1500 айлын газрыг чөлөөлөхөд 120 мянган айлын орон сууц сүндэрлэнэ

хангах зорилготой Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийслэлд нийт 215.7 мянган өрх амьдардгаас 41.4 хувь буюу 89.2 мянга нь орон сууцанд, 58.6 хувь буюу 126.5 мянга нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий.

Үүнд 1990-ээд оны эхэн үеийн гэр хороолол 6.5 мянган га талбайг эзэлж байсан бол 2006 онд 14 мянган га болон тэлж 16 жилийн дотор гэр хорооллын эзлэх талбай 2.2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Талбайн өсөлтийг дагаад нэг хүнд ноогдох өдрийн усны хэрэглээ 3-7 литр болж, жилд дунджаар нэг өрх таван тонн нүүрс, 4.7 шоо метр мод түлж байгааг тооцжээ. Тиймээс нийслэлийн хөрс, агаарын бохирдлыг гэр хорооллын төвлөрөл нэмэгдсэнээс үүдэлтэй гэж үзэж байгаа юм. Харин Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхээр дорвитой ажил эхлүүлсэн нь гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр боцжээ. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмонтой ярилцлаа.

-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар тодруулахгүй юу?

-Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг баталлаа. Энэ ажлын хөтөлбөрийг оны эхээр Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад боловсруулсан байсан. Мөн хоёр жилийн өмнөөс манай яамны инженер, мэргэжлийн хүмүүс зураг төслийг боловсруулаад бэлтгэл ажлыг хангасан байсан. Засгийн газрын хуралдаанаар батлагдсан энэ хөтөлбөр улсын төсвөөр шаардлагатай дэд бүтцийг байгуулах, гэр хороололд орон сууц барих ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийнэ гэсэн бодлогоор хэрэгжинэ. Гэхдээ монголын бүх ард иргэдэд хэрэгцээтэй орон сууцыг төсвийн мөнгөөр хийж гүйцэтгэх бололцоо боломж тааруу. Нөгөө талаас Монгол зах зээлийн эдийн засагт шилжсэн учир энэ асуудал хувийн хэвшлийн хүрээнд шийдэгдэх ёстой юм. Гэхдээ өнөөдрийн манай хувийн хэвшлийнхний чадал, хөрөнгө мөнгөний боломж томоохон дэд бүтцийг бариад дээр нь орон сууц босгох хэмжээний бололцоо байхгүй учраас хөтөлбөрийн дагуу улсын төсвөөс дэд бүтцийг байгуулах бодлогыг барьж ажиллах юм. Энэ хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээр шат 2008-2011, хоёрдугаар шат 2012-2015, гуравдугаар шат 2016-2020 оны хооронд гэж тусгагдсан.

Эхний шатанд Нарантуул захын хойно байрлах Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард байрлах долдугаар хороолол, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын ойр орчмын хорооллын ажлуудыг эхлүүлсэн. Эдгээр талбай дээр орон сууцанд амьдрах өрхийн тоо 8-10 дахин өсөх юм. Өөрөөр хэлбэл, 1500 айлын хашааг чөлөөлж томоохон орон сууцны хороолол барихад 120 мянган айл тохилог орон сууцанд амьдрах боломжтой. Энэ нь ойролцоогоор нэг айлын хашааны талбай дээр найман өрх амьдрах боломж бүхий орон сууц баригдаж байна гэсэн үг.

-Хотын төвийн гэр хорооллыг орон сууцжуулна гэлээ. Хотын захын гэр хороол лууд хэвээр үлдэнэ гэсэн үг үү. Гэр хорооллын иргэдийн хашааг ямар нөхцөлөөр чөлөөлж байгаа вэ?

-Гэр хороололд амьдарч байгаа өрхийн хашааг бэлэн мөнгөөр худалдаж авна. Эсвэл тухайн өрхийн газар дээр баригдсан орон сууцаар солих гэсэн хоёр үндсэн аргаар орон сууц барих газрыг чөлөөлнө. Одоогоор гэр хорооллын иргэд газраа чөлөөлөхгүй гээд ажил хүндрүүлсэн зүйл гараагүй байна. Ихэнх тохиолдолд гэр хорооллын иргэд нааштай хандаж орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжиж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд зарим хүн газрын ханшаа мэдэхгүй хэт өндөр хэлж байсан тохиолдол бий. Энэ асуудлыг хоёр талаасаа авч хэлэлцэн ярилцаад шийдвэрлэсэн. Нөгөө талаас гэр хорооллын хашааг аваад дээр нь орон сууц барих нь сул чөлөөтэй байгаа талбайд орон сууц бариад зарахаас харьцангуй ашиг багатай, төвөг ихтэй. Энэ бүгдийг төвөгшөөлгүй хамтарч ажиллаж байгаа гадаад, дотоодын барилга угсралтын компаниудад талархах хэрэгтэй.

Цаашдаа хөтөлбөр хэрэгжих явцад гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд хүндрэл учруулах иргэд байхыг үгүйсгэх аргдгүй. Гэхдээ ямар ч хүндрэлийг хөтөлбөрт тусгасны дагуу шийдвэрлэнэ. Энэ бол эхний шатанд хийгдэх ажлууд юм. Хоёр, гуравдугаар үе шатуудад гэр хорооллын газарт орон сууцны барилгуудыг барих ажлыг гүйцэтгэнэ. Харин эдгээр гэр хорооллын захаар орших газрыг орон сууцны хороолол болгохгүй. Энэ тал дээр төсөв мөнгөний боломж тааруу байна. Иймээс тохилог амины орон сууц, цэвэр бохир усны шугамтай хорооллын босгох бодлого байгаа. Гэхдээ эхний ээлжинд хотын төвийн цөөн хорооллыг өндөр зэрэглэлийнх болгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

-Нэг хашааны төлбөрт ноогдох жишиг үнэ хэдээр тооцогдож байгаа вэ?

-Орон сууцжуулах хороололд багтсан хашааны нэг баталгаажсан эзэмшигчтэй нь бид үнийн дүн дээр тохиролцоно. Дундаж үнийн тухайд одоогийн хэрэгжүүлж байгаа төсөл дээр 40-50 метр квадрат орон сууцны үнэтэй дүйцүүлж тооцно. Зарим тохиолдолд хашааны үнэ, орон сууцны үнэ өсч магад. Тиймээс дундаж үнийг төгрөгөөр илэрхийлэх аргагүй. Өнөөдрийн хэлсэн төгрөгийн хэмжээ маргааш өөр болохыг үгүйсгэх аргагүй. Үүнээс илүү өртгөөр авбал төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад ашиггүй болно. Тиймээс аль аль талаасаа үйл ажиллагаа нь хамаарах нийгмийн төвөгтэй нэгэн процесс явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн шалтаг, шалтгаанаас үүдэн хашаагаа байраар сольсон иргэдийн орон сууц төлөвлөгдсөн хугацаандаа баригдахгүй байх асуудал гарч магадгүй. Энэ нь мэдээж төсөлд оролцож байгаа компаниудын менежментээс хамаарна. Тиймээс иргэд, төсөл гүйцэтгэгч компанийн хэн хэн нь хариуцлагатай, нааштай хандлагатай байвал амжилттай бүтэх төсөл байгаа.

-Хөтөлбөрийн дагуу төсөл хэрэгжүүлэх хэчнээн барилга угсралтын компани байгаа вэ. Эдгээр ком паниудыг ямар шалгуураар сонгож авсан юм бол?

-Нарантуул захын хойно байрлах 14 дүгээр хороолол дээр Тайванийн нэг барилга угсралтын том компани, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард байрлах долдугаар хороолол дээр монголын таван компани газраа хуваарилж аваад ажлаа эхэлсэн. Эдгээр компаниуд мэргэжлийн өндөр төвшинд барилга угсралтын ажлыг гүйцэтгэдэг. Бидний зүгээс чанартай, төлөвлөсөн хугацаанд орон сууц босгохыг шаардана. Харин зарим компани нэг хорооллыг орон сууцжуулахад бараг л 10 жил шаардлагатай гэж үзэж байгаа.

– Барилга хот байгуулалтын яамны зүгээс энэ хөтөлбөрийг товлосон хугацаанд чанартай дуусгахын тулд барилгын материалын үнийг бууруулах, татвараас чөлөөлөх зэрэг хөнгөлөлт үзүүлэхүү?

-Бидний зүгээс барилгын материалын өртөг хямд, татвар бага байх нөхцөлийг бүрдүүлбэл зүгээр байна. Гэхлээ салбар болгон өөрийнхөө үйл ажиллагааг бодоод явбал улсын эдийн засагт хүндрэл учирна. Ийм олон хөтөлбөр хэрэгжиж байгаа тохиолдолд барилгын гол материалууд, үндсэн материалыг үйлдвэрлэдэг үйлдвэрийн газруудыг шинээр байгуулж байгаа компаниудад тодорхой хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоол шийдвэрийг боловсруулаад шийдвэрлүүлэхээр мэргэжлийн хүмүүст хандаад явж байгаа.

-Газраа чөлөөлж шинээр баригдах орон сууцны хороололд байр авахаар тохиолцсон иргэд ашиглалтад орох хүртэлх хугацаанд хаана амьдрах вэ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Энэ асуудлыг иргэд тухайн барилгын компанитайгаа тохирох ёстой. Ихэнх тохиолдолд барилга угсралтын компани өөрийн барьж ашиглалтад оруулсан орон сууцандаа оруулах байх. Эхний ээлжинд орон сууцаар газрыг сольж авах зориулалтаар гэр хорооллын иргэдэд зориулсан барилга барьсан байгаа. Энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэг, хоёр айлын газрыг чөлөөлж асуудлыг шийдээд болчих ажил биш. 100 хүртэлх өрхийн газрыг чөлөөлж байж барилгын ажил эхэлнэ.

Г.Оргилсайхан

Дугаар 145/464.465/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button