Гарын үсэг цуглуулж байна
цуглуулж эхэлсэн байна.
Дархан-Уул аймаг, нийслэлийн Налайх дүүргээс 1600 гаруй иргэдийн гарын үсгийг цуглуулсан тус намынхан өчигдрөөс дуугүй суулт хийгчидтэй хамтран нийслэлийн иргэдээс гарын үсэг цуглуулж эхэллээ. Хорьсон иргэдийг суллахыг шаардсан олон иргэний гарын үсгийг хүний эрхийн болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажээ. Эмх замбараагүй байдал, үймээн зохион байгуулсан, оролцсон ИХН-ын дарга Ж.Батзандан тэргүүтэй 800 гаруй иргэнийг тухайн үед баривчилсан. Хууль, хүчний байгууллагынхан ингэж иргэдийг олноор баривчилж, тэр ч бүү хэл иргэдийн өөдөөс галт зэвсэг хэрэглэж хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж олон хүн ярьж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч цагдаагийн байгууллагынхан гэм буруугүй олон хүнийг хомроголон баривчилж хилс хэрэг тулган эрүүдэн шүүлт явуулж байгаа талаар баримттай нь ярьж, нийтэлсээр байгаа.
ИХН-ын удирдлагуудад ялын дээд хэмжээтэй зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг намынхан болон ард түмэн эсэргүүцэж байна.
дугаар 145/464.465/