В.Удвал Нэмэлт өөрчлөлтөд Үндсэн хуулийн суурь зарчмаас гажсан зүйл бий

-УИХ-ын анхдугаар чуулган гацаанд орчихоод намууд зөвшилцөж байна. Яг өнөөдөр үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг хууль эрх зүйн үүднээс юу гэж тодорхойлж болох вэ?

-Эрх зүйн онолд хуулийн хийдэл гэсэн ойлголт байдаг. Хүмүүс хуулийн цоорхой гэж ярьдаг шүү дээ. Эрх зүйн тодорхойгүй байдал үүсч, тэнд хуулийн зохицуулалт дутагдсан газарт хийдэл буюу цоорхой гарч ирдэг. Яг өнөөдөр манай УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байгаа нөхцөл байдалд ийм хийдэл гарч ирчихээд байна. УИХ-ын анхдугаар чуулган хуулийнхаа хугацаанд товлон зарлагдаж эхэлсэн үү гэвэл эхэлсэн. Гэвч АН-ынхан анхдугаар чуулганы хуралдаанаас гарч явснаар үргэлжлэх боломжгүй болсон. Хуучин парламент хаврын чуулганы хаалтын хуралдаанаа хийсэн атлаа гишүүдийнх нь бүрэн эрх дуусгавар болоогүй хэвээр. Яагаад гэвэл шинэ парламентын гишүүд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээр өмнөх гишүүдийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгодог. Чуулганыг хуралдуулах гэж цаг хугацаагаар, эсвэл өөр ямар нэгэн байдлаар хуулиар шахаж шаардах зүйл алга. Энэ чинь миний эхэлж хэлсэн нөгөө эрх зүйн зохицуулалт дутагдалтай, байхгүйн шинж. Хуулийн энэ хийдлийг арилгах ёстой. Юуны өмнө анхдугаар чуулганыг үргэлжлүүлж, бүрэн эрхийг баталгажуулах шаардлагатай. Тэгж байж дараагийн алхамуудыг хийнэ.

Чуулганыг хуралдуулах талаар намууд зөвшилцөж байгаа ч ахиц гарахгүй байгаа нь мөн л эрх зүйн зохицуулалт байхгүйтэй холбоотой юу?

-Зогсонги байдалд орсон төрийн ажлыг цааш үргэлжлүүлэх талаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх бололцоотой болсон намууд ярих нь зүй. Энэ үндсэн дээр намууд хоорондоо ярьж зөвшилцөж байна. Улс төрийн хүчнүүд тохиролцох нь сайн хэрэг. Гэвч хуулиар зохицуулсан зүйлээс гадуур тохиролцохоор цаашдаа хуулийн зохицуулалтыг үгүйсгэнэ. Зохицуулалтгүй байна гэдэг тодорхойгүй нөхцөл байдал олон тохиолдоно гэсэн үг. Тиймээс намуудын тохиролцоо бол хуулиа дэмжсэн, хуулийнхаа зохицуулалтыг боловсронгуй болгосон байх ёстой гэдгийг хэлье. Хэрвээ тийм биш, Үндсэн хуулийнхаа зарчмыг зөрчсөн бол цаашид тодорхойгүй нөхцөл байдлыг нийгэмд бий болгоно.

-Намуудын зөвшилцлөөр одоогоор тохиролцоод байгаа зүйл нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг буцаан 1992 онд батлагдсанаар явуулах. Судлаач, бас Үндсэн хуулийн манаа-ны албанд хүчин зүтгэж явсан хүний хувьд таны байр суурийг сонирхоё?

-Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг эргэн харж авч үзье гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг хуулийн дагуу хийх ёстой. Эхлээд намуудын, дараа нь парламентын төвшинд авч хэлэлцэнэ. Зөвхөн МАХН, АН биш парламентад төлөөлөлтэй бусад улс төрийн хүчинтэй ярилцах ёстой. Ер нь Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг ард түмний санал асуулгаар хийх нь хамгийн оновчтой гэж үздэг. Үүнд мэргэжлийн байгууллага оролцох боломжтой.

-Дэмжиж байна гэдэг нь тухайн үед орсон өөрчлөлтүүд оновчтой биш байсан гэж ойлгож болох уу?

-Энд оновчтой оновчгүйн тухайд биш өөр нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй. Үндсэн хуульд 1999-2000 онд хийсэн өөрчлөлтөд Үндсэн хуулийн үндсэн концепц зарчмаас гажсан зүйл бий. Жишээ нь ирцийн асуудал байна. Нэмэлт өөрчлөлтөөр, 76 гишүүний олонхи буюу 39 нь байхад хурлын ирц бүрдлээ гэж үздэг. Тэгээд асуудлыг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор гэдэг болсон нь үндсэндээ 19-20 гишүүн хууль батлаж, нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчмаас гажсан төдийгүй, төлөөллийн ардчилалдаа эргээд сөргөөр нөлөөлөхүйц зүйл. Мөн бүлэг байгуулах эрх авсан намуудаас дэд даргыг сонгох тухай заалтын тухайд ч бас юм бий.

-Нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдэд сайдаар ажиллах эрхийг нээж өгсөн. Нэмэлт өөрчлөлтүүдийг буцаана гэхээр УИХ-ын гишүүн сайд гэж байхгүй болох нь л дээ. Ер нь энэ талаар маргаан их байдаг. Зөв, буруу гээд?

-Үндсэн хуулийн үндсэн концепцид гажилт үүсгээд байгаа нэг заалт бол яах аргагүй энэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн төрийн эрх мэдлийг хуваарилж, харилцан хяналттай байх зарчим тогтоож өгсөн нь манай Үндсэн хуулийн гол зарчим. Энэ гурав нэг нь нөгөөдөө хяналт тавьж байж үндсэн механизм өөрөө ажиллана. Гэтэл гүйцэтгэх эрх мэдлийг парламентаас бүгдийг байгуулчихвал хяналт тавих механизм алга болно. Хуульчийн хувьд би нэг нь нөгөөгөө хянах механизм байх ёстой гэдэг дээр хатуу зогсдог.

Энэ талаар УИХ-ын тухай болон УИХ-ын гишүүний эрх зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийж байсныг нь Үндсэн хуульд хүчингүй болгож байсан. Харин дараа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод орж ирсэн юм.

-УИХ-ын гишүүн сайд байж болох тухай нэмэлт өөрчлөлт нь ялсан намын дарга Засгийн газрыг тэргүүлнэ гэснээс үүдэлтэй анх гарч ирсэн шүү дээ?

-Улс төрийн нэг чухал асуудал энд байдаг юм. Намайг Цэцийн гишүүн байхад 1999 оны арванхоёрдугаар сарын 17-нд анх одоогийн нэмэлт өөрчлөлт орж байсан. 2000 оны гуравдугаар сард Цэц их суудлынхаа хуралдаанаар хэлэлцээд процедурын алдаатай гэж үзэн хүчингүй болгох шийдвэр гаргасан. Гэвч 2000 онд парламентын өөр бүрэлдэхүүн дахин батласан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж байхад Цэцийн гишүүний хувьд бид Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно. Эсвэл Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэж саналаа бэлтгэж байсан. Тухайн үед процедурын алдааг заслаа гэж Үндсэн хуулийн цэцэд мэдэгдээд л батлачихсан болохоос саналыг нь ерөөсөө авч үзээгүй. Энэ санал баримтаараа архивт үлдсэн байх. Орсон нэмэлт өөрчлөлт болгоноор санал дүгнэлт бэлтгэж байсан юм. Бүх нэмэлт өөрчлөлтийг одоо дахин авч үзэж болно. Үндсэн хуулийг боловсронгуй болгохдоо дахиад Ерөнхий сайд нь эсвэл гуравны нэг нь гэдгээр хийх боломж цаашдаа байгаа.

-Одоо яриад намуудын хэмжээнд тохиролцоод байгаа Үндсэн хуульд гар хүрэх тохиролцоог хэрэгжүүлэх эхний алхам нь юу байх ёстой вэ?

-Манайд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бие даасан хууль байдаггүй юм. Үндсэн хуулийн зургадугаар бүлгээр зохицуулдаг. Одоо яриад байгаа бүх асуудлыг Үндсэн хуулиар бүрэн зохицуулах боломжгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиа гаргаад тэрнийхээ дагуу ямар үед юуг нь ард түмний санал асуулгаар шийдэх, ямар үед улс төрийн төвшинд ярьж байгаад парламентын төвшинд шийдэх вэ гэдгийг тодорхой болгож өгөх ёстой. Ингэж тодорхой болгосны дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

-Та Үндсэн хуулийн талаар ярихдаа суурь зарчим гэдгийг ихэд онцоллоо?

-Үндсэн хуулийг сайхан барилгатай жишиж болно. Хамгийн гол тулгуур баганыг нь аваад хаячихвал нөгөө сайхан байшин маань яах вэ. Ямар нэгэн юм болоход хамгийн түрүүн нурна. Яг үүнтэй адил Үндсэн хуулийн тулгуур багануудыг олон дахин хөдөлгөөд байх юм бол ардчилсан Үндсэн хууль мөн чанараа гээнэ. 1992 оны Үндсэн хууль хэрэгжсэнээс хойших энэ зурвас үед бид их олон хууль дээр бие биедаа тулгалт, барьцаа хийж, улс төрийн шийдэлд хүрч байсан нь эргээд ийм гарцгүй байдал руу түлхээд байна. Нэг буруу жишиг тогтвол тэр нь цаашаа үргэлжилнэ. Тэгээд хуулийнхаа үндсэн концепцтой өөрөө очиж зөрчилдөөд мухардмал байдлыг үүсгэдэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс л дахин дахин хэлээд байгаа юм.

-Гишүүд тангаргаа өргөж чадахгүй байгаа нь явж явж сонгуулийн маргаантай холбогдож байгаа. Сонгуулийн маргааныг шийдэх хууль эрх зүйн орчинд бас хийдэл байгаа юм биш биз?

-Сонгуулийн үр дүн гэдэг бол сонгогчдын сонголт. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд зааснаар Ард түмэнд засгийн эрх мэдэл байна. Засгийн эрх мэдлийг шууд буюу төлөөлөгчийнхөө байгууллагаар дамжуулж хэрэгжүүлнэ гэж. Бид сонгуульд саналаа өгсөн нь засгийн эрх барих эрхээ шууд хэрэгжүүлж байна гэсэн үг. Шууд бус гэдэг нь төлөөлөгчдийн байгууллагаар дамжуулж, өөрөөр хэлбэл, УИХ-д өөрсдийгөө төлөөлөх эрх олгож, гишүүнээ сонгож байгаа явдал. Сонгуулийн явцад хууль зөрчигдсөн зүйл байхыг үгүйсгэхгүй. Тийм зүйл байвал шийдэх хууль манайд бий. Дахин санал тоолж болно, дахин санал хураалт ч явуулж болно. АН, бусад нам төдийгүй манай нэр дэвшигчдийн зүгээс ч гомдол гарч байгаа. Тэдгээрийг хууль ямар байна түүнийх нь дагуу шийдээд явах ёстой.Өмнөх сонгуулиар Баянзүрх дүүрэг, Өвөрхангай аймагт маргаан гараад түүнийг хуулийн дагуу шийдэж байсан. Нэр дэвшсэн хүмүүс Сонгуулийн тойрог хэсгийн хорооноос эхлээд шүүх, бүр Үндсэн хуулийн цэцэд хүртэл асуудлаа тавиад хуулийн дагуу шийдүүлэх боломж бий.

-Цэц сонгуулийн талаархи ямар гомдлыг хүлээж авдаг вэ?

-Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн нэгийн 2-т Сонгуулийн төв байгууллагын гаргаж байгаа шийдвэр Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх асуудлыг Цэц авч үзэхээр заасан байгаа. Бүр тодруулбал, СЕХ-ны шийдвэрийг гэсэн үг. Түүнээс тойрог, хэсгийн хороодын шийдвэр хамаарахгүй. Цэц нь УИХ-ын батлан гаргасан хууль, бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, дээрээс Сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг авч хэлэлцдэг. Бусад орон нутгийн хурлын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх бололцоогүйгээр манай хуульд зохицуулсан байдаг. Энэ дагуу СЕХ-ны гаргасан шийдвэрийн талаар Үндсэн хууль зөрчлөө гэж иргэд гомдол гаргасан байх.

-Энэ сонгуулийн дүнгийн талаар та ямар дүгнэлт өгч байгаа вэ?

-Сонгууль гэдэг засгийн эрхийн төлөө тэмцэж байгаа улс төрийн намуудын тэмцлийг хуулиар зохицуулсан харилцаа. Намууд урьдчилсан тооцоо прогнозоо хийдэг. Гэхдээ тэр нь хайрцагт хийсэн санал биш. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж монголчууд хэлдэг шүү дээ. Түүнийгээ яаж гаргаж илэрхийлэх вэ гэдэг нь улстөрчдийн бодож тунгаах зүйл. Ер нь улс төрийн байгууллага, улстөрч хүн тухайн тохиолдолд ялагдаж байгаа бол түүнийгээ хүлээн зөвшөөрч сурах ёстой. Гарсан үр дүнд анализ хийж чаддаг байх нь чухал. Сонгуулийн менежмент гэж бий. Энэ явцад янз бүрийн алдаа гаргасан байж болно шүү дээ.

Би хувьдаа, МАХН-ын даргын сонгуулийн үеэр хийсэн менежмент сайн байсан, намын мөрийн хөтөлбөр сонгогчдод хүрсэн учраас иргэд саналаа өгсөн гэж дүгнэж байгаа.

-Яамдын тоог цөөлөх тухай эртнээс яригдаж эхэлсэн. Сонгууль болгоны дараа Засгийн газар бүтцээ өөрчилдөг нь төрийн бодлогын залгамж чанарыг алдагдуулж байна гэдэг шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн гэдэг улс орны хөгжилтэй чухал холбоотой. Үүнийг эрх зүйн хувьд хуульчилж зохицуулсан байх ёстой. Нэг сонгуулийн дараа хэнд ажил өгөх вэ гэдгээрээ бүтцээ гаргаад байвал буруу замаар явж байна гэсэн үг. Сонгууль болгоны дараа Засгийн газрын бүтцийг өөрчлөөд байна гэдэг тогтвортой байдлыг алдагдуулж, хөгжлийн концепцийг тодорхойлоход сөрөг үзэгдлүүдийг бий болгоод байгаа нь үнэн.

-Ер нь шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямархуу байх вэ. МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүнийн тань хувьд асууж байна л даа?

-МАХН өнгөрсөн оны аравдугаар сард онц их хурлаа хийсэн. Энэ хурлаар намын шинэчлэл, төрийн шинэчлэл, хүний хөгжил гээд олон асуудлыг хэлэлцсэн. Тэр дундаас төрийн шинэчлэлд онцгой анхаарч, зарим зүйл дээр санал нэгдсэн. Тухайлбал, Засгийн газар цомхон байх ёстой гэдэг дээр. Цомхон гэхээр есөн яамтай байна, 11 болгоно гэх мэтчилэн олон санал гардаг. Гэхдээ хэд байх вэ гэдгээсээ илүүтэйгээр улс орны хөгжлийн хэтийн төлөв ирээдүйн нийгэм маань ямар чиглэлээр цаашаа хөгжих нь вэ гэдгийг тогтоож, Засгийн газрын бүтцээ түүнтэйгээ уялдуулж байх нь ёстой санагддаг. Ингэж зөв тогтоож, цаашаа хэд хэдэн парламентын хугацаанд аваад явчихаар бүтэц нь байх нь чухал.

-Долдугаар сарын 1-ний явдлаас хойш ардчиллын талаар хүмүүс янз бүрээр ярьж дүгнэх болсон. Хуульч, багш хүний дүгнэлтийг сонсъё?

-Хуулийг хэр зэрэг хэрэгжүүлж, хуулийн хүрээнд хэр ажиллаж чадна, тэр өөрөө ардчилал. Хуулиа хэрэгжүүлэхгүй, түүнийг тойрч давхиад байх нь ардчилал биш. Харин ч дур зоргоороо аашлах нөхцөл бололцоог бүрдүүлэх орчин болно. Хууль тогтооно гэдэг олон ургальч үзлийг уралдуулж, улс төрийн бодлого шийдлүүдээс нийтээрээ дагаж мөрдөж болох хувилбараар нь хуульчлан тогтооно гэсэн үг. Би өөр бодолтой байлаа ч хуулиар зохицуулсан тэр хэм хэмжээнд л захирагдах ёстой. Нэг дүрмээр биш, хүн бүр, нам бүр өөр өөрийн дүрмээр тоглох гээд байвал ардчилал биш. Харин нийгэмд эмх замбараагүй байдлыг бий болгоно. Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр гэж бий. Энэ хөтөлбөрт өнгөрсөн жил ХЗДХЯ мониторинг хийсэн. Үүний дүнг одоо авч үзэж ямар ямар хуулиудыг яаж боловсронгуй болгох вэ гэдэг намууд ярьж хэлэлцэх хийхийг хүлээж байгаа.

Д.Отгонбаяр

Дугаар 182/2942/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button