Барьцаалагдсан тойрог

Зарим тойрогт торгон дээл халхалзуулж, бараг алтан шаахай хөлдөө углах шахсан баячуул нэг биш хэд хэдэн жил хөлөглөн сонгуульд оролцлоо. Ховд, Булган, Увсын тойргуудад тэрбумаар нь мөнгө цацаж явааг харахлаар бахархмаар ч юм шиг. Бас төрийн мөнгөний авдарыг ямар гээчийн бузар аргаар хоосолчихоод ингэж ханхалзаж яваа луйварчин бол доо чи гэж бодохоор хорсол, зэвүүцэл өөрийн эрхгүй огшимоор. Ийм л халуун өдрүүдийг яаж ийгээд ардаа орхилоо.Үнэндээ УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт сонгогчдын саналыг луйвардах нь хэрээсээ хэтэрчээ. Юманд хэмжээ гэж бас байдаг даа. Энэ удаад МАХН арай доз-ыг нь хэтрүүлчихэж нэг ёсондоо одоо полигтчихоод идэх гэхээр хоолой руу нь давдаггүй. Идчихээр хордлого болж амь тавьчих гээд байдаг.

Ингээд төрийн машин гацаанд орлоо л доо. Авсан суудал нь хангалттай ч албан тушаалын хорлолд энэ нам идэгдэж байна. Зарим тойргуудад будилаантай нэрээр МАХН-ын фракцуудын зөрчил үргэлжилж байгаа юм байна. УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог МАХН- ын дотоод зөрчилд барьцаалагджээ. ХЗДХ-ййн сайд Ц.Мөнх-Оргил энэ тойргоос УИХ-д суудал эзлэх нь нэгэнтээ тодорхой болжээ. Та бидэнд Урт шар дээлт гэх алдарт нэрээр аль хэдийнэ танил болсон Монгол Улсын Ерөнхийлөгч маань МАХН-ын даргаар Ц.Мөнх-Оргилын нэрийг зоочихоод байгааг Ах намынхан төрийн ордонд хүнд битгий хэлээрэй гэсээр бүр сүүлдээ эл цагаандаа гарч байх шиг байна.

Цэндийн Нямдоржийн тал Ц.Мөнх-Оргилыг хүчтэй дэмжиж эхэлсэн сурагтай. Ц.Нямдорж угаасаа С.Баярт дургүй. Хоцрогдож яваа гэж үздэг. Ийм тохиолдолд Ц.Мөнх-Оргил МАХН-ын дарга болох нь тодорхой. МАХН-ын даргаас бас Монгол Улсын Ерөнхий сайдаас зайлуулагдаж, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд уралдах эрхгүй болгох гэж байгааг хашир тагнуулч Санжаагийн Баяр гадарлалгүй яахав. С.Баярыг шахаанд оруулаад байгаа Ц.Мөнх-Оргилын нэрийг чуулганд оруулахгүй сугалж үлдээх үүргийг СЕХ гардан гүйцэтгэлээ. Энэ цагаас эхлэн УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн санал хураалтын дүн будлиантайд тооцогдож, цагдаагийхан мөрддөг шалгадаг болж, цагийг хожих бусармаг аргад шилжжээ.

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож гишүүнийхээ түр үнэмлэхээ гардсан Х.Тэмүжин.Д.Энхбат, С.Эрдэнэ нарын хууль ёсны эрх МАХН-ын фракцуудын дотоод зөрчилд барьцаалагдсан нь улам бүр тодорхой болсоор л байна. 25 дугаар тойргийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариагүйн учиг эндээс ургалаа. Ервнхийлөгч СЕХ-ны даргаас Баянгол дүүргийн 25 дугаар тойргийн сонгуулийн дүн юу болсныг удаа дараа шалгаагаад байсан нь АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ,МАХН-аас нэр дэвшигч Н.Баяртсайхан нарыг биш Ерөнхий сайд болгох Ц.Мөнх-Оргилийгоо яагаад оруулж ирэхгүй байгааг сонирхсон хэрэг.

Тэртээ тэргүй энэ жилийн сонгуулийн луйврыг гардан гүйцэтгэсэн СЕХ-ны дарга Б.Баттулга Баянгол дүүргийн сонгуулийн тойргийн хорооны хүчин төгөлдөр тогтоолыг сугалж үлдээгээд хууль зөрчсөн нь ийм нарийн учиртай байж. С.Баяр зуумтгай хүн гэдгийг сүүлийн үеийн улс төрийн өрнөлтүүд тод томруун харууллаа. УИХ-ын чуулганд гишүүд тангарагаа өргөж, парламентын бүтцийн байгууллагууд байгуулагдаж, гүйцэтгэх засаглалын тэргүүн томилогдож, сайд нар ажил албандаа орсны дараа УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн сонгуулийн дүн эцэслэн шийдэгдлээ гэсээр ноён Б.Баттулга ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бололтой.

С.Баяр ийм нарийн арга ухаанаар өрсөлдөгч Ц.Мөнх-Оргилыг намын дарга, Ерөнхий сайд, сайд ч үгүй дөнгөж өөрөө ажил албандаа хэвээр үлдэхээр шулуудсан хүн. Ихээхэн юм ярих гэвэл Ц.Мөнх-Оргилд тохох ял зэм өчнөөн. Онц байдлын штабыг удирдлагаар хангаж чадаагүй. Гал унтраахаас өгсүүлээд олон хүний амь насыг үхлээс аварч хамгаалж чадаагүй, баривчлан саатуулах газарт хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн баримт сэлт бүхнийг ХЗДХ-ийн сайд руу чихнэ. Тийм эрх мэдэл С.Баярт одоо хангалттай байна.

Нийгмийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох үүргийг Ц.Мөнх-Оргил гүйцэтгэж чадаагүйн төлөө улс төрийн хариуцлага хүлээлгэн УИХ-ын танхимд суулгаж С.Баяр чадна. Иймээс МАХН-ын бүлгийн даргын хувьд С.Баярыг шахах үүргийг Ц.Нямдорж биелүүлж энэ удаад Н.Энхбаярын талд хүчин зүтгэхээс өөр аргагүй. Ц.Мөнх-Оргилд үүрүүлэх улс төрийн хариуцлагыг урьтаж С.Баярт үүрүүлсэн тохиолдолд УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн хорооны тогтоол хүчин төгөлдөр болж, Ерөнхийлөгчид өргөн баригдах бололтой.

Л.Тамир

Дугаар 149/169/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button