Соёлын төв өргөө нэг тэрбум 723 сая төгрөгөөр шатсан

БСШУЯ, Соёл урлагийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн урьдчилсан байдлаар тогтоолоо. Хохирол нэг тэрбум 723 сая төгрөгт хүрчээ.

Гэхдээ энэхүү тоо нь зөвхөн техник хэрэгсэл, эд хогшлын үнэлгээний дүн юм. Учир нь, УМХГ-ын гаргасан дүгнэлтээр зарим шатсан тасалгааг засварлаад ашиглаж болно гэж байгаа ч далд буй цахилгаан утасны монтаж, инженерийн шугам сүлжээ нь хаана гэмтснийг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа аж. Хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгийн үзлэгээр 224 цонх, 118 хаалга, 741,4 ам.метр шилэн хана хагарч, цуурсан байжээ. Түүнчлэн өнөөг хүртэл эрчим хүч, дулаан байхгүйг тул 12 давхарын 80 гаруй өрөөг түрээслэх орлого хаагдсаныг ч СТӨ-ний дарга Б.Байгалмаа дуулгаж байлаа. Нийтдээ 42 аж ахуй нэгжид түрээслүүлэн, сар бүр 32 сая, жилдээ 389 сая төгрөгийн ашигтай ажилладаг байсан гэнэ. НИТХ-ын тэргүүлэгчид энэ хурлаар мөнгө олгохыг хүссэн албан бичгийг Сангийн яам, НЗДТГ хооронд шидэлцэлгүй, яаралтай шийдэж өгөхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгохоор боллоо. Өөрөөр хэлбэл, хохирлын бодит хэмжээг бүрэн тогтоох, төсөвлөсөн мөнгийг гаргуулан засвар үйлчилгээг хийлгэх, нийслэлийн харьяа бүх байгууллагуудыг даатгалд хамруулах гэсэн гурван тогтоолыг НИТХ-ын тэргүүлэгчид гаргахаар болсон юм.

Т.Оюунбаяр

дугаар 145/464.465/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button