Ж.Батзандан эмнэлгээс гарч, О.Магнай эмчилгээ хийлгэж байна
Түүнийг цагдан хорих төвийн эмч нар албадан эмчилгээнд оруулснаас хойш хагас сар орчим боллоо. Ж.Батзандангийн бие сайжирч өчигдөр эмнэлгээс гарсан гэнэ. Харин тус намын дэд дарга О.Магнайгийн бие муудаж цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлжээ. Тэрээр өмнө нь бие муу байгаа ч эмчилгээ хийлгэхгүй хэмээн эсэргүүцэж байсан. Түүний бие тааруу байгаа учраас эмч нарын шаардлагаар ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн гэж ИХН-ынхан мэдээллээ.
Б.Цэцэг