Шинэ парламентийн алхыг хэн тогших вэ?

1990-1992 онд Улсын бага хурлыг байгуулж, Улсын бага хурлын дарга буюу Монгол улсын дэд Ерөнхийлөгчийн албыг Р.Гончигдорж хашиж байв. Улсын бага хуралд МАХН 33, Монголын Ардчилсан нам 13, МСДН дөрөв, МҮДН гурван суудалтай байжээ. Улсын бага хурлаар 27 хуулийг шинэчлэн баталж, 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон улсын 17 гэрээ конвенцийг соёрхон баталсан байна. 1992-1996 оны парламентын даргаар Монгол улсын экс Ерөнхийлөгч Н.Багабанди томилогдсон байна. 1992-1996 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд МАХН 70, МоАН, МҮДН, Ногоон намын хамтарсан Ардчилсан холбоо эвсэл дөрөв, МСДН нэг суудалтай, нэг бие даан нэр дэвшигчтэй байсан юм. Энэ УИХ бүрэн эрхийн хугацаандаа шинээр 137 хууль баталж, 142 хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. 1996-2000 оны УИХ-ын даргаар Р.Гончигдорж хоёр дахь удаагаа сонгогдсон юм. Энэ парламентад МҮАН, МСДН, МШАН, НН-ын хамтарсан Ардчилсан холбоо эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авчээ. Энэ парламентын үед 173 хууль баталж, давхардсан тоогоор 255 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

УИХ-ын 2000-2004 оны парламентад МАХН унэмлэхүй олонхийн суудал авсан юм. Энэ сонгуулиар МАХН 72, МҮАН, МШАН-ын Ардчилсан холбоо эвсэл, ИЗН, Эх орон-МАШСН, бие даагч тус тус нэг суудал авч байсан билээ. Парламентын даргаар Л.Энэбиш агсан томилогдож байсан юм. Өвчний улмаас нас барсан түүний хүү Э.Мөнх-Очир энэ удаагийн парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа. Л.Энэбиш агсны дараагаар С.Төмөр-Очирыг спикерээр томилсон юм. Парламентын бүрэн эрхийн хугацааңд нийтдээ 140 хууль шинээр баталж, 443 хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. 2004-2008 оны олонхигүй, цөөнхгүй парламент гурван даргын нүүр үзсэн. Энэ парламентын анхны даргаар Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгогдож байлаа. Тэрбээр 2005 оңд Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд ялалт байгуулсан. Иймээс тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар тавьсан юм. Гэвч хууль зассан үндэслэлээр огцорсон түүхтэй.

Тэрбээр парламентын хамгийн анхны хуульч мэргэжилтэй, бас хамгийн анхны огцорсон спикер гэсэн тодотгол зүүсэн. Парламентын бүрэн эрхийн сүүлийн хугацаанд Д.Лүндээжанцан даргалсан юм. Мэдээж, улс төрд олон жил суусан, туршлагатай парламентчаар даргаа томилдог. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүнгээр МАХН олонхийн суудал аваад байгаа. Тиймээс УИХ, Засгийн газрыг ч тэргүүлэх боломж бүрдэж буй. Шинэ парламентын туршлагатай улстөрчдөөс Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Дэмбэрэл, М.Энхболд, Н.Энхболд нар УИХ-ын даргаар сонгогдох магадлалтай хүмүүст багтаж байгаа. УИХ-ын даргаар томилогдох магадлалтай хүмүүсээс Д.Лүндээжанцан өмнөх парламентад ч спикерээр ажиллаж байсан. Улсын бага хурлаас эхлээд парламентад тасралтгүй сонгогдож байгаа ганц гишүүн юм. Д.Дэмбэрэл гишүүний тухайд энэ парламентын хамгийн ахмад гишүүн нь. Тэрбээр өмнөх парламентад ч хамгийн ахмад нь байсан. УИХ-ын даргаар томилогдож байгаагүй ч спикерийг томилогдох хугацааңд алх тогшиж, өмнөх Засгийн газрын танхимд ажиллаж байсан билээ. М.Энхболд гишүүнийг олон жил хотын мэрээр ажилласан, МАХН-ын дарга, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн, Монгол улсын Шадар сайдын алба хашиж байснаар нь Монгол даяар андахгүй. Түүний амьдаа Нямаагийн Энхболд өмнөх парламентад Гадаад хэргийн сайд, ЗГХЭГ-ын даргаар тус тус ажиллаж байсан.

Харин Ц.Мөнх-Оргил хэдийгээр УИХ-ын 25 дугаар тойргоос мандатдаа нэгээр гарч ирсэн ч тус тойргийн санал хураалтын дүнгийн талаарх маргаанаас болжСЕХ-нд сонгуулийн дүнгээ ирүүлээгүй байгаа билээ. Тиймээс шинэ парламентын 66 гишүүний тооны 25 дугаар тойргийнхон багтаагүй болохоор түүнийг УИХ-ын даргаар сонгох үндэслэл одоогоор байхгүй байна. Учир нь шинэ парламентын 66 гишүүн тангарагаа өргөөд, спикерээ томилох асуудлаа ярилцана. СЕХ-ны даргын мэдээлснээр УИХ-ын сонгуулийн 23 тойргийн дүн гарсан бөгөөд үлдсэн гурван тойргийн дүнг гарсны дараагаар нэгтгэн Монгол улсын Ерөнхийлөгчид айлтгана хэмээж байсан. Зөвшилцөл гацаанаас гарч, УИХ-д суудал авсан намууд ойлголцон, шинэ гишүүд тангаргаа өргөсний дараагаар хамгийн эхэнд спикерээ томилох ажиллагаа явагдана. УИХ-ын даргаар томилогдох магадлалтай дээрх нэр бүхий хүмүүсийн хэн нэг нь парламентын алхыг тогших биз ээ. Харин шинэ даргын ангийнхан нь хэр сахилгагүйтэхийг цаг хугацаа харуулна.

Н.Энхбат

Дугаар 154/9710/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button