Киви тоглолтын бэлтгэлдээ гарчихсан

Саяхан л хамтлагийн гишүүнээ солих тухай яриа гарч байсан тэднийг тоглолтоо хийх гэж байгаад фэнүүд нь гайхаж байгаа болов уу. Энэ талаар тус хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Ангирмаатай уулзаж ярилцсан юм.

-Киви- гийн монгол төрхтэй дуучин хамтлагаасаа гарсан гэсэн яриа чих дэлсэх боллоо. Энэ үнэн үү?

-Яагаад ч юм монгол төрхтэй охидууд Киви хамтлагт удаан тогтож байгаагүй. Тийм болохоор ийм яриаг хэн нэгэн зориудаар гаргасан бололтой. П.Алтанцэцэгийн хувьд хэдийгээр сүүлд орж ирсэн боловч хичээл зүтгэл сайтай, авьяаслаг охин. Энэ хамтлагтаа ч хайртай. Тийм болохоор бид түүнд итгэдэг. Ер нь энэ хамтлагийн нэг ч гишүүн тарж, салах тухай бодол өвөртлөөгүй. Үүнийг Киви-г анх байгуулсан болон продюссерийн хувьд баттай хэлж чадна. Охид маань тарах нь битгий хэл тоглолтоо хийх гээд өдөр шөнөгүй бэлтгэлээ хийж байна.

-Танай хамтлагийн охидыг хоорондоо түнжин муутай байдаг гэдэг юм билээ?

-Харин ч тэд нэг нэгэндээ хэчнээн хайртай гээч. Яг л нэг айлын охид шиг байдаг юм. Үүнийг надаас илүү хамтарч уран бүтээл хийдэг студи, продакшнууд батлаад өгөх биз.

-Энэ мэдээллийг яаж хүлээж авсан бэ?

-Миний хувьд анх гайхаж байсан ч бухимдаж хүлээж аваагүй. Гарахгүй гэдгийг нь гарцаагүй мэдэж байсан болохоор тэр биз. Харин П.Алтанцэцэг над руу утасдаад Багш аа, би заавал энэ мэдээллийг залруулна, хэвлэлийн бага хурал хийлгэе гэж байсан.

-Тэр цуурхалыг намжаах гэж тоглолтоо хийж байна уу, эсвэл?

-Бид уран бүтээлийн төлөвлөгөө ёсоор энэ намар тоглолтын хуваарьтай. Тэр тоглолтоо л хийж байна. Ерөнхий ажлыг On& Off хамтлагийнхан хариуцаж ажиллана. Олон уран бүтээлчдийн тоглолтыг амжилттай зохион байгуулж байсан болохоор Н.Ононбатад итгээд даатгачих амар байдаг юм.

-Энэ тоглолтынхоо талаар сонирхуулаач?

-Чамд амжилт хүсье нэртэй тоглолтоо бид есдүгээр сарын таванд UB open air-ийн задгай талбайд ганцхан удаа хийхээр болсон. Энэ бол шинэ гарах цомгийнх нь нэр. Эргээд харахад Киви-гийн бүх цомгийн нэр хүсэл гэдэг үгтэй байж. Гурван сэтгэл нэг хүсэл, Хүслээ хэлнэ одоо гарах цомог нь Чамд амжилт хүсье. 100 дууны 30 гаруй нь клиптэй. Цомгийнх нь бараг бүх дуу хит болж байлаа. Тэгэхээр хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлж буй энэ гурван бүсгүйг олон зүйл, гэрэлтэй ирээдүй, шинэ боломжууд хүлээж байгаа гэдэгт би эргэлздэггүй.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна?

-Энэ удаагийн тоглолтдоо манай охид дуулахаас гадна бүжиглэнэ. Тийм болохоор дуугаа давтахаас гадна бүжигтээ маш их цаг хугацаа зарцуулж байна. Энэ бэлтгэлээ гурван сарын өмнө эхэлсэн.

-Тэдний шинэ имижийг та бүрдүүлэх үү?

-Мэдээж энэ миний ажил. Гэхдээ яг ямар шинэ имидж, төрхтэй болохыг хэлээд яахав. Тоглолт хүртэл нууцлая.

-Дараа нь хөдөө орон нутгаар тоглох уу?

-Эхний ээлжинд Чамд амжилт хүсье тоглолтоо хийнэ. Дараа нь хөдөө орон нутгаар ч, гадаадаар ч аялан тоглох бодолтой байгаа. Хамгийн сүүлд бид Сэлэнгийн Зүүн хараа суманд тоглоод ирсэн. Тэндээс л орон нутгийн залуус Киви хамтлагийг хүлээж байдгийг мэдэрлээ.

-Гадаадын хамтлаг дуучдаас санал ирсэн гэсэн?

-Тийм томоохон санал ирээгүй. Гадаадад амьдарч байгаа Монголчууд маань энэ асуудал дээр нэлээн санаа тавьдаг. Энэ асуудал цаг нь ирэхээр шийдэгдэх байх. Гол нь Киви хамтлагийн уран бүтээлийг чанаржуулах тал дээр ажиллана.

Ц.Цэрэндолгор

Дугаар 153/9709/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button