Дэлхийд нефтийн үнэ буурч, ОХУ-д өссөөр

Зөвхөн энэ сард гэхэд нэлээд хэмжээний нөөцтэй нефтийн хоёр ч орд газрыг шинээр илрүүлсэн билээ. Сүүлийн үед буурах хандлагатай байгаа газрын тосны үнийг дээрх шинэ орд газартай холбон тайлбарлах нь ч байна.

Харин мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар сарын эхний хагаст АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш далайн гүнээс нефть олборлох хоригт цэг тавьсан явдал үнийн бууралтад голлон нөлөөлжээ. Эдийн засгийн хямралын цөм орон гэгдэх болсон АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац удаашрах төлөвтэй байгаа талаар Цагаан ордноос энэ долоо хоногт мэдэгдэл хийсэн байна.

Энэ жил Америкийн эдийн засаг жилийн дүнгээр ердөө 1,6 хувиар өсөх таамаглалтай байна. Хоёрдугаар сарын таамаглалд 2,7 хувийн түвшинд байх болно гэж үзэж байсан юм. 2008 оны 10 дугаар сарын нэгэнд эхлэх тус улсын 2009 оны санхүүгийн жилд дээрхи хувийг 2,2 хувь болгон багасгахаар төлөвлөжээ. Америкийн эдийн засаг хөгжсөөр байгаа ч, орон сууцны зах зээл, санхүүгийн зах зээлийн асуудлаас болоод өсөлтийн хурдац удааширсан гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдав. Үзүүлэлт буурах бас нэг шалтгаан нь эрчим хүчний үнэ өндөр байгаа явдал юм. Цагаан ордны эдийн засгийн шинжээчид үүнтэй холбогдуулан хийсэн тайлбартаа нэг баррель нефтийн үнэ ойролцоогоор 10 ам.доллараар нэмэгдэхэд инфляцийн өсөлтийн хурдац 0,25-0,4 хувиар буурна гэсэн байна.

Энэ сард хар алт-ны үнийн хувьд хамгийн хэлбэлзэлтэй үе гэж хэлж болох юм. Сарын эхэнд нэг баррель нефтийн үнэ 147 ам.доллар байсан бол долоо хоногийн дараа гэхэд огцом буурч 125 ам.долларт хүрсэн. Гэтэл энэ долоо хоногийн мягмар гаригийн байдлаар Нью Йоркийн бирж дээр түүхий нефтийн үнэ 117.42 ам.доллараар борлуулагдаж байв. Ийнхүү дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ багахан боловч буурч байхад манай улс болон хойд хөршид нефтийн бүтээгдэхүүний үнэ улам өссөөр байна. ОХУ-д энэ сарын 28-ны өдрөөс эхлэн шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. А-76 маркийн түлшний үнэ 0,8 хувиар өсч нэг литр нь 20,99 рубль, АИ 92 0,7 хувиар буюу 24,34 рубль, АИ 95 түлш мөн 0,8 хувиар өсч 24,34 рублиэр борлуулагдах болсон бол дизель түлшний хувьд бүхэл бүтэн нэг хувиар нэмэгдсэн юм.

Гэсэн ч дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулах ажлууд улс орон бүрт хүчтэй өрнөсөөр байна. Хямрал эхэлсэн эхний саруудад ямар нэгэн томоохон шийдвэр гаргаж, эдийн засгийн хямралтай хүчтэй тэмцсэн орон тэр бүр байгаагүй гэж хэлж болно. Харин сүүлийн үед дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, дэлхийн хэмжээний томоохон компаниуд ажилчдаа халах аргаар өөрсдийн эдийн засгаа аврах шийдвэр ихээр гаргах болжээ. Тухайлбал Оросын нефтийн зах зээлийг монопольчлогч Газпром компани саяхан ажилчдынхаа нэлээд хувийг цомхотгосон. Харин сүүлийн үед эдийн засаг нь нэлээд хүчирхэгжиж байгаа Хятад улсын газрын тосны хамгийн том төрийн өмчит компани болох Петрочайна групп 80 мянган ажилчнаа цомхотгох шийдвэр гаргажээ. Үүний шалтгааныг тус компанийн удирдлагууд улсынхаа Засгийн газрын шийдвэртэй холбон тайлбарлаж байна. Учир нь Хятадын Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтмол барьж байх шийдвэр гаргасан бөгөөд энэхүү үүргийг тус группт голлон оногдуулсан нь Петрочайна-г их хэмжээний алдагдал үүрэхэд хүргэсэн аж.

Зөвхөн өнгөрсөн оны орлого нь өмнөх оныхоос 30 гаруй хувиар буурсан бөгөөд үүн дээр тус улсын газрын тосны нөөц хомсдолд орсон байгаа учраас асуудал нэлээд хүнд байгаа гэнэ. Мөн Америк хэмээх их гүрний эдийн засгийн хямралын асуудал дэлхий дахины анхаарлын төвд байна. Хэдийгээр Ж.Буш далайн гүнээс нефть олборлох хоригт цэг тавьж, дэлхий дахины нефтийн нөөц болоод үнийн бууралтад чухал нөлөө үзүүлж, нааштай үр дагаварууд гарч эхэлсэн ч хүнстэй холбогдсон асуудлууд Америкт нүүрлэж эхэлжээ. Тухайлбал тус улсын Засгийн газар Латин Америкаас импортлодог гадил жимсний татварыг бууруулахыг Европын улсуудаас шаардсан байна. Гэтэл дээрх шийдвэрийг сонссон тус орнууд гадил жимс нийлүүлэхээ зогсооно хэмээн сүрдүүлжээ. Ням гаригт Европын холбоо болон Латин Америкийн орнуудын удирдлагын зүгээс гадил жимсний импортын татварыг 35 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Харин энэхүү шийдвэрт Африк, Карибын тэнгисийн болон Номхон далайн худалдааны групп нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Дэлхийн худалдааны гэрээг цэгцлэхээр Женев хотноо Дэлхийн худалдааны байгууллагын хуралдаан болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна. Ням гаригт Европын холбооны худалдааны коммиссын тэргүүн Петер Мандельсон мэдэгдэл хийсэн бөгөөд түүний хэлж буйгаар Европын холбооны гадил жимсний импортын асуудал маш нааштай байгаа аж. Тус уулзалтын үеэр Европын холбоо болон Латин Америкийн экспортлогчид Европт нийлүүлж буй нэг тонн гадил жимсний албан татварыг 114 евро хүртэл буюу 35 хувиар бууруулахыг зөвшөөрсөн байна.

Э.Оджаргал

С.Нарангэрэл

Дугаар 153/9709/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button