Суулт хийх зөвшөөрлийг олгоогүй ч…
Амаа скочдон Улс төрийн хоригдлуудыг сулла гэсэн шаардлага тавьж байгаа тэд бол Үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн А.Саруул, Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан нар юм. Тэднийг дэмжин хохирогчдын ар гэрийнхэн гэх 20-иод хүн уг суултад оролцжээ. Тэд энэ сарын 1-нд болсон үймээн самуунд оролцсон гэж баригдсан Ганц худаг-т хоригдож байгаа 200 гаруй хүмүүсийг суллахыг шаардаж байгаа нь тэр аж.
Суулт зарлагчид ямар ч дуу, авиа гаргахгүй, тайван суулт хийлээ. Тэгэхгүй бол энэ сарын 1-нд болсон шиг үймээн болохыг үгүйсгэхгүй гэж байв.
Хэдийгээр суулт хийхээр өмнө нь зарласан ч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлстсээс зөвшөөрөл олгоогүй аж. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хоёр ч удаа шаардлага ирүүлж суулт хийгчдийг тарахыг шаардав. Өчигдрийн 13 цагт эхэлсэн суулт 18 цагт тарна гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа.
Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч К.Женисгуль Энэ жагсаал хууль бус учраас манайхан баримтжуулж авч байгаа. Суулт хийх зөвшөөрөл олгоогүй байхад ямар нэгэн болбол энэ хүмүүс зохих ёсны хариуцлагаа хүлээх юм гэж байлаа.
Дугаар 146/819/