас зээл авах ёстой. Малчдаас ноолуур худалдан авах ажлыг шуурхай эхлүүлэх зорилгоор улсын төсвөөс 10 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан ажээ. Төсөлд оролцож буй банкууд гарч болох эрсдэлийг өөрсдөө бүрэн хариуцах, зээл авах үйлдвэрлэгчдийг нарийн шалгаж байгаа тул ноо¬луур худалдан авах ажил удааширч байна хэмээн ҮХЯ-ны мэргэжилтнүүд хэлж байна. Аймгуудаас худалдаж авах хуваарилалт хийхдээ орон нутгаас ирүүлсэн нөөц ноолуурын үлдэгдэлийн мэдээг үндэслэж үйлдвэрүүдийн авах зээлтэй уялдуулж аль аймгаас ноолуур бэлтгэх хуваарийг нь хийжөгчээ.
Ноолуур худалдаж авах зээлийг нэг жил зургаан сарын хугацаатай 15 хувийн хүүтэй олгоно. Ноолуурын 10 гаруй үйлдвэр уг төсөлд оролцохоор санал ирүүлснээс одоогоор Говь ХК-д зургаан тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Тус компани ноолуурын үлдэгдэл их байгаа Говь-Алтай, Ховд, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Өвөрхангай, Архангай аймгуудаас ноолуур худалдаж авах болсон. Малчдаас ноолуур худалдан авах ажлаа удахгүй эхлэнэ хэмээн ҮХЯ-ны мэргэжилтнүүд яриад сууж байна.
Алтай кашимер гурав, Cop кашимер 1.5, Туул кашимер нэг тэрбум төгрөгийн ноолуур худалдан авах эргэлтийн хөрөнгийн зээл авах хүсэлт гаргасныг ХХБ судалж байгаа бөгөөд ирэх долоо хоногт шийдвэрлэх ажээ. Мөн Ээрмэл, Гоё ХХК-ууд тус бүр хоёр, Ханбогд кашимер, Бридж ХХК-ууд тус бүр нэг тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авах хүсэлт гаргаад байгаа гэнэ. Хавраас эхлээд л ноолуурын үнийг тогтворжуулж малчид, үндэсний үйлдвэрүүдээ дэмжинэ хэмээн ярьсаар өдий хүрсэн ч энэ төсөл одоо ч хоосон амлалт хэвээр байгаа нь дээрх байдлаас ажиглагдаж байна. Ийн дунд шатныхны ажлын цалгардлаас үүдсэн гацаа өнөөг хүртэл үргэлжилсээр оюутан сурагчдын хичээл эхлэхээс өмнө амьдралд хэрэгжихгүй нь тодорхой боллоо. Харин бүр даамжирч дараа жилийн ноолуур гартал үргэлжлэх бололтой.
Т.Жанцан
дугаар 145/464.465/