Г.Арслан Тэднийг суллатал сууна

-Холбогдох байгууллагууд суулт хийх зөвшөөрөл өгөөгүй байхад яагаад суулт хийж эхлэв?

-Бид суулт хийх албан ёсны хүсэлтээ хүргүүлсэн. Гэвч жагсаал, цуглаан хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Бидний хийж байгаа зүйл жагсаал, цуглаан биш шүү дээ. Гэтэл бидэнд албан ёсны хариугаа өгөөгүй байж, уржигдар орой дүүргийн цагдаагийнхан телевизээр цуглаан хийлгэхгүй гэж мэдэгдэл гаргасан байсан. Суулт хийлгэхгүй гэсэн албан ёсны хариуг надад өнөөдөр өглөө /өчигдөр/ 11 цагийн үед авчирч өглөө.

-Зөвшөөрөөгүй байхад суулт хийлээ гэж хууль хяналтын байгууллага та нарт ямар нэг хариуцлага тооцох вий дээ?

-Бидний тавьж буй шаардлага тодорхой, ямар ч хууль зөрчөөгүй. Тийм шалтгаан ч байхгүй. Бидний суулт ямар нэг үйл явдалтай давхцаагүй. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна. Бидэнд айх зүйл байхгүй ээ. Цагдаагийн байгууллагаас бидэнд ирүүлсэн мэдэгдэлд заасан шиг бид халуун хүйтэн зэвсэг авчраагүй, гудамж талбай бохирдуулаагүй. Бидэнд орилж хашгичих, хэн нэгнийг уриалан турхирах цагаан хоолой байхгүй. Бид зүгээр л юу ч ярихгүй дуугүй суулт хийж байна. Хууль хяналтынхан хориод байгаа иргэдээ улс төрийн хоригдол, эрүүгийн гэмт хэрэгтэн гэж нэрлэж байгаа. Тэд чинь улс төрийн хоригдол, эрүүгийн гэмт хэрэгтнүүд биш. Тиймээс тэднийг суллах шаардлагатай.

-Суултаа хэдий болтол үргэлжлүүлэх вэ?

-Хоригдож байгаа иргэдийг суллатал үргэлжлүүлнэ.

-Өдөр шөнөгүй суух уу?

-Үгүй. Өдөр болгон 12-6 цагийн хооронд сууна. Ямар ардын баатар болох гэж суулт хийж байгаа биш. Хамгийн гол нь шударга бус зүйлийн эсрэг, үймээнд оролцсон гэж хорьсон олон зуун иргэнийг битгий хэлмэгдүүлээч гэж байгаа юм. Хүчний байгууллага иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Монгол орон үнэндээ коммунизмд ахин шилжжээ. Үймээн, эмх замбараагүй байдалтай холбогдуулан дөрөв хоног онц байдал зарласан өдрүүдэд коммунизмийг мэдрүүллээ. Бидэнд үг хэлэх эрх чөлөө байхгүй болж. Тиймээс амандаа сулла гэсэн бичиг зүүж сууна даа. Үгээ хэлж, тайван суулт хийж болохгүй болсон нийгмийг ардчилсан нийгэм гэж хэлэх. үү.

-Таны бодлоор энэ байдлаас яаж гарах вэ?

-Үнэхээр бузар булай төр засагтай болжээ, бид. Улс орон даяар ажил хаялт зохион байгуулж нийгмийг эрүүлжүүлж, төрийн дээд удирдлагуудад байгаа болж бүтэхгүй хүмүүст өнөөдрийн нийгмээ нэг мэдрүүлэх цаг болжээ.

дугаар 145/464.465/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button