Д.Дагвадорж тамирчдын хувцсыг гардуулна
Гэвч үүнд хүмүүс сэтгэл гонсгор байгаа. Арга ч үгүй юм. Олимпийг зохион байгуулж байгаа Хятадын тамирчид ч мөн шар өнгийн хослолоор гангарах юм билээ. Харин тамирчдын бэлтгэл болон тэмцээний хувцас хэсэг хугацаанд маргаантай байсан ч их аварга Д.Дагвадорж Японы Мизуно фирмийн хувцсаар жигдрэх саналыг оруулж өөрөө хувиасаа ивээн тэтгэхээр болсон. Түүний захиалсан хувцас улаан, хөх, цагаан өнгөтэй болохоор хүмүүст ихэд таалагджээ. Тэрээр ирэх сарын 2-нд олимпод оролцох тамирчдадаа хувцсыг нь гардуулахаар болсон байна.
дугаар 145/464.465/