Монгол японы зөвлөлдөх уулзалт болно

Уулзалтыг Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөр-ийн хүрээнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд Японы Засгийн газарт Монголын хувийн хэвшлийнхний зүгээс тавих санал, асуудлыг энэ уулзалтын үеэр нэгтгэх юм байна.

Энэ арга хэмжээнд Японы ажил хэрэгч хүмүүс, байгууллагуудтай хамтран ажилладаг, тэнд үйл ажиллагаа эрхэлдэг, бараа бүтээгдэхүүн экспортолдог, Японы аж ахуйн нэгжүүдтэй цаашид хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд оролцож тус улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй нүүр тулан уулзан үйл ажиллагаа эрхлэх, бараа бүтээгдэхүүн экспортлоход учирч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар өөрийн биеэр танилцуулж, асуудлаа нааштайгаар шийдүүлэх, бизнес эрхлэгчидтэй нь уулзаж ажил хэргийн холбоо тогтоох боломжтой юм байна. Зөвлөлдөх уулзалтад оролцох газруудыг ирэх сарын 13-ны өдөр хүртэл бүртгэх аж.

Анхдугаар зөвлөлдөх уулзалт өнгөрсөн оны арванэгдүгээр сард Токио хотод болж, Монголд, Японы Засгийн газар, хувийн хэвшлийг төлөөлсөн 120 гаруй хүн оролцон, хоёр орны харилцааны эдийн засгийн агуулгыг баяжуулах, тухайлбал, Засгийн газрын шугамаар хэрэгжүүлж ирсэн зээл, тусламжийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийнхний худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх асуудлаар санал солилцжээ.

Дугаар 146/819/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button