Бээжинг зорих тамирчдын хуваарь гарчээ
Эхний ээлжинд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан болон багийн бүрэл¬дэхүүний эмч Ч.Насанбат нар олимпийн тосгонд болох төлөөлөгчдийн бүртгэлийн уулзалтад оролцохоор явжээ. Тэд улсаа төлөөлөн олимпод оролцох багийн бүрэлдэхүүнийг олимпийн тосгонд байрлах эрхийг нь баталгаажуулах үүрэг даалгавартай явсан аж. Харин дараагийн ээлж болох хөнгөн атлетикынхан наймдугаар сарын 1-ний өдөр Бээжинг зорих юм билээ. Дараагийн ээлж буюу хүндийн өргөлтийнхөн 3-нд, боксын тамирчид 4-нд, жүдо, буудлага, усанд сэлэлтийнхэн 6,7-нд зорих гэнэ. Хамгийн сүүлийн тамирчид болох чөлөөт бөхийн тамирчид 13-ны өдөр олимпийн тосгоны зүг жолоо залах аж.
А.Анужин
дугаар 145/464.465/