З.Алтай гишүүний бухимдал
Түүний хувьд хамгийн өндөр саналаар түшээгийн суудалд тухалсан түшээдээр тодроод байгаа. Гишүүнийхээ үндсэн ажлаа ч эхлээгүй байтал түүний тэвчээрийг барсан үйл явдал өрнөөд байгаа аж.
Уг нь хөдөлгөөнгүйгээр хэдэн цаг суух нь үүргэвч үүрээд хандсан зүгрүүгээ алхчихдаг эрх чөлөөт нэгэнд хэцүү байх нь дамжиггүй хэмээн олон хүн ярьж байсан.
Гэтэл түүнд энэ нь асуудал биш аж. Харин АН-ынхан хурлаа хаяж гүйгээд МАХН-ынхантай муур хулгана болж тоглоод байгаа нь тэвчээрийг нь барж орхиж. Ямартаа л тэрбээр өөрийнхөө телевизээр дургүйцлээ илэрхийлж байж санаагаа амраалаа.
Дугаар 146/819/