Цагдаа бид эрхээ эдэлж байна, дуугүй суухад яадаг юм

Хэдийгээр суулт хийхээ тэд өмнө нь зарласан ч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлстсээс зөвшөөрөл олгохгүй гэж урьд орой нь мэдэгдсэн. Гэвч тэд хэлсэндээ хүрэв. Үдийн 13.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хоёр ч удаа шаардлага ирүүлж Арслан гуай, Саруул гуай та бүхэн хууль бус суулт хийж байна, тар. Ямар нэгэн юм болбол та хоёр хариуцна шүү гэж шаардсан аж. Энэ байдалд цугласан олон зэвүүцэж Цагдаа бид эрхээ эдэлж байна. Дуугүй суухад яадаг юм. Гэм зэмгүй өчнөөн хүнийг барьж хорьчихоод биднийг зүгээр хараад суу гээ юу. Хоёр гурван жил ард түмний төлөө гудамжинд жагссан хоёр залууг яагаад шоронд хорьж байгаа юм. Ер нь цагаан хоолой авчраад чангаар ярьсан ч яадаг юм. Биднийг хүчээр дуугүй байлгаж чадахгүй шүү. Шударга үнэний төлөө үхсэн ч чадна хэмээн дор дороо бухимдацгаахад Г.Арслан хэрүүл маргаан хийхгүй, дуугүй суухыг сануулж байлаа. Тэрбээр мөн шаардлага авчирсан цагдаад Бид хэнтэй ч хэрэлдэхгүй. Дуугүй сууна. Ажлын цаг дуусахаар бид тарна. Ямар нэгэн юм болохгүй хэмээн суусаар байв. Г.Арслангаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Та бүхний шаардлагыг эрх баригчид хүлээн авах болов уу?

-Улс төрийн хоригдлуудыг суллахыг л бид шаардаж байна. Ганц худаг-т 200 гаруй хүн сууж байгаа. Гадаа тавьсан машинаа харах гээд нэгдүгээр эмнэлэгт хүн сахиж байсан хүн ч тэнд суучихаад байна. Улс төрийн хоригдол зөвхөн коммунист оронд л байдаг Монгол үнэхээр ардчилсан орон юм бол улс төрийнхөө хоригдлыг суллах хэрэгтэй. Яагаад гэвэл долдугаар сарын үймээн самуун гэдэг бол хэн нэгэн хүн, ямар нэгэн хүчний байгууллага зохион байгуулалттайгаар хийсэн зүйл огт биш. Энэ бол 18 жилийн турш Монгол оронд хуримтлагдсан, амьдралын аль болж бүтэхгүй зүйлд гутарсан, бухимдсан иргэд л тэсэрч дэлбэрсэн. Түүнийг нь МАХН өөртөө ашигтайгаар эргүүлж ард түмний тархийг дөрөв хоног угаалаа.

-Цагдаагийн байгууллага зөвшөөрөл өгөөгүй байхад суулт зарлалаа гээд та бүхнийг буруутгаад байгаа юм биш үү?

-Надад албан ёсоор хариу өгөөгүй. Орой зурагтаар л харсан. Тэд Г.Арсланд хариу өгсөн гэж ярьж байна лээ. Ямар ч хариу өгөөгүй. Харин өнөө өглөө /өчигдөр/ 11 цаг болж байхад цагдаагийнхан өөрсдөө хүргэж ирлээ.

-Ямар хариу ирсэн байна?

-Зөвшөөрөхгүй л гэж. Энэ бол жагсаал, цуглаан аль аль нь биш шүү дээ. Бидэнд чанга яригч байхгүй. Ямар нэгэн туг ч байхгүй. Бид ерөөсөө л дув дуугүй суулт хийнэ.

-Та нар суултаа хэдий хугацаанд үргэлжлүүлэх вэ. Тэд хүмүүсийг суллатал нь суулт зарлах уу?

-Бид шөнө орой болтол суухгүй л дээ. Өмнө нь гэр майхантай суулт хийж бай¬хад энэ хүчний байгууллагынхан чинь траншейнийханд хэдэн төгрөг өгчихөөд нөгөөдүүл үүрч явсан ундааны саваа гэрийн гадаа асгачихаад яваад өгдөг. Өөр нэг согтуу нь гадаа бие засчихаад яваад өгнө. Ингэснийх нь дараа төд удал-гүй цагдаа нар ирээд Та нар Сүхбаатарын талбай дээр хог тарьж байна. Бие засч байна гээд хүчээр баривчлах гэдэг байхгүй юу. Тийм болохоор бид шөнө суухгүй. Бид Ганцад хоригдож ардын баатар болохыгхүсээгүй. Хамгийн гол нь гэмгүй хүмүүсээ суллуулахын төлөө л сууж байгаа. Хүчний бүх байгууллагыг гартаа атгачихсан байгаа МАХН-ын эсрэг ард түмэн яаж тэмцээд дийлэхгүй нь тодорхой болсон. Гэхдээ би хүч хэрэглэхийн эсрэг байдаг хүн. Биеийн хүчээр нэгийг дийлнэ ухааны хүчээр мянгыг дийлнэ гэдэг биздээ.

-Одоогоор ямар хүмүүс ирж нэгдээд байгаа бол?

-Бид үүнийг албан ёсоор зохион байгуулаагүй шүү дээ. Ямар хүмүүс байгааг нарийн хэлж чадахгүй байна. Ямарч байсан ганц худагт хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэн сайн дураараа ирж оролцож байгаа байх.

Энэ үеэр мөн ИХН-ын нарийн бичгийн дарга Э.Батбаяртай уулзлаа. Тэрбээр Ганц худгийн урьдчилан хорих төвд очиж Ж.Батзандан, О.Магнай нартай уулзаад ирлээ. Биеийн байдал тааруу байна. Өнөөдрөөс О.Магнай эмнэлэгт хэвтэж магадгүй. Тэнд олон хүн байна. Тэр хүмүүсийг дээрмийн хэргээр яллах сонирхол цагдаагийн байгууллагад байгаа нь ажиглагдлаа. Би хуульч хүн. Хуульч хүний үүднээс авч үзэхэд байшин дээрэмдсэн гэж хэрэг хүлээлгэж болохгүй. Хүний юмыг илээр булаахыг л дээрэм гэж хэлдэг. Гэтэл тийм зүйл зүйл анги үүсгээд 200 гаруй хүмүст ямар нэгэн ял үүрүүлэх гэж байгаа бол харамсалтай байна. Долдугаар сарын 1-ний үйл явдал нь ямар нэгэн үймээн самуун биш. Тэнд оролцсон улс төрийн эрхээ эдэлсэн хүмүүсийг нэн даруй суллах хэрэг гэдгийг Их намын зүгээс Ерөнхийлөгчид хандаж мэдэгдэл хүргүүлсэн байгаа гэж байлаа. Энэ үеэр цагдаагийнхан энгийн хувцастай ирцгээсэн байна гэсэн яриа чих дэлсэв. Ингээд суулт зарлаж байгаа зарим иргэдтэй уулзлаа.

Д.Оюунхүү С.Баяр даргад их гомдож байна

Та хэнийг суллуулахыг шаардаж энд суулт зарлаж байгаа юм бэ?

-Миний хоёр хүү Ганц худаг-т хоригдож байна. Нэг нь 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй. Ямар ч хэрэг хүлээх чадваргүй. Тэд маань долдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр болох шоу үзнэ. Тэгэнгээ жагсаал сонирхоод ирье гээд гэрээсээ гарсан. Тэдгээрт шуудангийн араас барьсан байна лээ.

-Хүүхдүүдээ хамгийн сүүлд хэзээ эргэж очсон бэ?

-Өнгөрсөн пүрэв гарагт эргэж очиход өвчтэй хүүхэд маань нэлээд тааруу байсан. Ахыг нь цагдаа нар хэрэг хүлээлгэх гэж ухаан алдтал нь зодсон байсан. Би аргаа бараад өвчтэйг нь гаргаад өгчих гэж гуйсан. Гэтэл өвчтэй гэдгийг нь батлах бичиг аваад ир гэлээ. Хяналтад байдаг Шар хадны эмнэлгээс бичиг авчраад өгтөл 5000 төгрөг өг гэсэн. Өглөө, тэгсэн бид өөрдсөө эмчид үзүүлнэ. Тэгээд гаргана гэсэн ч өнөөдрийг хүртэл гаргаагүй л байна.

-Таныг энд суулт хийж байгааг хүүхдүүд чинь мэдэж байгаа юу?

-Мэдэхгүй ээ, би энд хэний нэгний шахалт шаардлагаар ирсэнгүй. Суулт зарлах гэж байна гэсэн телевизийн мэдээ хараад л ирсэн. Хэрвээ тэр өдөр С.Баяр дарга гарч ирээд жагсагчдын уур хилэнг дарсан бол миний хоёр хүүхэд хоригдохгүй байх байсан. Ер нь, яагаад хэрэг хийгээгүй хэрнээ хоригдож байгаа юм бэ. Энэ бол хэлмэгдүүлэлт. Тиймээс С.Баяр даргад их гомдож байна.

-Суулт хийснээр хүүхдүүдээ суллаж чадна гэдэгтэй итгэлтэ байна уу?

-Итгэхгүй байна. Төр засаг чинь юу болоод байгаа билээ. Тэгэхдээ яахав сэтгэлээ хуураад л сууж байна даа.

З.Тунгалаг Шүгэлдсэн гээд 10 жилийн ял авлаа

-Та хэний төлөө энд суулт хийж байна?

-Миний нөхөр хоригдож байгаа. Зах дээр зогсдог юм. Долдугаар сарын 1-ний орой ТИС орох гэж яваад найзтайгаа таарч бааранд ороод хоёр цаг гаруй суугаад гарч явахдаа чулуунд оногдож уруулаа сэтэлсэн юм билээ. Тэр үед нь шүгэл тарааж байхаар нь аваад шүгэлдсэн гэсэн. Тэр нь С1 телевизээр гарч, зохион байгуулалтай оролцсон, цагдаагийн өөдөөс эсэргүүцсэн, үймээн самуун дэгдээсэн гурван зүйл ангиар орчихоод байна.

-Хэдэн жилийн ял төлөвлөөд байгаа юм бол?

-Арваад жилийн ялтай. Манай нөхрийг цагдаа нар зодож, ухаан алдангуут нь чулуу шидсэн гэж хэргээ хүлээх юм бол хоёр хонуулаад гаргана гэсэн байна лээ. Тэгэхлээр нь чулуу шидсэн гээд хэлчихсэн чинь буруудсан.

-Нөхрийг чинь зодсон цагдаа нарыг хэн гэдгийг илрүүлсэн үү. Ямар хүмүүс зодсон бэ?

-Мэдсэн, өргөдөлөө Нийслэлийн цагдаагийн газрын хянах прокурорт бичээд шүүхэд өгсөн. Хариу нь гараагүй байна.

-Өнгөрсөн хугацаанд нөхөртэйгээ уулзсан уу?

-Нэг л удаа уулзсан. 80 кг-тай хүн чинь тураад нүднээс гарсан байна билээ.

-Ямар хоол унд өгдөг гэж байна?

-Харгалзагч нар нь хажууд байсан болохоор тэр талаар юу ч яриагүй.

Н.Тунгалаг

Дугаар 149 /169/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button